Эрдэнэцэцэг Мянгаа гэх залуутай фэйсбүүк хувь чатаар харьцажээ. Хувь чат гэдэг сайхан үгтэй зурвас. Хувьтай хүнд дотоод сэтгэлийг учруулах гүүр. Иймээс л залуу түүнийг үргэлж гоо сайханыг нь магтаж бичсэн урт сайхан үгтэй зурвас чатаар дүүрчээ.
Мянгаа түүний утасны дугаарын аваад анхны болзооны өдрөө Эрдэнэцэцэгт цэцэг, чихмэл бамбарууш бэлэглэх нь сэтгэлийн татахад ихэд нөлөөлжээ. Тэд болзох болгонд гайхалтай бөгөөд хагас сарын турш үргэлжилсэн юм. Ингэж сэтгэлийн өөртөө улам татасаар эхнэрээ болгон гэртээ авчиржээ. Хамт амьдрах хугацаанд амттны сайхныг идэж, үнэтэй бүхнийг өмсөж, юугаар ч дутаж явсангүй. Бүх зүйл нь элбэг хангалуун амьдарсан учраас охин төрүүлж өсгөв. Гэвч бүх сайхан зүйл удаан үргэлжилсэнгүй. Намба ухаан төгс нөхөр нь гадуур хүүхний сайхантай ханилаад эхнэр хүүхдээ тоосонгүй. Гэр бүлд гуравдагч этгээд орж ирсэнээр хэрүүл тасарсангүй.
Нэгэн орой нөхөр нь өөрийн жинхэнэ төрхөө согтуудаа илчилэв.
Өвлийн хүйтэн үе байв. Эхнэр нь гэртээ охиноо унтаж байхад нь сарнай цэцэг хэрхэн үнэрлэдэг билээ, яг тэгж үнэрлэлээ.
Гэнэт нөхөр нь согтуу орж ирэв. Согтуудаа яг л өөр хүн мэт болчихсон.
Төдөлгүй нөхөр нь эхнэртээ агсам тавьж, зэрлэгээр харааж аймшигтай зодов.
Эхнэр нь яагаад өөрийг нь зодсоныг огт ойлгосонгүй. Тэр шөнө нөхрийнхөө гарт арай л амь үрэгдээгүй. Ингэж зодох нөхөрт ч зодуулж байгаа эхнэрт ч яаж сайхан байхав дээ.
Нөхрийн үйлдлээс болж хэдэн жилийн турш гэрэлтсэн аз жаргал хоромхон зуурт зэрэглээ мэт арилжээ. Тийм дээ ч нөхрөөсөө салах тухай бодож эхлэв. Нөхөр нь өглөө сэрээд уучлалт гуйлаа. Орой нь бас л согтуу орж ирээд дахиад л мангас авираа давтав.
Аргагүй эхнэр нь нөхөртөө “Би бие муутай охиноо аваад явлаа” гэв. Тэгтэл нөхөр нь догшин ширүүнээр уурлаж байж ядав. Энэ ааш нь сүүлдээ улам сэдэрч эхнэр хүүхдээ гэрээсээ гуталгүй чигээр нь хөөж явуулжээ.
Эхнэр нь өвлийн тэсгим хүйтэнд хүүхдээ тэврээд хөл нүцгэн уйлчихсан...