Өгүүллэг 2026.04.11

Бүүвэйг гарангуут Анар, Цолмонг оролдож эхлэхэд Цолмон дургүйцэвч аргагүйн эрхэнд хүчинд...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Бүүвэйг гарангуут Анар, Цолмонг оролдож эхлэхэд Цолмон дургүйцэвч аргагүйн эрхэнд хүчинд...

Энэ залууг Бүүвэй гэдэг. Тэрээр дээд сургуулийн 2-р дамжаанд сурдаг. Амьдрал хүн бүхэнд тэгш биш байдаг хуулиар Бүүвэйд ч бас хатуурхжээ. Тэрээр хоёр өнчин дүүгийнхээ хамт хотын захын гэр хороололд амьдардаг. Хэдийгээр хувь тавилан түүнд хатуурхсан ч гэсэн ёстой атаархам сайн найз Анарыг заяажээ. Анар бол Бүүвэйгийн дотны найз бөгөөд нэлээд чинээлэг айлын эрх дураараа өссөн хүү. Тэрээр хотын төвд хувийн байртай, бас хувийн BAR ажиллуулдаг бөгөөд саяханаас найздаа тусалж, Бүүвэйгээ BAR-ныхаа хамгаалагчаар авч ажиллуулжээ. Анарын ээж, аав нь энэ явдалд дургүйцэх бөгөөд хоёр найз энэхүү дургүйцлийг нь үл тоон урьдны л адил хөгжилтэй үеэрхэн явна. Нэг өдөр Анарын BAR-нд Бүүвэйгийн сургуулийн 1-р курсын хэдэн охидууд ирж баярлаад оройжин бүжиглэсэнд хоёр найзын хувьд их л догь өдөр болж өнгөрлөө. Тэр үдэшлэг дээр Анар анх Цолмонтамирыг олж харлаа. Тэр өдрөөс хойш Анар энэ охины тухай бодолд автан тэр тухайгаа Бүүвэйд хэлтэл Бүүвэй хүүхэд зангаараа:

- Манай Цоомоо чинь ёстой дажгүй охин байхгүй юу. Мөнгөтэй бол мөнгөтэй айлын, сайхан бол сайхан охин байхгүй юу. Хичээл тараа л бол JEEP сүн гэж ирээд л аав нь аваад явчихдаг.

Утас нь дуугараад л ээж нь аваад явчихдаг хэмээн ярихад Анар цаанаа л нэг юм бодсон янзтай

- Би бас юугаараа дутах юм бэ? Би BAR-ны эзэн сайхан бол сайхан залуу ш дээ. гэж ирээд цээжээ төвийлгөв. Тэгсэнээ Бүүвэйд

- Чи найзыгаа энэ охинтой танилцуулаад өг гэж гуйсаар зөвшөөрүүлэв. Тэр хоёр нэг арга зохиов. Нэг өдөр цоомоо дуу аялан дэвхэрч явтал гэнэт зам дээр нь нэг толгой дээгүүрээ даавуу нөмөрсөн нэг гуйлгачин

- Ахдаа мөнгө хайрла гэж хашгиран бариад авлаа.

Цоомоо охин байдгаараа айн “Ээжээ!!” гэж хашгиртал нөгөө хүн байдгаараа инээн газар эвхэрч унатал тэр хүн Бүүвэй байв. Цоомоо, Бүүвэйг харангуутаа хошуугаа унжуулан

- Тэнэг амьтан. Дандаа ингэж байх юм. Сайн уу, Бүүвэй? Хичээл сайн уу? Гадаа хүйтэн байна уу? гэж асуухад Бүүвэй юуг ч үл тоомсорлох гэнэхэн зангаараа

- Гайгүй ээ гэж ирээд л инээв. Тэр хоёр элдэвийг ярилцан суухад Цоомоо

- Бүүвэй, чи өнөөдөр хичээл дээр аймар онигоонд орсон ш дээ. Багш чанга дуугаар... гэж ирээд Цоомоо дуугаа бүдүүн болгоод

- Хүн төрөлхтний энэ үеийг нойрмог үе гэж нэрлэдэг юм гэсэн чинь чи аймар чанга хурхирч байсан ш дээ гэж ирээд инээв. Бүүвэй: - Найз нь шөнө BAR-нд ажиллаад, өдөр нь хичээлдээ явахаар ядраад л тэр байх. гэв. Тэгээд Бүүвэй

- Хөдөөнөөс манай ээжийн эгч мах явуулна гэсэн. Чи утасныхаа дугаарыг өгчих. Чамруу ярь гээд хэлчихье. гэхэд Цоомоо гайхаж байснаа

- За, за гээд утсаа өглөө. Анар Бүүвэйгээс Цоомоогийн утасны дугаарыг аваад бөөн баяр боллоо. Тэгээд “Хайр дурлал бурхадыг ч шархлуулна. Петронен” гэж мэссэж бичээд явууллаа.

Удалгүй Цолмонг утасдахад хоёр найз булаацалдав. Цолмон:

- Хэн бэ? гэхэд нь:

- Петронен байна. гэж Анарыг тоглоход Цолмонтамир:

- Битгий утсаар тоглоод бай. гээд утсаа таслав. Дараа өдөр нь Анар, Цолмонтой санамсаргүй тааралдсан болж уулзаад:

- Та Петронентэй ярилцсанаа мартаагүй биз? гэж хэлэхэд:

- Аан, чи байсан юм уу? гэж их л тоомжиргүй ярилцах зуур Анар утсыг нь шүүрч аваад:

- Аанхаа, миний мэссэжийг устгаагүй байна ш дээ. Тэгэхээр би чамд таалагддаг байх нь ээ гэж ирээд Цолмонг шоолов. Ийнхүү Цолмон, Анар хоёр танилцаж Бүүвэйгээр зуучлуулан улам дотно болов. Бүүвэйгийн бага дүү нь ээжийгээ өнгөрсөн гэдгийг мэдэхгүй учир Бүүвэй аргагүйн эрхэнд “Миний дүү 10 хуруугаа өдөр бүр нэг нэгээр нь нугалаад, 6 удаа бүгдийг нь нугалж дуусахаар ээж минь ирнэ” гэж хэлсэн байжээ. Нэг өдөр Бүүвэй уйтгарлан явж байтал Анар бөөн баяр болж:

- Цолмон бид хоёр дажгүй болж байгаа гэж ирээд л уулзаад:

- Яасан бэ? гэж Бүүвэйгээс асуухад Бүүвэй найздаа энэ байдлыг хэлж:

- Миний дүү 10 хуруу дуусах бүрд нэг чихэр хадгалсаар байгаад 5 чихэр хадгалчихаж. Маргаад 60-дахь өдөр нь. гээд санаа алдав. Анар энэ байдлыг ажиглаад:

- За, Бүүвэй чи битгий санаагаар уна. Манай ах эгч хоёр солонгост ажил хийх гээд явчихсан. Намайг байраа нэг аятайхан хүнд хөлслүүлчихээрэй гэсэн юм. Чи 2 дүүтэйгээ тэнд орчих. Би чамаасаа мөнгө нэхэхгүй ээ. гэж хэлэв. Энэ үгийг дуулсан Бүүвэй найздаа баярлан дүүдээ:

- Ээж нь солонгост ажиллаад мөнгө явуулаад энэ байранд орж байгаа юм. Ээж нь энэ байранд ирнэ хэмээн дүүгээ хуурав. Цолмонтамирт Бүүвэй дажгүй залуу шиг санагдах ба Бүүвэйтэй уулзах бүрд Бүүвэй, Анарыг магтах учир

“Энэ Анар зүгээр залуу байна шүү” гэж бодож явна. Нэг өдөр Бүүвэйгийн бага дүүгийн аав архичин ирээд дүүг нь цэцэрлэгээс нь аваад явчихсан байсанд Бүүвэй Цолмонтой хамт дүүгээ өдөржин хайж:

- Хаа нэгтээ орох оронгүй юм чинь хөлдөж өгсөн байгаадаа. гэж санаа зовно. Тэгээд:

- Тэр муу архичин ийм бичиг үлдээсэн байгаа юм даа гээд нэгэн цаас гаргаж хаясанд Цолмон авч уншихад

“Сайн уу, Бүүвэй? Миний дүү ахыгаа уучлаарай. Ах нь хэдий архичин ч гэсэн энэ хорвоо дээр удам залгах охинтой хүн юм шүү. Ээжийг нь хайрлаж явсан шигээ муу охиноо хайрлах сэтгэлийн тэнхээ дутсан ч алтан дэлхийд түүнийхээ даахийг үнэрлээд ганцхан өдөр хамт байя гэсэндээ ийм алхам хийлээ. Ахад нь одоо амьд явах хугацаа даанч богинохон байна, уучлаарай. Ах нь охиноо өнөө шөнө л авч яваад маргааш өглөө цэцэрлэгт нь хүргээд өгнө” гэсэн бичиг байлаа. Тэр хүн хэлсэндээ хүрч охиноо маргааш нь цэцэрлэгт нь хүргэж өгсөн байсанд Бүүвэй, Анар, Цолмон нар бөөн баяр боловч Цолмонгийн сэтгэлд тэр хүнийг өрөвдөх сэтгэл хурсаар байв. Ингэж байсаар сар гаруй хугацаа өнгөрч Анарынд Анар, Цолмонтамир хоёр сууж байв. Анар түүнд хайр сэтгэлтэйгээ хэд хэдэн удаа илчилсэн авч Цоомоо түүнийг нь тоглоом, шоглоом болгоод л өнгөрөөнө. Энэ удаад мөн л хэлэх гэж Цолмонг архиар шахна. Цолмон:

- Бүүвэй яагаад ирэхгүй байна аа? гэж санаа нь зовоход Анар:

- Урьд нь чамтай танилцахад Бүүвэй шиг хэрэгтэй хүн байхгүй байлаа. Одоо бол Бүүвэй битгий ирээсэй, автобусных нь дугуй хагараасай, манай орцыг андуураасай гэж бодох боллоо. гэхэд Цолмонтамир түүнийг шоолон инээж байтал хаалга цохив. Анар үүдэн дээрээ ирж:

- Хэн бэ? гэж эмгэн болж жүжиглэхэд: - Бүүвэй байна аа. гэж хэлэхэд нь хаалгаа онгойлгохгүй түүнээр баахан даажигнав. Тэгээд Цолмонд гүйж ирээд л:

- Чи одоо Бүүвэйг хараарай. Нүд чинь орой дээрээ гарна аа. гэж хэлээд хаалгаа онгойлгоход Бүүвэй цав цагаан косьтюм өмсчихсөн улаан цамцтай орж ирэхэд Цолмонтамир өөрийн эрхгүй дуу алдаж:

- Бүүвэй чи чинь яасан гоё болчоо вэ? гэхэд Бүүвэй ичингүйрэн:

- Энэ Анар л өмс гэсээр байгаад. гээд ичив. PARTY үргэлжилж байтал Анар утсаар нэлээд дээрэнгүй дуугаар:

- Алив тэр уух юм авчир гэсэн гэсэн яасан бэ?! гэж ирээд л хэн нэгнийг загнана. Удалгүй настай байрын нэг өвгөн гартаа дааж ядтал архи, пиво барин орж ирээд:

- Хаана тавих вэ? гэж бөхөлзөхөд Анар:

- Энд тавь! Үгүй ээ, тэнд тавь!! гэж их л захирангүй дуугаар тушаана. Тэгээд Анар: -

За, Соёмбо гуай, та чинь ямар шалтгаантай цалингаа урьдчилж авах гээд байгаа билээ? гэхэд өвгөн:

- Уучлаарай, ажил явдал гараад гэтэл Анар: - За, алив нөгөө бичгээ гээд авч өвгөнийг дөрвөн хөллүүлэн нуруун дээр нь тавьж гарын үсгээ зурах гэж байснаа нэг зүйл санав бололтой:

- Өө нээгээ манай Соёмбоо гуай чинь лаг хөгжилтэй юм ярьдаг байх аа. За яриадах гэхэд өвгөн илт санаа нь зовсон янзтай:

- За даа, энэнийг ч нэг их яриад яах вэ гэтэл Анар уурлан: - Тэгвэл болих л үгүй юу гээд гарын үсэг зуралгүй нөгөө цаасаа шидтэл өвгөн:

- За, ярья, ярья гэсээр бөхөлзөв. Өвгөн санаа нь зовон Анарлуу хулганан байж:

- Би бага байхдаа сумын төвийн хөрш айлынхаа “бүдүүн Цэвэл” гэдэг нэг их олон хүүхэдтэй айлын дунд охинд нь дурлаад захиа өгсөн чинь тэр охин маань тоодоггүй. Нэг өдөр хашааных нь гадаа ирээд:

- Өгсөн захиаг минь авахгүй бол

- Өөдгүй зан гаргасны чинь төлөө

- Өөдсөг зомгол цуглуулж ирээд

- Өөрийн чинь гэрийг шатаана даа гээд дуулж байтал нэг мэдсэн том ах нь ирчихсэн намайг барьж аваад:

- Яасан их гэр шатаадаг нөхөр вэ гээд хоёр гарыг минь хүлж, өмдийг минь шувтлаад шонгийн модноос хүлээд орхилоо. Хүүхдүүд ирж бүгд хараад, миний хайртай охин ч ирчихсэн, би гэдэг хүн чинь нүүрээ хийх газаргүй болж, нөгөө юмаа ч халхалаж чадахгүй их ичиж билээ. Тэгээд аргаа барж, насаа нэмж цэрэгт яваад энэ дурлал минь дууссан юм даа гээд хөлсөө арчив. Өвгөнийг ярьж дуусахад Анар байдгаараа инээж:

- Овоо ш дээ, Соёмбоo гэж алгаа ташиж байхад Цолмонтамир, Бүүвэйд:

- Би л лав тэр охиных нь оронд байсан бол өрөвдсөндөө суучих байсан гэж өвгөнийг их л өрөвдсөн харцаар харж суув. Бүүвэй ч гэсэн өвгөнийг өрөвдсөндөө нэр хундага архи хийж өвгөнд барихад, өвгөн авч уух гэснээ Анарыг хараад буцаан тавьж, Анарын хайш, яайш гарын үсгээ зурсан цаасыг нь шүүрч аваад гарахдаа мэгшин уйлж “Ийм ч юм яриад явах гэж дээ. Би тэгээд ярихгүй гээд яахав дээ” гээд уйлсаар гарч одов. Үдэшлэг үргэлжилж Анар, Цолмонтамирт архи хийж өгөхөд Цолмон өнөөхийг нь Бүүвэйд өгч уулгана. Тэгээд Анар, Бүүвэйг дагуулан цонхны тавцан дээр гарч тамхи татан зогсохдоо Анар:

- Одоо Бүүвэй чи ямар нэг шалтаг хэлээд яваарай, за? Цолмон өнөөдөр янзтай харагдаж байна аа гэж хэлэв. Ингээд Анарыг уянгын дуу тавиад ирэхэд Цолмонтамир, Бүүвэйг уриа бүжиглэж байсанд Анар шууд дундуур нь орж 3-уулаа хамтран бүжиглэхэд Анар ардуураа Бүүвэйг хөлөөрөө өшиглөхөд Бүүвэй бүжиглэхээ болин цаана очиж суув. Цолмон Бүүвэйг очиж татаж авч ирээд дундаа хийгээд:

- 3-уулаа хамт бүжиглэе. гэхэд эвтэйхэн бултаж Анарын нөгөө талд гарч:

- Өө, би дүүгийн эцэг эхийн хуралтай юм байна. гээд яаран явах гэтэл Цолмонтамир:

- Би ч бас явлаа гээд явахаар завдтал Анар:

- За, за Бүүвэй чи яв даа. Би Цолмонг хүргээд өгнө гээд авч үлдэв. Бүүвэйг гарангуут Анар, Цолмонг оролдож эхлэхэд Цолмон дургүйцэвч аргагүйн эрхэнд хүчинд автан хувцасаа тайлуулж эхлэв. Ингэж байтал хаалга хүчтэй цохих чимээ гарахад...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ