Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.24

Нөхөртэйгээ муудалцаж гараад дөнгөж танилцсан залуутайгаа амралтын газар ороод...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Нөхөртэйгээ муудалцаж гараад дөнгөж танилцсан залуутайгаа амралтын газар ороод...

Тэр түүнийгээ ингэж дууддаг байлаа. Дуудуулдаг хүн нь ч энэ энэ өхөөрдсөн нэрэндээ хайртай. Хүмүүс хайрыг ариун гэж ярьдаг бол энэ хоёрын хайрыг хүндэтгээд нандин гэмээр байна. Ариун нандин хоёрын ариуныг нь хасаж, нандин хайр ирсан болохоор хожимдож учирсан ч хагацахад дэндүү харамсмаар… Намрын нэгэн сайхан налгар өдөр сэтгэл санаагаа цэгцэлж чадахгүй ямар нэгэн юманд санаа бодол нь жигдэрч өгөхгүй, хаашаа очих, яах зорилготойгоо ч мэдэхгүй зүгээр л нэг өдрийг өнгөрөөх гэж ийш тийш алхан яваа нэгэн залуу автобусны буудлын сандал дээр ирж суулаа. Тэр бол Нямаа… Гэрээсээ гүйн гараад бас л хаачхаа мэдэхгүй дээр доор гишгэн гол нь харлан ёстой л уйлмаар ч юм шиг орилмоор ч юм шиг бачуурч явахдаа хүмүүсээс нулимсаа нуун арчин бодол болсоор автобуснаас буугаад гиюүрсэн тэр залуугийн хажууд суулаа. Тэр бол Алтаа. Тэр хоёрын хэн хэн нь бие биенээ анзаарсангүй, тус тусын бодолд автан сууж байлаа. Хичнээн ч удсаныг бүү мэд. Гэнэт Нямаа хүүхнийг анзаарч харахад дөлгөөхөн, нэг их царайлаг биш ч биедээ таарсан махтай, хаа ч гэсэн таардаг, байдаг л нэг бүсгүй боловч нэг л содон, хүний харц булаамаар, цэвэрхэн хувцасласан бүсгүй гунигтай нь аргагүй бодол болон сууж байжээ.

Яагаад ч юм бэ Нямаад түүнийг өрөвдөх сэтгэл төрж шууд босож очоод: -Сая хаанахын автобус явчихав? гэвэл Алтаа -Өө ёстой анзаарсангүй гээд инээмсэглэхэд “нүд нь ямар хөөрхөн юм бэ” гэх бодол Нямаад төрлөө -Өөрөө хаашаа явах унаа хүлээж байгаа юм бэ? гэж Нямаа үг өдөхөд Алтаа уртаар санаа алдаад -Яг хаачхаа ч мэдэхгүй байнаа гэхэд нь -Бид хоёр яг адилхан юм даа гээд хажууд нь суулаа -Би юу хэлчихэв гэсэн янзтай бас ч эвгүйрхсэнээ энэ бас юу гэчихэв ээ? гээд гайхсан нүдээр харвал нь Нямаа нэг л сандрах балмагдах зэрэгцсэнээ шууд л Алтааг хөтлөн хурдан хурдан алхсанаа сүүлдээ бүр чирээд гүйж гарлаа.

Бараг юугаа ч ойлгоогүй байж баахан чирэгдэж гүйсэн Алтаагийн цээжин дээр нь дараад байсан бөөн хар юм нь алга болтлоо амьсгаадаад дотор нь уужрах шиг болжээ. Бараг буудал хиртэй газар гүйчихээд Нямаа “Би чинь юу болж байна? Үл таних бүсгүйг хөтлөөд олны хөлийн газар гүйж явдаг” гэх бодол орж ирэхэд сая нэг юм зогслоо. Нөгөө бүсгүй нь байдгаараа амьсгаадаад өвдгөө түшин тонгойн зогсов. -За яав? Дотор чинь онгойв уу? -Тэглээ ёооё амьсгаагаа нэг дараадахъя. -Хөл чинь өвдөв үү ? гээд Нямаа гараа өгөхөд -Аан өвдөөгүй ээ гэв.

Гэнэт тэр хоёр урдын танилууд шиг бие биенээ хараад хөхрөлдөв. Хэн хэн нь амьсгаагаа дарагдтал юм ярьсангүй зам дагуу алхсаар л байлаа. Нэг мэдэхнээ Багшийн дээдийн буудлаас гүйсэн хоёр Энхтайвны гүүр даваад алхаж явах нь тэр. Нямаа гэнэт -Чи завтай байна уу? -Тийм ээ Паркийн хашаан дотор аятайхан газар байдаг мэдэх үү? Мэдэхгүй ээ хоёулаа тийшээ орж жаахан суух уу? Тэгсэн ч яахав. Тэр хоёр буцаад хүүхдийн парк руу алхлаа.

Хэн хэн нь юм дуугарсангүй. Ирэх газраа ирээд булангийн нэгэн ширээнд сууцгаалаа. Тэр газар нь үйлчлүүлж байгаа хүмүүс гэх алга намуухан хөгжим эгшиглэсэн аятайхан газар байлаа. Нямаа – Юу захиалах вэ? Ямар ч байсан эхлээд хоол идэх үү? гэхэд -Би 00 өрөө орчихоод ирье гээд цүнхээ барин гарлаа. “Даруухан, цэвэрхэн хүүхэн юм” гэж бодоод Нямаа хоол болон хоёр лааз пиво захиалчихаад хүүхнийг хүлээж суулаа.

Алтаа 00 өрөө орж нүд, нүүрний будгаа сэргээчихээд гарч ирлээ. -За, хоолоо ид. -Баярлалаа. Тэр хоёр хооллож эхлэв. Нямаа “Нээрэн хөөрхөн нүдтэй хүүхэн юм жаахан гунигтай л болохоос, гуниг нь арилчихвал үнэхээр дажгүй” гэж бодож суухад Алтаа “Энэ яагаад надад халамж тавиад байгаа юм бол, шал танихгүй хүнтэй ингээд сууж байдаг миний мэдрэл зүгээр л байгаа даа. Ингэж суугааг нөхөр минь харвал яадаг бол. За яадаг юм. Би ямар эхэлсэн биш.

Хэрэв хүн шиг байсан бол би юу гэж ингэж байхав. Цэвэрхэн хувцасласан дажгүй залуу юм. Надаас үсрээд л ганц хоёр ах байх. Авгайтай болов уу, үгүй байхаа. Хэрэв гэр бүлтэй байсан бол юу гэж намайг дагаад ингэж явахав, над шиг ингэж гомдож цөхөрсөн амьтан гэж юу байхав дээ гэж бодож суулаа. Хооллож дуусаад пиво ууцгааж нилээн суусан ч хэн нь эхэлж юу ярихаа мэдсэнгүй.

Алтаагийн утас дуугарлаа. Алтаа утсаа аваад: -Байна уу гэтэл утасны цаанаас эрэгтэй хүний дуу гарах шиг. Алтаа юу ч хэлсэнгүй тасалчихаад утсаа унтраачихав Нямаа ч нэгийг санав бололтой утсаа гаргаад унтраалаа. -Яасан бэ хө найзтайгаа муудалцаа юу? -Харин тийм ээ, найз биш нөхөр. Чи бас унтраачихав уу? -Тэглээ, одоо хоёулаа сайхан ярилцахад хэн ч саад болохгүй тийм үү гээд инээлээ. Алтаа толгой дохиод “Ямар гоё инээдэг залуу вэ? Дандаа л инээж байвал таармаар юм”гэж бодоод -Чи хаана ажилладаг вэ? Одоо танилцъя даа. -Одоогоор хувийн жижиг барилгын компанитай. Ойрд ажил төрөл тиймхэн байна. Зав зайгаараа халтуур хийж л мөнгө олж байх шив дээ.

-Харин өөрөө хаана ажилладаг вэ? -Найз нь нэгэн дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилладаг юм аа. Өнөөдөр жаахан тиймхэн юм тохиолдоод явахад чи таарч арай гайгүй боллоо. Их баярлалаа гэхэд нь Нямаа учиргүй инээж -Найз нь ч гэсэн ялгаагүй ээ. Өнөөдөр ер нь чи бид хоёрыг цаанаасаа л уулзуулж дээ тиймээ хө гэхэд нь Алтаа яагаад ч юм энэ залууд юугаа ч нуулгүй яримаар санагдаж, биеэ барьж байсан нь арилах шиг л болжээ.

Тэр хоёр ярилцсаар байгаад нэг мэдэхэд нөгөө газар нь хаах болж, шөнө дунд болсон хойно тэндээс гарлаа. Гадаа нэг л зэврүүн хүйт орчихож.-Найз нь хүргээд өгөх үү? -За яах вэ? Яасан бэ, харьмааргүй байна уу? Алтаа дуугарсангүй -Чи элдэв юм бодохгүй бол ч би харимааргүй л байна. -Зөв ойлгоорой. Хоёулаа буудалд ороод хоночих уу? Би чамайг оролдож элдэв янз болохгүй ээ. Жаахан ярьж сууж байгаад л унтчихъя. Тэгэх үү? хө, өрөө л мэд. Эсвэл очих газар чинь хүргээд өгье гэв.

Алтаа яахаа ч мэдэхгүй хэсэг зогссоноо -Тэгээд хаана очих вэ? Би ер нь тийм газар очиж байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм аа гэхэд нь Нямаа -Би ч сайн мэдэхгүй ээ. Гэхдээ хоёулаа хотын зах руу гарсан нь дээр байхаа. Хүн амьтан ч таарахгүй гээд зам дээр гарч гараа өргөн машинд суув. Тэр хоёр таксинд сууж явсаар хотын хойд зүгт байрлах нэгэн амралтын газарт очлоо. Шөнө орой болсон болохоор ганцхан ортой нэг өрөө л байна гэж үйлчлэгчийг хэлэхэд Нямаа их л зовсон байртай Алтаа руу харан яах вэ? гэлээ. Нэгэнт л ирснээс хойш яахав дээ орохоос өөр аргагүй болсон хоёр жаал жуул идэх уух юм авч барьсаар өрөөнд орлоо.

-За хө даарав уу, машинд чичрээд даараад байх шиг байсан. Намрын сэрүүн ч орсон байна шүү. Би халуун ус аваад ирье гэж Нямааг хэлэхэд -Гайгүй ээ, гэхдээ л жиндлээ гэж Алтаа хэлээд гадуур хувцсаа тайлан ширээнд очиж суув. Нямхүү гараад хувцсаа тайлан ширээнд очиж суув. Бодвол халуун ус авчрах гээд явсан бололтой. Өрөөнд ганцхан том ор, хоёр сандал, жижиг ширээ, телевизор орны хажууд, жижиг тавиур өөр юм байсангүй. Гэнэт Алтаа утсаа гарган асаавал хойно хойноосоо мессеж ирлээ. Дандаа нөхөр нь явуулжээ. Сүүлдээ бүр их уурласан янзтай бичсэнийг уншаад сууж байтал Нямаа орж ирлээ.

-За байз дулаацав уу хө. Танайхаан сэрж хайгаад сүйд болж байна уу? Үгүй ээ. Гайгүй юм шиг байна. Мессеж л ирсэн байна. -Би ч утсаа асаавал мессеж уншиж чадахгүй болохоор бараг бичээгүй биз дээ гээд асаавал түүнд бас л баахан мессеж ирсэн дохио өгөхөд тэр их л гайхан -Би уншиж чаддаггүй юм. Чи уншаад өгөх үү гэлээ.

Алтаа -Болох юм уу гээд утсыг авч уншиж өглөө. Хаа байна? Яаралтай залга гэж найзаас нь хоёр гурав дараалан иржээ. Бас эхнэрээс нь “Хурдан ир, хэрэв миний хэлснийг олж ирэхгүй бол манайхаар битгий шагайгаарай” гэжээ. Нямаа их л эвгүйцэн хэдийдээ ч авсан юм аpxи гаргаад стаканд хийгээд балгаж орхив. Нэг их уугаад байдаггүй Нямаа гэнэт балмагдаад балгасан аpxиндаа хахаж цацаад сүйд болов.

Алтаа босож нуруун дээр нь цохиод ундаа хийж өгөв. -Баярлалаа хө. Унтраачих наад муу утсаа гээд утсаа авч унтраагаад ор луу шидэж орхив. -Би ч дуугуй талдаа хүн шүү дээ. Чи ч бас дуугуй юм. Би ч чамайг дуугаргах гэж өөрөө их ярьдаг болж байна даа гээд. Нямаа инээхэд. Энэ инээд ямар сайхан юм бэ гэж бодсон Алтаа -Би ч уул нь гайгүй л дээ. Өнөөдөр л ийм байна. Бусад үед бол тийм ч дуугуйдээ ордоггүй л юм. -Тэгвэл хэвэндээ орж дуугар, энийг тогтоочих -Би нэг их уудаггүй юм аа, тэгээд ч өглөө болтол гарахгүй бол яах юм бэ?

-За би ч шуударлаа. Энд сайхан унтаж байгаад маргааш оройдоо хот оръё. Чи явмаар бол найз нь унаа дуудаад өгье. Гэнэт уумаар болчихлоо. Гэхдээ чамайг яах ч үгүй ээ. Айх хэрэггүй шүү. Би ч нэг их ууж чадахгүй юм гээд инээхэд нь нүдэнд нь гуниг тодорсныг хараад ”Бас л над шиг биш юм аа гэхэд зовлонтой л хүн юм даа, тэгсэн хир нь л надад санаа тавьж халамжилж байдаг уужуухан хүн юм даа“ гэж Алтаа бодоод: -Яана ч гэж айхав дээ. Хамт ирчихээд яаж түрүүлээд яахав дээ хамт л явъя. Эсвэл чи ганцаараа баймаар байна уу?

-Үгүй үгүй. Хамт байвал бүр сайхан л байна. Тэр хоёр элдвийг ярилцсаар үүр цайх үеэр өөрийн эрхгүй нүд нь анилдацгаав. Нямаа орны захад бүхлээрээ хэвтэж. Алтаа ч биеэ барьсхийн орны буланд унтаад өгөв. Тэр хоёрын дунд тийм их зай байхад хэн хэн нь тус тусын орон зайд унтжээ. Нэг л их унтсан юм шиг санагдсан боловч нэг цагаас ч хэтрэлгүй сэржээ. Нямаа толгойгоо сэргээх гэж угаалгын өрөөнд орж биеэ арчаад гарч ирэхэд. Алтаа сэрж түүнийг хараад”Эр хүн гэж ийм л булчин шөрмөстэй байдаг байх даа. Адилхан л компанийн захирал байж манай өнөөх ширээний араас босохгүй шалхайсан л юм болж. Гэтэл хар бор ажил голохгүй хийдэг хүн ондоо юм аа” гэж бодож хэвттэл

Сэрээчихэв үү? хө унт унт. Хувцасаа тайлаад тавтай хэвт. Би гадуур жаал алхаж байгаад ирье гээд цамцаа өмсөв. -Яах юм бэ, гарвал хамт гаръя. Хувцастайгаа амарсан болоогүй дээ. жаахан унтаад ав л даа гээд гарах гэхэд нь Алтаа өөрийгөө ч барьж чадалгүй араас нь тэврээд авлаа. -Яасан бэ хө. Ганцаараа айдаг юм уу? -Тийм ээ. -За тэгвэл унд уучихаад хамт гаръя гээд мөрөөр нь тэвэрч ширээн дээр суулгахдаа түүний духан дээр үнслээ.

Алтаа тэрэнд нь уяраад нулимс нь өөрийн эрхгүй урсахад Нямаа их л сандарч -Одоо дахин тэгэхгүй ээ. Уучлаарай гэхэд нь. Алтаа ёстой галзуу хүн шиг инээд алдчихав. Тэгээд -Чи их сонин хүн юм аа. -Яасан бэ, би чамайг гомдоод айгаад уйлчихав уу л гэж бодлоо гээд. Алтаа руу харснаа Чи их хөөрхөн нүдтэй юм аа, жаахан л гунигтай байна.

Гэхдээ удахгүй арилчих байхаа. -За хоёулаа юм уух уу? Ам чинь цангаж байна уу? Юу идэх вэ? Хоол захиалах уу гэхэд. Алтаа: -За яах вэ, өчигдрөөс л хойш надад үйлчиллээ. Одоо би чамд үйлчилье, чи унтахгүй юм уу гэв. -Нойр ханасаан хө. Тэр хоёр цайлж дуусаад нэг нэг лааз пиво жаахан даруулгатай бариад салхилахаар гарав. Шөнө ирсэн болохоор орчин тойрны байгалийн сайхныг харж ярилцсаар модны сүүдэрт сууцгаав. Алтаа: -Хоёулаа санаандгүй таарлаа даа. Санаандгүй таарсан найзууд их сайхан найзууд болдог гэсэн. Надад нэг их олон найзууд байхгүй. Гарын арван хуруунд багтах байх гэхэд Нямаа -Харин тийм ээ, эцсийн эцэст ер нь олон чанаргүй найзаас цөөн чанартай найз байсан нь дээр гэж би боддог юм.

Ингэхэд чи өөрийнхөө тухай яриач. -Би ч яахав дээ. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хүү маань арван гуравтай, охин маань арван нэгтэй. Хар багаас нь хадмууд маань хоёр хүүхдийг минь харж өгсөн болохоор хүүхдүүд минь бид хоёрыг тоодоггүй юм. Одоо ч хадмууд дээр байдаг. Хааяа л нэг гэртээ ирдэг юм. Бид хоёр хоёулаа ажилтай болохоор тэдэн дээр байсан нь дээр байдаг юм. Нөхөр маань хувийн нэг барилгын компанитай. Бид хоёр наймдугаар ангиасаа л эхэлж үерхсээр арав төгсөх жилээ нэг гэрт орцгоосон.

Намайг компанидаа ажилла гэдэг ч би ороогүй. Нөхөр маань айлын ганц хүү, эрх дураараа өссөн. Зарим нэг хүн хүүхэмсэг ч гэдэг. Гэвч хамт амьдраад арван зургаан жилийн нүүр үзчихээд би хүний үгээр нөхрөө хардаж, барьж үзээгүй ээ. Итгэдэг юм. Ан ав, ажлын шаардлагаар хөдөө гадаа явж л байдаг. Өглөө гараад шөнө ирж л байдаг. Хоёр дүү минь хоёулаа тусдаа гарч, одоо гадаадад ажиллаж амьдардаг. Нөхрийг минь Нармандах гэдэг. Та хоёр нэг салбарын улс. Таньдаг ч байж магадгүй.

Өчигдөр ажлаа эрт дуусгаад нөхөр лүүгээ залгатал холбогдоогүй. Ажилруу нь залгавал гараад явсан гэхээр нь дэлгүүрээр орж идэх уух юм цуглуулаад , нөхрийн төрсөн өдөр дөхөж байгаа, юу хийж өгөхөө бодсоор ортол надтай хамт унтдаг унтлагын өрөөнд миний орон дээр өөр хүүхэнтэй байгааг хараад л би гарч гүйсэн нь тэр.

Яг ийм үед л би хоёр дүүгээ их үгүйлэх юм даа. Ямар гэр бүлийн асуудлаа найз нөхөддөө яриад сууж байлтай биш. Миний хувьд ийм л байна. -Харин чи? Би ч уул нь төмөр замд бүртгэлтэй хүн. Эхнэр маань бас тэнд ажилладаг хүн. Охид маань арван дөрөв, арван зургаатай. Ажлаасаа чөлөө авчихаад л хувиараа бизнес эрхлээд байж байна. Эхээс арван дөрвүүлээ. Би арван хоёр дахь нь. Миний доор хоёр дүү бий. Манайхан ч бужигнасан багахан цэцэрлэг аятай л байдаг байлаа. Өчигдөр найз нь эхнэртэйгээ муудалцаад алгадаж орхичихоод гарч ирж яваа нь тэр. Миний яг дээд талын ах маань жаахан ядруу л даа.

Би ч эхнэрээсээ ил нэг далд нэг туслахчаа аядана. Эхнэрийг маань Бямбаа гэдэг. Уржигдар харин эхнэр маань хивс авна гэж байсан юм. Тэгсэн муу ах маань хадам өнгөрчихлөө гээд хачин царай алдчихсан явж байгааг хараад өрөвдөөд мөнгө өгчихсөн юм. Гэтэл эхнэр маань харин намайг өөрийнхөө хүчинд өдий зэрэгтэй яваа, би байгаагүй бол чи ингэж яваа ч үгүй. тэр муу транщейны амьтан байгаа л биз. Тэрэнд зориулж хогийн юмнуудад будаа идүүлсэн ч яалаа байсан ч яалаа. Чи явж мөнгө олж ир. Би хүнээс авахаар тохиролцчихоод ирлээ. Би яаж мөнгө байхгүй гэж хэлэх юм. Тэр ахыгаа мөнгө үрж дуусгахаас өмнө олж ир гээд орилоход нь тэсэлгүй алгадчихсан гээд л ярихад нь Алтаа: -Амьдралд янз бүрийн л юм таарах юм даа гээд санаа алдлаа.

Тэр хоёрын аль алиных нь дотор уужирч, сэтгэл санаа нь цэлмээд сайхан амарчээ. Өрөөндөө орж ирээд их л дотно орон дээр зэрэгцэж хэвтээд л яриад байлаа. Тэр хоёрын яриа дуусашгүй их байлаа. Орой болж явах болоход Нямаа: -Өдий олон жил ханилчихсан юм чинь миний найз нөхрийнхөө юуг ч мэдээгүй юм шиг л урдынх шигээ инээж ороод л уучилчих. Хэрүүл уруул хийснээрээ хүн хожино гэж юу байхав. Чимээгүй байхаар чинь тэр хүн ойлгоно. Тэр л нөхөрт чинь шийтгэл. Ойлгодог хүн бол ойлгоно хө. За юу. -Тэгнээ тэгнэ. Миний найз санаа зоволтгүй, би очоод утсаар яринаа.

Харин танай хүн галзуурч байгаа байх даа. Чамд л санаа зовж байна. Надтай таараагүй бол чи харих л байсан байх. Чамайг бүр хүндрүүлчихлээ. -Зүгээрээ хө. Очоод ярих чинь дэмий байхаа хө. Би маргааш өөрөө чам руу ярья. -За за тэг тэг гээд гарахаар хаалга руу дөхтөл Нямаа гэнэт Алтааг тэврээд авлаа. Алтаа ч дургуйцсэнгүй зогсоод л байлаа. Гэнэт Нямаа тэврэлтээ сулруулан: -Дотор онгойгоод сайхан болчихлоо. Явъя даа гэхэд. Алтаа гараа дээшлүүлэн. Нямаагийн мөрөн дээр тавиад:-Би ч гэсэн сайхан амарлаа. Чамд их баярлалаа гээд хацар дээр нь үнсчихэв.

Нямаа -Чи намайг зөв ойлгоорой гээд уруул дээр нь шимэн үнсчихээд хоёр нүдийг нь ээлжлэн үнэрлээд холдов. Хэн хэн нь дуугаралгүй явсаар унаанд сууж хот орлоо. Алтаа утсаа асаахад Нямаа ч бас асаав. Гэтэл Алтаад дуудлага ирлээ. -Байна. Яасан? Одоо харьж явна, удахгүй ээ, цагийн дараа. Алтаа товч бөгөөд тодорхой яриад утсаа далд хийв. Гэтэл. Нямаад бас дуудлага: Байна уу? Өө миний охин. Аав нь удахгүй очлоо, цэнэг дуусаа даа, удахгүй цагийн дараа. Хэн хэн нь арваад минутын дараа харих байсан хэр нь Нямаа, Алтааг дууриан цагийн дараа харихаар боллоо. Тэр хоёрын гэр ойролцоо. Нямаагийнх төмөр зам. Алтаагийнх тээврийн товчоо. Хоёулаа дөрвөн зам дээр буугаад нэг цайны газар орлоо. -Нөхөр чинь юу гэж байна? -Хаана байна? Очиж авъя. Хэзээ ирэх вэ л гэж байна. -Хоёулаа хэзээ уулзах вэ? -Мэдэхгүй байна. Ярьж байгаад л болъё. -Бүр хүйт орохоос өмнө хөдөө явах уу? Чиний боломж хэр байна? -Харин л дээ. Хонуут өнжүүдээр бол худлаа байхаа. -Тийм л дээ. Тэгэлгүй яахав. -Чи манай ажил дээр ирж уулзаж болно шүү дээ. -За тэгнээ.

Тэр хоёрын хэн хэн нь салж явах дургүй байсан ч одоо яая гэхэв. Хэн хэн нь амьдралтай юм чинь. -За би түрүүлээд явлаа шүү. Маргааш ярихыг чинь хүлээгээд сууж байя гээд Алтаа түрүүлээд гараад явчихлаа. Нямаа ч араас нь гарав. Алтаа урд нь алхаж явсаар байрлуугаа орвол Нямаа юуг ч юм хүлээн зогсоод үлдлээ. Алтаа гэртээ ороод л шууд гал тогоо руугаа орж цай хоол бэлдэж эхлэв. Нөхөр нь том өрөөндөө зурагт үзэж сууснаа их л гэмшсэн янзтай орж ирж харчихаад буцаад орлоо. Хувцсаа солин хоол, цайг нь оруулж өгөхөөр эргэснээ цонхоор хартал Нямаа үүдэн дээрх сандал дээр сууж байлаа. Алтаа яагаад ч юм гараад гүйчихмээр санагдсан ч чадсангүй. Нямаа руу залгав. -Байна уу? Нямаа нэг л уйтгартай дуугарав -Би байнаа. Санаа зоволтгүй. Одоо харь даа. Маргааш уулзъя. -За за. Зүгээр биз дээ? -Зүгээрээ, за баяртай. -Баяртай…

Алтаа, Нямааг утсаа салгахыг хүлээв, тэр салгалгүй чагнаад л байв. Алтаа салгалаа. Нямаа сандал дээрээс босож цонхийг нь мэдэхгүй хэрнээ таамгаар гар даллачихаад явлаа. Алтаа ёстой юу ч болоогүй юм шиг -Хоолоо ид хөгшөөн гэсээр том өрөө рүүгээ орлоо. -За. Чи өөрөө идээч. -Ажил чинь гайгүй юу гэж асуучихаад Алтаа хариу сонсолгүй нэг дугаар луу залган: -За та нараар минь сонин сайхан юутай байна. Миний хоёр дэгдээхий хэзээ ирэх юм бэ? Харин тийм ээ. Өчигдөр ажил дээрээ очсон чинь яаралтай ажил гараад Төв аймаг яваад ирлээ. За миний хүү томоотой байгаарай. Би маргааш очноо. За баяртай. Нармандахын хааччихаад ирэв гэсэн асуултанд Алтаа ингээд хариулчихлаа. Хэрэв ингэж хариулаагүй бол тэр хоёр хэрэлдэх байсан ч юм бил үү. Тэр хоёрын хэн нь юу ч ярьсангүй. Алтаа усанд орчихоод унтаад өглөө. Янз бүрийн хэрүүл бололгүй ингээд өнгөрсөн нь. Нармандахад амар байсан ч дотроо их л шаналав…

…Сүүлийн үед Нямхүүгийн ажил нэг л бүтэл муутай, ажлаасаа чөлөө авчихаад хувиараа бизнес эрхэлж байгаа билээ. Нямхүүгийн эхнэр Бямбасүрэн хэл амтай аманцар нэгэн. Нямхүү бол дуугуй, томоотой нэгэн. Нямаагийн ажил төрөл бүтэмжтэй, мөнгө төгрөг арвин үед Нямаагийн эхнэр хайлаад л жигтэйхэн. Мөнгө төгрөг хомсдоод ирэх үед Нямаа гэртээ ч орохоосоо бараг залхдаг байжээ. Охид нь том болж учир начрыг ойлгодог болсон болохоор...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ