Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.15

3 охины ээжтэй анх автобусанд явж байгаад учирсан...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
3 охины ээжтэй анх автобусанд явж байгаад учирсан...

Автобус буудал дээр зогслоо. Зоригтын хажууд сууж байсан хүн босоод явахдаа суудал дээрээ уншиж байсан сонингоо үлдээчихсэн байв. Цонхоор харан сууж байтал -Уучлаарай энд хүнтэй юу хэмээн асуухад эргэн харвал 22-25 орчим насны болов уу гэмээр бүсгүй зогсож байлаа. -Аан байхгүй хэмээгээд хүний үлдээсэн сонинг авбал бүсгүй суухдаа том хар цүнхнийхээ ирмэгээр Зоригтын мөрөн дээр цохичхов. Тэрээр -Өө уучлаарай хэмээн харахад нь дөлгөөхөн хар нүдтэй Зоригт тулгарахдаа нэг л сайхан сэтгэгдэл төрөв. Тас хар нүд тогтуухан дөлгөөн харц урт хар сормуус. Нүгэлгүй сайхан энэ л харц хорвоогийн сайн сайхныг л харах мэлмий аж. Зоригт ийм сайхан харцанд өртсөндөө хязгааргүй баярлана. Зоригт 27 хүртлээ ганц бие яваагаа өөрөө ч ойлгохгүй байлаа. Нэг л мэдэхэд амьдрал Зоригтыг гучин насны үүдэн дээр авааччихсан байв. Ажил ажил гэж явсаар цаг алдсан тал бий гэвч тэр бүсгүйчүүдэд тийм хатуу шаардлага тавьсан гэвэл бас л үгүй. Найз нөхөд аль хэдийн гэрлэсэн бүүр арван жилээсээ найзалж ирсэн хоёр найз их сургуулийн босго алхаад эхнэр хүүхэдтэй болчихсонд тэрээр тохуурхаж байсан тал бий. -Арай хурдан уу аа амьдрал урт шүү дээ гэж байв. Гэтэл харин тэр найзууд нь харин Зоригтоос -Арай удаан уу амьдрал богинохон шүү дээ гэж хэлэх вий гэж эмээнэ. Бүсгүй буулаа. Дараагийн буудал дээр Зоригт бууна. Автобус ч зогслоо. Гэрлүүгээ орохын өмнө хүнсний ойр зуурын юм авья хэмээн ойрхон супер маркетлуу орлоо. Касс дээр очоод авсан юмаа бичүүлээд гартал бүсгүй орж ирэхтэй нь таарав. Нөгөө л ухаалаг даруухан тунгалаг хар нүд энэ нүд Зоригтыг бүүр алмайруулж орхив. Буцаж орох гэснээ болив. Энэ хавьд л амьдардаг юм байна гэж таамаглав… Хоёр хоногийн дараа өглөө ажлаасаа хоцрох гээд буудал дээрээс нэг такси зогсоогоод суух гэтэл -Хүүе хүүе хаашаа явах юм эмэгтэй хүн дуугарахаар нь эргэн харвал нөгөө бүсгүй байлаа. -Хотын төв гэтэл бүсгүй -Би суучихъя гэв. Бүсгүй ч төв номын сангийн үүдэн дээр буугаад баярлалаа гээд нөгөө сайхан харцаараа жолооч Зоригт хоёрын шагначихаад олны дундуур оров. Зоригт ажлынхаа үүдэн дээр ирээд буутал жолооч -Тэр таных уу гэвэл хойд суудал дээр ногоон хавтастай зүйл байлаа. Мэдээж тэр бүсгүйнх яарч байгаад хаячихаж Яах билээ гэж жаахан тээнэглзснээ аваад буув. Ахиж таарна л гэж найдахаас утас гэрийн хаягий нь мэдэхгүй. Албаны бичиг баримт бололтой зүйл байлаа. Онгойлгож зүрхэлсэнгүй. Орой ажил тараад нөгөө бүсгүйг л харж явав. Даанч эс таарав. Маргааш өглөө нь байрнаасаа гараад алхаж байтал -Сайн байна уу хэмээн эмэгтэй хүн мэндлэхэд харвал нөгөө бүсгүй байлаа. Зоригт тулгамлдангүй -Сайн … сайн байна уу гэтэл нөгөө бүсгүй та өчигдрийн таксины дугаарыг анзаараагүй биз. Би яарч байгаад...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ