Олoн жилийн ѳмнѳѳc мэдэx нэг хѳѳpxѳн найз oxин мaaнь Coлонгост ѳдpѳѳр cурангаа opoйгоор aжил хийж байна. Hэг opой xaмт ээлжинд гарax xүн нь aжилдаа иpэx боломжгүй болчиxoж. Tэгээд нaмайг нэг шѳнѳ xaмтдаа aжиллаад тycлаад ѳгѳѳчээ гэж гуйлаа. Opойны 7 цагaac ѳглѳѳний 7 цаг xүpтэл peсторанд аягa угаагаад 85000 вон (175000тѳг) ѳгнѳ гэж байна. Зүгээp унтaж байxаар яваад ирье гэж бодлоо. Aжил нь ч амаpxан мѳнгѳ нь ч бoлoмжийн caнагдлаа. Чи аяга угaaж чадах уу? л гэж байна...
Чи аяга угааж чадах уу? л гэж байна чадаж ядаад байх юу байхав. Насаараа угаасан туршлага байна гээд томроод очлоо… Гэрээсээ гарахдаа хэдэн хурдан темптэй дуу утсан дээрээ татаж аваад дуугаа сонсож бүжиглэнгээ аяга угаая мугаая гээд гарав. Ажлын байран дээрээ ирлээ. Нэг жижгэвтэр хоолны газар байна. Усны гутал, хормогч, бээлий ѳмсѳѳд ажилдаа орвоо. Дуу чимээ гэж аййймар юун утаснаас хѳгжим сонсох. Бѳгс эргэх зайгүй газар намайг тойруулаад баахан том том хогийн сав янз бүрийн тавиур угаалгын бодис эд нар тавилаа.
За ингээд ажил эхэлвѳѳ. Зѳѳгч нар аяга тавагнууд авчраад л шидчихэнэ. Аяганд байгаа хоолны хаягдлыг нойтон хуурайгаар нь ялгаад хаяна. Тэгээд хѳѳстэй шалз халуун усанд угааж соус, тос энэ тэрээс нь салгана. Дараа нь цэвэр усаар угааж гаргаад автомат ариутгаж угаадаг машинд ѳрж хийнэ.
Тэр машинаас нь халуун уур савсаад нүүрлүү саунд орж байгаа юм шиг л тѳѳнѳнѳ. Угааж ариутгасан аягануудаа гаргаж авахад дээрээс уурын дуслууд гар дээр дусч түлэнэ. Угаасан аягануудаа бүгдийг нь сортолж ялгаад тогоочийн ширээрүү зѳѳнѳ. Зѳѳхѳд хүртэл хүндрэлтэй. Том том тогоо шиг аягануудыг ѳѳрийнхѳѳ бүсэлхийнээс толгой хүртэл хэмжээтэй ѳрж байгаад хагалчихгүйхэн шиг болгоомжтой хэрнээ хурдан зѳѳнѳ.
Шалаар дүүрэн савантай тостой угаадас тэрэн дээр ѳѳрт томдсон усны гуталтай дүүрэн аягатай хурдан алхаагаар явана гэдэг бас л хүч, тэнцвэр шаардаж байлаа. Нэг хоолны ширээнээс наян аяга, халбага, сэрээ, хайч, хавчаар, хайруулын таваг, яс хийдэг тѳмпѳн гарна. Хмм муухай идэштэй хүмүүс юмаа. Ширмэн тавганд хоолыг наалдан пад болтол шарна. Хусаад ч арилахгүй, нуль түлэнхий. Тэгээд яг ингээд ажиглаад харахаар идээд байх хоол ч байхгүй юм.
Хоолоо тѳмпѳн тогоогоор нь захиалчихаад ганц хоёр халбагадаад хаядаг болтой. Ѳлсѳглѳнгѳѳр сүйрч байсан түүхтэй улс гэхэд итгэмээргүй их хоол хаядаг юм байна. Миний тооцоолсноор нэг шѳнийн дотор шингэнийг нь шүүсэн 200аад кг хоолны хаягдал гарч байна. Аан тийм аяга угаахаас гадна намайг тойруулж тавьсан хогийн савнууд дүүрэхээр тэр хогоо гадаа гаргаж хаяна.
Гарандаа хүчгүй хүнд тэрийг ѳргѳж хаях, ширмэн таваг тогоонуудыг угаах нтр бол за ёстой майлах байтугай гасалмаар байлаа. 00 орох завгүй бүр гүнзгий амьсгаа авах завгүй шѳнѳ дунд боллоо. Ганцхан минут л зүгээр зогсвол нѳгѳѳ 80 аяга чинь 800 болоод уул овоо шиг овоорчно. Цаанаас зѳѳгч нар аягаа аваач гэж загнана. Наанаас тогооч нар аягаа ѳгѳѳч гэж зандарна. Шѳнѳ дунд болоход бүх чадал дуусаад, чимээнд нь чих шуугиад, тойруулж тавьсан дамжлагуудаа хийж дороо эргэсээр байгаад агааргүй халуун бѳгчим дээрээс нь тэр хоол, соусны ихүүн үнэрт нагаартаад яг унах шахав. Ашгүй манай найз гялс хоол идчих гээд дуудав.
Бид хоёр гал тогооны арын амбаарт нэг нэг аяга далайн байцаатай будаа гялгар уутан бээлий угалж байгаад гараараа базагадаал амруугаа чихлээ. Нѳгѳѳ аяганууд уул овоо шиг болж байгаа байхдаа гээд санаа зовоод будаа хоолойгоор давдгүй ээ. Амьдралдаа үзсэн хамгийн урт шѳнѳ...