Altanzul 2026.02.02

Үйлийн үр хүүхдийг ч өршөөдөггүй

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
Үйлийн  үр хүүхдийг ч өршөөдөггүй

Үйлийн үр хүүхдийг ч өршөөдөггүй

Би автобусны буудал дээр машинд дайруулаад гэмтсэн муурын зулзагыг мал эмнэлэгт хүргэхээр машин зогсоож суусан юм. Түгжрээ ихтэй байсан тул жолооч ахтай хэсэг ярилцлаа. Тэр ах надад өөрийн амьдралын аймшигтай түүхийг ярьж өгсөн бөгөөд бусдад сануулга болгох үүднээс, түүний зөвшөөрлөөр бичиж үлдээж байна.

Ахын хүүхэд нас бусдын адил өнгөрчээ. Тэр айлын том хүү, хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Аав, ээж нь цэргийн байгууллагад ажилладаг байсан гэнэ. Ах санаа алдаад:

— Ээж минь үр хүүхдүүдээ ямар гайд унагааснаа өөд болохынхоо үед л ойлгосон доо. Үйлийн үр гэдэг айхтар юм байдаг юм билээ, гэж ярьж эхэлсэн юм.

Тэднийх нэг охин нохойтой байж. Тэр нохой жилдээ хоёр удаа гөлөглөдөг байхад өвөл гөлөглөвөл ээж нь гөлөгнүүдийг шууд төөрүүлж хаяна, харин дулаанд бол муу усны нүх рүү хийчихдэг байсан гэнэ. Эх нохой хэдэн өдөр, шөнөжин гасалж, сүүлдээ бүр дуу ч гарахаа больдог байж. Ах хүүхэд байсан болохоор “ингэдэг л юм байх” гэж бодоод нэг их тоодоггүй өнгөрдөг байжээ. Харин аав нь “эх хүн байж нүглээ яаж даана даа” гээд хааяа ээжтэй нь муудалцдаг байсан гэдэг.

Цаг хугацаа өнгөрч, ах дүү нар тус тусдаа гэр бүлтэй болоход гай зовлон эхэлжээ. Аав нь өөд болж, ээж нь нас ахих тусам учир нь олдохгүй өвдөж, эмнэлэг дом хоёроор явсаар эцэстээ хэвтэрт орсон байна. Бага охин дүү нь Солонгос руу ажиллахаар явж байгаад үйлдвэрийн ослоор нас баржээ. Том охин дүү нь жирэмсэн болж гурван удаа ураг алдсаар, эцэст нь үр хүүхэдгүй болж, эрүүл мэндийн ноцтой асуудалд орон ухаан санаа нь самуурч, нөхөр нь орхиод явж, сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн байна. Харин бага эрэгтэй дүү нь архинд орж, хаана яваа нь мэдэгдэхээ больжээ.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ