Би саяхаан 5,6-сарын үед нэг бүсгүйтэй танилцсан юм. Нэг цэцэрлэгийн жаахаан хүүтэй ганц бие ээж. Би өөрөө яагаад ч юм айлын ганц хүү нь болохоор их ганцаардаж өссөн тэрнээс ч болдог юм уу мэдэхгүй хүүхдэд их татагдаад амархан дасчих гээд байдаг талтай. Заа тэгээд тэр нэг өөдгүй хүүхэнтэй 5,6-сараас хойш л чатладаг, мессеж бичдэг, ярилцдаг байлаа. Нэг сул тал нь тэр үргэлж л зовлон ярьж мөнгө асууна. Улаан цайм нэхээд байхгүй ч тойруу замаар зовлон тоочоод мөнгө л гэсэн санаа цухуйлгана. Бүр анх танилцахдаа л би хүү дээрээ очих гэсэн юм. Бэлэг авч очмоор байна 30 мянган төгрөг байна уу гэсэн. Бараг мэндийн зөрүүгүй тэгж асуусан байх..
Та нар намайг яаж ч хараасан болноо. Би одоо 30 настай ганц бие залуу. Урьд нь амьдрал зохиож байгаагүй. Би уг нь ажилтай бол ажилтай элдэв янзын хар сэр муухай зан байхчгүй. Нэг хайрласан итгэсэн хүнээ хайрласан шиг л хайрлахийг хичээдэг юмсан. Гэтэл яагаад надтай заавал нэг болж бүтэхгүй худал хуурмагаар дүүрчихсэн амьтад л учраад байдаг юм болдоо.
Ерөөсөө л эргээд бодоход надтай учирсан бүсгүйчүүд бүгд адилхан. Эсвэл үнэхээр бүгд ийм зэвүүн байдаг юм уу? 10 жилд байхын л нэг охинд сайн байсан, үерхсэн 2,3 жил үерхсэн байх. Надаас нэг дүү байсан болохоор би түрүүлж төгсөөд оюутан болсон. Харин тэр намайг явсан уу үгүй юу өөр хүнтэй болчихсон байсан, за тэр ч яахав хүүхэд насны гэнэн хайр л байж.
Харин одоо үнэхээр ой гутам амьдралаа бичье дээ. Нэг бүсгүйтэй танилцлаа 3,4-жил л амьдрах гээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Үерхэх ч биш, байх ч биш саармаг харилцаатай нэлээн удлаа. Тэр минь 1 жаахан охинтой ганц бие ээж байсан юм. Охин нь ч надад жаахан юм болохоороо надад бүүр дасчихсан би ч охиндоо дэндүү дасчихсан.
Төөрч төрсөн үр минь л юм байгаа биздээ гээд л хайрладаг байлаа. Тэр бүсгүйг би үнэхээр гар хүрэх нь байтугай ширүүн харж явсан удаа байхгүй ээ. Угаасаа бид хоёр үг, үйлдэл бүх юмаараа л санаа нийлдэг байсан болохоор ам мурийх асуудал гардаггүй л байсан юм.
Би үнэхээр хайртай байсан уу гэвэл? Тиймээ би үнэхээр хайртай байсан минь ҮНЭН. Тэр бүсгүйтэй, охинтойгоо амьдарнаа гээд л сайхан сайхан мөрөөдөл надад байсан. Гэтэл охиноо улаан нялзрай амьтан байхад нь хаяаад явсан тэр эцэг нь бүтэн 3 жилийн дараа гэнэт л гараад ирсэн.
Гарч ирэх ирэхдээ зүгээр ч үгүй н жилийн дотор өөр эхнэртэй болоод хүүхэдтэй болоод бас тэрнээсээ салсан байсан. Тэр минь ч охины минь төрсөн аав нь юм чинь би юу гэхэв дээ гэхдээ тэр хүнтэй буцаж нийлэхгүй л гэдэг байсан юм. Тэр надаас жирэмсэн болсон байсан, би ч бөөн баяр. Гэтэл тэр надад хэлэлгүйгээр миний хүүхдийг vp xөндүүлчихсэн байсан.
Би их олон гуйсан, уйлсан яаж ч дийлээгүй явуулсаан. Одоо тэр минь охиныхоо төрсөн аавтай нь бас нөхрийнхөө 3 жил тэнэж явахдаа өөр хүнтэй болж гаргасан хүүхэдтэй нь цуг амьдарч байгаа. Бас нэг инээдтэй ч гэхэд хэцүү зүйл нь би тэр хүнээс юугаа ч харамлаж яваагүй юм шүү! (та нар намайг харамч нарийн гэж битгий бодоорой, би үнэхээр бүхнээ л зориулсан.
Тэр гэхдээ нөхөртөйгөө буцаж нийлээд өөрийнхөө охин, нөхрийнхөө охинтой амьдраад намайг бүх юмнаасаа блок хийсэн байснаа гэнэт блокоо гаргаад л найз нь машин авах гээд цалингийн зээлээ хаах гэсэн юм 4 сая төгрөг байвал өгөөч гэсэн. Би ямар банк бишдээ 1 сая л байна гэсэн чинь буцаагаад блок хийчихсэн. Би нэг хэсэгтээ л тэнгэр хөмөрчихсөн мэт л ухаан солиотой юм шиг л байдалд орсондоо. Амьсгал авахад ч хэцүү өдөр хоногууд тэр хүнийг бодохгүй санахгүй нэг минут ч байхгүй.
Үнэхээр хэцүү байсаан. Цаг хугацаа ч өнгөрч сүүлдээ хайргүй болсондоо биш дэргэд байхгүйд нь дассан, үнэнтэй эвлэрсэн сэтгэлдээ маш том шархтай үлдсэн. Харин одоо ахиад л нэг хүүхэн миний амьдралыг сүйрүүлэх гээд сүх далайж байна. Энэ сүхэнд магад би цавчуулж магад гэж айж байна үнэндээ..
Саяхаан 5,6-сарын үед л танилцасан юм. Бас л нэг цэцэрлэгийн жаахаан хүүтэй ганц бие ээж. Би өөрөө яагаад ч юм айлын ганц хүү нь болохоор их ганцаардаж өссөн тэрнээс ч болдог юм уу мэдэхгүй хүүхдэд их татагдаад амархан дасчих гээд байдаг юм. Заа тэгээд тэр нэг өөдгүй хүүхэнтэй 5,6-сараас хойш л чатладаг, мессеж бичдэг, ярилцдаг байлаа. Нэг сул тал нь тэр үргэлж л зовлон ярьж мөнгө асууна.
Улаан цайм нэхээд байхгүй ч тойруу замаар зовлон тоочоод мөнгө л гэсэн санаа цухуйлгана. Бүүр анх танилцахдаа л би хүү дээрээ очих гэсэн юм. Бэлэг авч очмоор байна 30 мянган төгрөг байна уу л гэсэн. Бараг мэндийн зөрүүгүй тэгж асуусан байх. Гэхдээ тэр хэдийгээр тийм зантай ч гэсэн худлаа бол хэлж мөнгө нэхээд байдаггүй байсаан би тэрэнд нь итгэж байгаа одоо ч гэсэн. Ер нь бол ойр ойрхон л мөнгө авдаг ч гэсэн худлаа яриад байгаагүй гэж боддог.
Заа тэгээд хэдэн сар онлайнаар харилцлаа надаас ч нилээн мөнгө төг авсаон. 10,20,50,100 гээд л, яахав би баян цатгаландаа биш зүгээр л сэтгэлээсээ хандахыг л хүсдэг байсан юм. Хамгийн сүүлд гэхэд л ажлын газрынхаа 1 сая төгрөгний үнэтэй юмыг нь хулгайд алдчихлаа. Тэгээд 1 саяын өрөнд ороод утасгүй боллоо гээд нэг л их гунигласан амьтан байгаад байхлаар нь боломжоороо утас авч өглөө. Тэр 1 саяын өрийг нь ч дарж өглөө.
Тэгээд саяхан 9 сард анх уулзсан юм мэдээж уусан унтсан бэлгийн харьцаанд ч орсон. Тэгээд л маргааш нь юу ч болоогүй мэт салсан. Харин дараа нь 10 сарын сүүлээр тэрний төрсөн өдөр болсон юм. Би уг нь төрсөн өдрийн бэлэг болгож тэр 1 саяын өрийг нь дарж өгсөн. Тэр утсаа хаясан, 1 саяын өрөнд орсон гэдэг нь ч бас үнэн байсан.
Заа тэгээд төрсөн өдрөөрөө намайг урилаа бас л ууж идлээ сүүлдээ ч бүүр би ч гэж тэнэг хар мал тийм адгийн хүүхэнд итгэж л явдаг нээрээ...