Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.16

Найзынхаа сүй тавьсан бүсгүйг өөрийн болгохыг хүсчээ. Гэтэл хариуд нь...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Найзынхаа сүй тавьсан бүсгүйг өөрийн болгохыг хүсчээ. Гэтэл хариуд нь...

Маш сайхан нөхөрлөдөг хоёр найз байжээ. Нэг нь маш зальтай зоригтой дайчин их хөдөлгөөнтэй. Харин нөгөө найз нь маш гэнэн шударга үг яриа цөөтэй нэгэн байв. Гэтэл нэгэн өдөр овжин зальтай найз нь нөгөө найз дээрээ очоод өөрийх нь хийж байсан ажил амжилтгүй болоод дампуурсан тухайгаа ярьж түүнээс мөнгө гуйжээ. Гэнэн цагаахан найз нь түүний энэ хэцүү байдлыг ойлгоод түүнийг гомдоохыг хүсээгүй учир хадгаламжинд байсан бүх мөнгөө түүнд өгөв. Найз нь ч өгсөн мөнгийг нь авч ажлаа дахин шинээр эхлээд урьдынхаасаа ч илүү ашигтай амжилттай ажиллав. Хэсэг хугацааны дараа өнөөх сэргэлэн найз нь ирээд түүний гэрлэхээр сүй тавьсан бүсгүй өөрт нь маш их таалагдсан тухай хэлээд түүнээс гуйжээ. Залуу маш их гайхан юу ч гэж хэлэхээ мэдсэнгүй. Гэвч тэдний хооронд маш нандин үерхэл байгаа учраас үгүй гэж хэлэлгүй бүсгүйгээ өгчээ. Цаг хугацааны явцад гэнэн сайхан сэтгэлт залуугийн ажил төрөл нь бүтэлгүйтэж сэтгэл санаагаар унан явтал, хамгийн сайн найз нь санаанд нь орж түүнээс тусламж гуйхаар шийджээ. Найзынхаа ажлын газарт нь очиж өөрт тохиолдсон бүхнээ ярин найзаасаа ажил байгаа эсэхийг асуужээ. Харамсалтай нь найз нь түүнийг ажилд авсангүй. Залуу сэтгэл санаагаар маш их унасан боловч энэ тухайгаа найздаа хэлсэнгүй. Нэгэн өдөр сайхан сэтгэлт залуу гудамжаар явж байтал түүнтэй өвчтэй настай хөгшин өвгөн тааралджээ. Өвгөн хүнд өвчтэй боловч мөнгөгүй учир эм аваагүй тухайгаа ярихад залуу байсан мөнгөөрөө түүнд хэрэгтэй эмийг нь авч өгөн хүний ёсоор сайхан тусалжээ. Хэсэг хугацааны дараа өнөөх өвгөн нас барсан тухай олж сонсов. Өвгөн үнэндээ маш баян нэгэн байсан бөгөөд нас барахдаа бүх хөрөнгөө сайхан сэтгэлт залууд өвлүүлжээ. Залуу одоо баян болж өөрийг нь гомдоосон найзынхаа ажлынх нь эсрэг талд байшин худалдан аваад тэндээ амьдарчээ. Нэгэн өдөр залуу гэртээ байж байтал хаалгыг нь тогшив гэнэ. Хаалгаа нээтэл хөгшин ядарсан эмгэн байв. Эмгэн залууд маш их өлсөж байгаа хэлээд хоол гуйхад залуу эмгэнийг гэртээ оруулж дайлжээ. Ярианаас нь түүнийг харж хандах хүнгүйг мэдээд түүнд ингэж хэлжээ: Та манайд байж надад туслан хамт амьдраач. Гэхэд эмгэн ч эргэлзэлгүй зөвшөөрөв. Ийнхүү хамт амьдарсаар цаг хугацаа ч хурдан өнгөрөв. Нэгэн өдөр эмгэн залууд хандан: Хүү минь чи одоо өөртөө тохирсон сайхан охин олоод амьдрал зохиогооч хэмээн санал тавьжээ. Гэтэл сайхан сэтгэлт залуу хайртай охин байхгүй тухайгаа хэлэхэд эмгэн: Би чамд яг тохирох сайн охин олсон гээд тэднийг уулзуултал бие биендээ ч таалагджээ.Удалгүй гэрлэхээр болцгоож хуримын урилгаа ах дүү найз нөхөддөө тараав.Тэдний хуриманд залууг гомдоосон найз нь ч ирсэн байв. Сайхан сэтгэлт залуу танхимд ирсэн олонд хандан, найздаа гомдсон сэтгэлээ ирэлхийлж: Надад маш сайн нэг найз байсан юм.Тэгтэл нэгэн өдөр...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ