Би хэзээ ч өөрийгөө ийм байдалд орно гэж төсөөлж байсангүй. Амьдрал заримдаа хүний төсөөллөөс дэндүү өөрөөр, магадгүй аюултай бөгөөд нууцлаг замаар эргэдэг бололтой. Намайг Ану гэдэг. Нөхөр бид хоёр гэрлээд гурван жил болж байна. Нөхөр маань уул уурхайн компанид ажилладаг болохоор сардаа ердөө арравхан хоног гэртээ ирдэг юм. Харин түүнийг эзгүйд энэ том хашаа байшинд би хадам аавтайгаа хоёулаа үлддэг.
Хадам аав маань жаран насны босго алхаж яваа ч бие хаа чийрэг, цөөн үгтэй, их л нуруулаг хүн. Эхнэрээ алдаад арван жил ганцаараа амьдарсан түүний нүднээс үргэлж нэг тийм гуниг, бас гүн гүнзгий хүсэл мэдрэгддэг байлаа. Бүх зүйл нэгэн бороотой үдшээр эхэлсэн юм.
Би гал тогоондоо аяга таваг угааж зогсоход тэрээр ард ирээд чимээгүйхэн зогсов. Би цочсондоо эргэж хартал тэр намайг шуудхан тэврээд авлаа.
— "Аав аа, та яаж байна аа?" гэж би сандарсандаа шивнэв.
Тэр миний хүзүү рүү гүнзгий амьсгаа аваад:
— "Чи яг түүнтэй минь адилхан үнэртэж байна. Түүний минь залуу нас яг л чи байсан," гэж хоолой зангируулан хэллээ.