Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.27

Тэр надад илүү хөдөлгөөн хийх хэрэггүй гэдгийг хэл үггүй ойлгуулаад...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Тэр надад илүү хөдөлгөөн хийх хэрэггүй гэдгийг хэл үггүй ойлгуулаад...

Өөрийгөө хүмүүжилгүй, задгай явдалтай хүн гэж хэлэхгүй. Харин ч би үеийнхээ бүсгүйчүүдээс илүү няхуур, болгоомжтой нэгэн болж төлөвшсөн гэж боддог. Гэр, ажил, дэлгүүр гэсэн маршрутаар өдөр хоногийг өнгөрүүлж дассан миний хувьд шинэ адал явдал, шинэ танил гэдэг сонин содон зүйл байлаа. Нэг өдөр үдийн алдад гэрээсээ гарч яваад би тэр хүнтэй санаандгүй танилцаж билээ.

Өөрөө л хүрээд ирсэн. Аятайхан инээмсэглэсэн тэр хүн надаас бараг 10-аад ах юм шиг санагдсан тул яагаад ч юм итгэх сэтгэл төрсөн. “Чи өглөө болгон энэ замаар явдаг. Би чамтай дандаа тааралддагийг чи мэдэх үү?” гэж олон таван үггүй шууд л яриа өдсөн тэр хүн нэлээд боловсон хувцасласан нэгэн байлаа. Эхэндээ би нэлээд гайхсан боловч “Хүн зүгээр л ярьж байхад охид шиг маяглаад байлтай биш” гэж бодоод зам нийлэх зуураа жаал зугаа яриа өрнүүлэв. Тэр хүн энд ирээд удаагүй байгаа гэнэ. Эхнэр, хүүхэд нь Германд амьдардаг бөгөөд өөрөө Монголд бизнес эрхэлж болох эсэхийг тандах гэж түрүүлэн ирсэн тухайгаа ярилаа.

Миний хаана суудаг, ямар ажил хийдгийг сонирхохгүй байгаа нь надад таалагдаж байв. Бид тэр өдөр утсаа солилцож, дараа уулзахдаа мэндтэй байхаар тохиролцов. Орой ажлаа тараад гэртээ ирсэн хойноо би нөхрийгөө удтал ажиглаж билээ. Тэр намайг сонирхохоо болиод удаж байгааг тэгэхэд л анзаарсан юм. Гэртээ ирээд телевиз үзэж, сонин гарчиглангаа хоолоо чимээгүйхэн идэх түүнийгээ хараад хэзээ ингэж өөрчлөгдсөнийг нь огт санахгүй байв. Бид анх учрахдаа халуухан л хосууд байсан санагдана. Шинэ танил маань надад ийм бодол тээн өдөр хоногийг өнгөрүүлэх шалтгаан болсон байлаа. Хэд хоногийн дараа тэр над руу утасдав. Утасны цаанаас хeгжилтэй, гэм хоргүй хэрнээ намуухан хүнгэнэх түүний дууг сонсоод яагаад ч юм их баярласан.

Миний амьдардаг энэ хот хэдийгээр Монголын томоохон хотуудын нэг боловч бараг хүн бүр бие биенээ зүс таних тул гэр бүлтэй эмэгтэй хүн энд тэндхийн бааранд танихгүй эр хүнтэй сууж байвал тун содон харагдах байлаа. Тиймээс “Гадуур хооллоё” гэсэн түүний урилгаас энэ удаад татгалзлаа. Ингээд бид хоёр хоногийн дараа түүний гэрт уулзахаар болзов. Таван давхар саарал байшингийн хаягаар хайсаар явж очсон тэр өдөр мань эр орцныхоо хаалган дээр намайг хүлээн зогсож байлаа. Учир нь тэдний орцны хаалга тусгай кодтой тул гаднын хүн орж чаддаггүй гэнэ.

Гурван давхрын дөрвөн өрөө байрыг саяхан худалдаж аваад байгаа гэсээр тэр хаалгаа нээн намайг гэртээ оруулав. Ганц бие эр хүн гэхэд тун тохилог, цомхон амьдардаг ажээ. Бид жаал улаан дарс ууж, хөгжим сонсонгоо түүний зургийн цомгийг үзлээ. Тэр миний бүсэлхийгээр эвтэйхэн тэврээд хүзүүн дээр үнссэнээ цомгийг гараас минь авч хажуу тийш тавиад намайг аяархан хэвтүүлэв. Өмнө нь хэзээ ч би анх танилцсан дороо хүнтэй унтаж байгаагүй тул ёс суртахуун маань энэ бүхнийг эсэргүүцэн “Одоохон боль” гээд байх шиг санагдаж байсан. Гэсэн ч би энэ удаад намайг олон жил хорьж цагдсан ёс суртахуунаа эсэргүүцэхээр шийдлээ. Яагаад гэвэл тэр хүн надад үнэхээр таалагдаж байв. Тэр уруулыг минь шимэн үнссэнээ хэлээ зугуухан түлхэж оруулаад зөвхөн л намайг энхрийлэн таалах гэсэн мэт тачаал өдөөх тоглоомоор тоглож эхэлсэн юм. Гар нь яг л бие даасан тархитай юм шиг тусдаа ажиллаж, уруул хэл нь зорилгоо огт марталгүй, миний доторхийг тэмтрэх гэсэн мэт тэрүүхэндээ хийж буй ажилдаа үнэнч хандаж байлаа. Нэг л мэдэхэд би гэдэг хүн бүрэн нүцгэрч...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ