Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2026.01.02

Тооноор тусах тэр бүдэг гэрэл л миний аврал мэт...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Тооноор тусах тэр бүдэг гэрэл л миний аврал мэт...

Би энэ явдлыг олон жил дотроо хадгалсан…Хүнд ярьж зүрхэлдэггүй, өөртөө ч эргэж санах дургүй. Гэхдээ ойрд зарим шөнө тэр ой, тэр аймшиг намайг дуудаж байгаа юм шиг мэдрэгддэг болсон учираас бичиж үлдээхээс өөр аргагүй санагдав….Би одоо ч гэсэн арван жилийн сурагч …..итгэмээргүй ч үнэн түүх юм шүү.

Хэдхэн жилийн өмнө ковидын үеэр би хөл хорионы амралтаараа эмээ өвөөгийнд очсон юм . Байнга очдог бүр эмээ өвөөгийн хүүхэд…
Тэгэхэд бид оторт гарсан сан. Хавар байсан …
Том хадтай жижиг уулын энгэрт бага гэртэйгээ буусан, урд талд нь горхи намуухан урсаж, харин эсрэг талд нь өтгөн, харанхуй модтой уул сүндэрлэнэ. Өдрийн цагаар сайхан, харин орой болохоор тэр ой яг л амь орчихсон юм шиг дуугаа сольдог байв.

Нэг орой сүрэг хонь маань мод руу гүн орчихсон байлаа. Өвөө эзгүй байсан тул би эмээгээ гэрт үлдээгээд ганцаараа хонио хайхаар явсан. Нар жаргаагүй, цаг оройтоогүй….гэхдээ ой аль хэдийнэ зэвхий ч юм шиг хүйтэн болсон байв.
Хонио майлах чимээгээр нь амархан олж, “чаа, чү” гэж туусаар буцаад л алхлаа…хэнэггүй ч Хүүхэд байсан тул айдсаа дарахын тулд дуу аялж явсан санагдана…..Гэлдэрч байтал миний араас өөр алхам сонсогдсон…
Эхэндээ тоогоогүй. Хонь л хоцорч яваа байлгүй гэж бодсон. Гэвч тэр алхам миний алхамтай яг таарна. Би зогсоход зогсож, хөдлөхөд дагана….нэг л эвгүй… тэр үедээ ч би хурган айдастай явсан. Ой доторх дуу гэнэт нам гүм болсон мэт санагдсан тэр мөчид…

Хүзүүний ард хүйтэн агаар үлээх шиг болоод,..”Төөрчихөө юу?” Гэж Хүйт даасан зэвхий хоолойгоор хэн нэгэн шивнэлээ.
Би хөшчихсөн….урагшаа ч алхаж чадсангүй, хойшоо ч эргэж харах зүрх хүрсэнгүй. Хонь үргэн, тал тал тийшээ замхарлаа. Гэтэл яг тэр үед миний мөрөн дээр хүнээс арай том, мөс шиг хүйтэн гар зөөлөн хүрэв…сарвуу ч гэмээр юмуу..
“Чи ганцаардаж байна уу?”.. араатан шиг хүйтэн хахир холойгоор тэр зүйл ахин дугарсан….
Өөрийн эрхгүй би аажмаар эргэж харав. Хүүхдийн сониуч зан айдсыг дийлсэн хэрэг….. гэтэл .. ээ бурхан минь гэж..
Миний өмнө бараг хоёр метр өндөр, үс нь урт, нүүрээ халхалсан, арьс нь зэвхий хөх, нүд нь тас хар цөцгий нь хүртэл хар, таар навтас нөмөрсөн юмуж гэмээр навсайсан биетэй, шүд нь жигтэйхэн цайран ёролзож , өөдөөс ярзайсан муухай инээмсгэлэл…хамар ч байхгүй….үзээрийн зүйл зогсож байлаа. Нүд нь харагдахгүй хэрнээ, намайг ширтэж байгааг би мэдэрч байсан.
“Надтай тоглох уу?”
Тэр үг ой дотор цуурайтаж, мод навчис хүртэл чичирч байх шиг санагдсан. Би хашгирч ч чадсангүй. Айдас биеийг минь барьчихсан юм шиг хөшсөн.

Гэнэт….яг л ухаан орсон мэт….би муухай орилоод хониныхоо араас харанхуй руу ухаангүй гүйчихсэн. Зүг чигээ мартан, амьсгаадаж, хөл чичиртэл гүйсэн. Хичнээн удаан гүйснээ мэдэхгүй.
Тэр хоолой харин алсаас, ойртсоор “Хаха… тоглохгүй гэж үү?…Би ганцаардаад байна…”…
..ээ бурхан минь… би юу ч бодох сөхөөгүй өөрийгөө яагаад ч юм үхэж гэр бүлийнхэн минь миний араас...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ