Арван нэгэн сарын жихүүн салхитай нэгэн баасан гарагийн орой. Ажлаа тараад гэртээ харихаар машинаа халааж суутөл утас чичирлээ. Анужин.
"Тулгаа, чи хаана байна? Би хаягдчихлаа... үнэхээр хэцүү байна. Ганц шил юм аваад манайд ирж чадах уу?" гэх түүний хоолой цаанаа л нэг зангирч, нулимс дуслуулж байгаа нь илт.
Би дотроо "Өнөөх бүтэлгүй залуу нь дахиад л уу?" гэж бодсон ч, түүнийг тийм байдалтай орхиж чадсангүй. Ойрхон байх дэлгүүрээс нэг шил виски, жаахан идэх юм аваад түүний гэр рүү яаран очлоо. Намайг очиход Анужин нүүрнийх нь будаг нэлэнхүйдээ няларчихсан, томдсон цамц өмсчихөөд буйдан дээрээ хөлөө тэврээд сууж байв. Гэр нь эмх замбараагүй, тэр өөрөө ч сэтгэл санааны туйлдалд орсон нь илт.
"Тэр намайг өөр хүүхэнтэй араар тавьсан байна лээ. Би зүгээр л ердийн нэг тоглоом байж" гэж тэрээр хундагатайгаа нэг амьсгаагаар хоослон дуугарав.
Би түүнийг сонслоо. Бараг хоёр цаг орчим тэр өөрийгөө буруутгаж, дараа нь тэр залууг харааж, эцэст нь зүгээр л хов хоосон тааз ширтэж хэсэг суув. Би хажууд нь чимээгүйхэн сууж, үе үе мөрийг нь зөөлөн илж, "Зүгээр дээ, бүх зүйл сайхан болно" гэж аргадахаас өөр зүйл хэлж чадсангүй. Виски ч дундаа орж, өрөөнд дулаахан бөгөөд нам гүм уур амьсгал ноёрхов.
Анужин гэнэт над руу харснаа......