Дүргэн Хатан нуурын дуу-Бодит явдал
Намайг С гэдэг. Одоо би 16 настай, 10-р ангийн сурагч.
2025 оны зун миний амьдралын хамгийн сайхан атлаа хамгийн аймшигтай зун болсон юм.
Манайх ам бүл тавуулаа. Ээж, аав, би, мөн хоёр охин дүүтэй. Зуны эхээр хамаатнуудтайгаа нийлээд хотоос гарч, зусланд гарахаар боллоо. Ингээд 6 сарын дундуур бид Дүргэн Хатан нуур руу явахаар тохиролцсон юм.
Зун гэдэг уйдахын зав өгдөггүй улирал. Хотын хамаатнууд ээлж дараалан ирж, айл гэр маань байнга бужигнаж, инээд хөөр тасардаггүй байлаа.
Бид гурван машинтай хөдөлсөн.
Нэг машинд аавын дунд эгч түүний нөхөртэдний охин мөн би сууж явсан.
Нөгөө машинд аавын дүү нөхөр надтай чацуу түүний хоёр дүү.
Гурав дахь машинд аавын ах эхнэр охин
Замд явахдаа би чихэвчээ зүүж, TNA сувгийн MBAY сонсонгоо цонхоор ширтэн суулаа. Гэтэл урд сууж явсан Мийгээ эгч гэнэт хойшоо толь руу байн байн харж эхлэв.
— “Юу болов, зүгээр үү?” гэж Болдоо ах асуухад
— “Аан, зүгээр ээ… нэг л сонин, араас дагаад байгаа юм шиг санагдаад…” гэж Мийгээ эгч дуугарсан.
Тэр үед би тоогоогүй. Харин одоо бодоход… тэр мэдэрч байсан юм шиг.
Долгоон волейболын дугуйланд явдаг болохоор бид хоёр хурдан дотноссон. Сонирхол, яриа маань ч нийцдэг байлаа.
Аймгаас гарснаас хойш дөрвөн цагийн дараа нуурын бараа харагдав. Нуураас жаахан зайтай цагаан зам дээр машинаа зогсоогоод бид усанд орохоор явлаа. Долгоон, Хүрлээ, түүний дүү нар, Нямка бид хэд инээд хөөртэйгөөр нуур руу гүйж орсон. Томчууд ч удахгүй махаа бариад бидэнтэй нийлэв.
Орой болж, нар жаргав. Хүүхдүүд унтлаа. Томчууд харин галын дэргэд хөзөр тоглож, инээлдэн, пиво ууж суув.
Долгоон бид хоёр машины дотор матрасаа дэлгээд унтсан юм.
Тэр шөнө нуур хачин нам гүм байлаа.
Би нүдээ аниад хэвтэж байтал гэнэт зүүдэлсэн юм.
Нуурын хөвөөнд би ганцаараа сууж байв. Тэгтэл 5–7 настай юм шиг, нойтон хувцастай, царай нь цонхийсон жаахан охин над руу алхаж ирээд:
— “Чи яагаад намайг аварсангүй юм бэ… чамаас болоод би энд үхчихсэн шүү дээ…”
гэж сөөнгөтсөн хоолойгоор орилон над руу дайрч, нуур луу чирлээ.
Би газар самардаж, хашхирч байтал аажмаар усанд живж, харанхуйд алга болж байгаагаа харсан…
Гэнэт сэрлээ.