Сүлжээгүй газар гэж хэлсэн нөхөр…
Нөхөр маань Баасан гарагийн өглөө их догдолсон төрхөөр:
"Багын хэдэн найзуудтайгаа жилдээ ганц явдаг загасчлалдаа явлаа. Тэр газар нь уул руугаа болохоор сүлжээ бараг барьдаггүй юм, битгий санаа зовоорой"
гэж хэлсэн. Би ч бэлтгэлийг нь базааж өгөөд гэртээ үлдсэн.
Бямба гарагийн орой би гэртээ ганцаараа зурагт үзэнгээ утсаа оролдож хэвтлээ. Facebook-ийн дээд талд нөхрийнх маань "Story" хэсэгт цэнхэр хүрээ татсан шинэ бичлэг гарсан харагдав. Би бодсон: "Өөө, сүлжээ орсон юм байх даа, ямар том загас барьснаа гайхуулах гэж байгаа байх" гэж бодоод инээмсэглэн дарсан.
Гэтэл миний инээмсэглэл тэр дороо хөлдсөн.
Тэр бичлэг дээр хөдөө хээр, голын эрэг байсангүй.