Сайн байцгаана уу.
Өөрт тохиолдоод байгаа зүйлдээ та бүхнээс зөвлөгөө авахыг хүсэж энэхүү захиаг бичиж байна.
Би одоо 25 настай, хүү, нөхрийнхөө хамт ам бүл гурвуулаа амьдардаг.
Хүү минь энэ жил сургуульд орсон нэгдүгээр ангийн сурагч.
Нөхөртэйгөө танилцаад нэг гэрт орж эхнэр, нөхөр болоод долоон жил гаран болжээ.
Юучгүй хоосноос эхлээд л аав ээждээ хүүгээ харуулаад хоёулаа ажилласаар байгаад орон сууц, унах унаатай болж, хүнээс дутахгүй ирээдүйдээ санаа зовох зүйлгүй сайхан л амьдарч байна.
Нөхөр минь надаас таван насаар ах залуу байдаг.
Хүн л болсон хойно бидэнд хэрэлдэх, муудалцах үе зөндөө л байдаг.
Гэхдээ өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэр баргийн асуудал дээр нэгнийгээ ойлгож, сайхан хайрлаад ирсэн.
Намайг эргэн тойрны хүмүүс маань эрт хүнтэй суусан гэхэд зөв хүнээ сонгосон, сайн хадамтай, сайхан ханьтай гэж үргэлж хэлдэг.
Зарим нь ч бүр илт атаархсан маягтай л хэлж байдаг юм.
Гэхдээ саяхныг хүртэл би өөрийгөө сайн ханьтай, жаргалтай эмэгтэй гэж боддог байлаа.
Гэтэл нөгөө сайхан хань минь өөрөөсөө арван насаар дүү оюутан охинтой холбоотой болохыг санаандгүй байдлаар мэдчихлээ.
Нөхрийнхөө утсаар өөрийнх нь фэйсбүүкийг үзэж байгаад нөхөртэй минь хамт авахуулсан зураг тэр охин өөрийнхөө фэйсбүүкд хийсэн байсныг олж харчихлаа.
Эхлээд хараад гайхаад юм бодсонгүй, энэ хэн бэ гэж асуусан.
Тэгсэн ажлын охин л гэж байна.
Гэхдээ яагаад ч юм ажлынхаа охинтой ингэж зураг хөргөө авахуулаад фэйсбүүкт хийхээр хүн биш болохоор худлаа санагдаад шалгасаар байгаад өөрөөр нь бүгдийг нь хэлүүлсэн.
Намайг саяхан томилолттой долоо хоног гэртээ байхгүй үед нөхөр маань тэр охинтой танилцжээ.