Би саяхaндаа саяxан, 2 хүүxэдтэй хүүxэнтэй сууcaн юм, багa нь 4 наcтай, том нь 9 настай xoёулаа хүү. Зapим нaйзууд жаахан дуpгүй, эгч нap маань ч гэcэн шууд хэлэхгvй ч цaaнаа нэг xapамccан байдaлтай xvлээж авcaн. Toм нь ядаж байxaд төpөлхийн уpуул сэтэpxий, тэpэндээ шанaлдаг юм уу, aaв нь xaячиxcан болохooр тэр үү надад маш дуpгүй, дүүгээ ээжийгээ их хаpамлана, хөмxийгөө зуучиxаад дуxаараа хаpаад хэцүү хэцүү...
Том нь ядаж байхад төрөлхийн уруул сэтэрхий, тэрэндээ шаналдаг юм уу, аав нь хаячихсан болохоор тэр үү надад маш дургүй, дүүгээ ээжийгээ их харамлана, хөмхийгөө зуучихаад духаараа хараад хэцүү хэцүү. Яг үнэнийг хэлэхэд тэр үед уулзаж учирдаг, миний хойноос гүйдэг гоё охидууд байсаан байсан. Хүүхэдтэй дээрээс нь өөрөөсөө эгч хүүхэнтэй суулаа гээд заримд нь элдвээр дуудуулж л явлаа. Нэг нь бүр уйлж, уурлаж ирээд л би юугаараа дутсан юм? Хайр халамж бүгд байна, надаас с*ксээрээ илүү байна уу? Би сурна ш дээ, би бүр илүү гарна гээд л хөөрхий.
Жинхэнэдээ бол эхнэр болсон хүүхэн маань царай зүс, с*кс, хайр халамжаараа тэр үед намайг татаагүй. Тэр охиноос ч илүү байгаагүй юугаараа илүү, яагаад би сууя гэж бат шийдсэн гэвэл ёстой л хүүхдийн заяа түшнэ гэдэг нь болсон байх гэж боддог. Хүний амьдрал богинохон юмдаа богинохон юм, саяхан юм шиг өчигдөрхөн шиг санагдавч аль хэдийнээ арван дөрвөн жил өнгөрчихөж.
Нэг л мэдсэн, нөгөө ээжийнхээ хормойноос зуураад, ард нь гарчихаад бишүүрхээд байсан булцгар жоохон нь арилгасан өндөг шиг сайхан залуу болчихсон. Ээж таныг нойргүйтээд байгаа гэсэн, аав одоо унт гээд үнсүүлээд гарлаа. Хүүгийнхээ үгнээс зөрдөггүйг мэддэг эхнэрийн явуулга.
Ах нь гэж хангай шиг эр одоо гадаадад сургуулиа дүүргэчихээд тэндээ мэргэжлээрээ ажиллаж байна. Түрүү жил амралтаараа ирсэн байсан, би бүтэлгүйтэж шатан дээр хальтраад хөл гишгиж болдоггүй. Дунд хүүтэйгээ гэмтэл дээр иртэл...