Сайн байцгаана уу? Бас л нөгөө хадмын асуудлаар та бүхнээс зөвлөгөө авах гэж захиагаа бичиж байна. Би нярайлаад удаагүй байгаа юм л даа. Жирэмсэн байхдаа гурван сар хадмынд байх хугацаандаа их юм үзсээн. Тонустай хэрнээ нөхрийг ийш тийшээ явсан хойгуур худгаас гараараа ус татаж, малын баас арилгаад л, гэр орон хашаа хороо цэвэрлээд л хүнд гэлгүй юм болгоныг өргөж зөөх тоолонд хүүхэд гарчих шахаж сандаргана. Хадам ээжид таалагдчих гээд л тэр шүү дээ. Харамсалтай нь яаж ч байсан, юу ч хийж байсан таалагдахгүй. Нөхрийн хажууд бол миний охин миний охин гэж худлаа инээгээд л. Гэр орон нь би л цэвэрлэхгүй бол нохойн хороо. Нөхөр маань хоёр жаахан дүүтэй. Эмэгтэй дүү нь дураараа гэж жигтэйхэн. Жаахан хүүхдэд баймааргүй сонин сонин зан гаргаж хачин хачин үгнүүд хэлнэ. Надтай танилцаж гэрлэхээсээ өмнө манай хүн ээждээ мөнгө өгдөг ганц хүн нь байсан юм билээ. Хадам аав ээж хоёр таван хүүхэдтэй. Бүгдийг нь малаа харж тус дэм бол гээд бага ангиас нь сургуулиас нь гаргачихсан. Манай хүн сургуульд сураагүй ч хүн чанартай хүнлэг сэтгэлтэй хүн байдаг. 14 наснаасаа эхэлж ажил хийж олсон бүх мөнгөө ээждээ өгдөг байсан гэсэн. Харин том эгч нь хөгжлийн бэрхшээлтэй эгч байдаг. Өлгийтэй байхад нь аав нэг орноос нөгөө ор луу шидээд тэрийг нь ээж хэнд ч хэлэхгүй нуучихсан гэдэг. Одоо бас л толгойндоо юмтай бас хүүхэд гаргадаггүй гээд хадмууддаа адлуулсан хүн бий. Хадам ээж 14-хөн настай байхад нь спираль тавиулчихсан гэсэн. Тэр эгч таван настайгаасаа манай хүнийг том болтол ганцаараа хонинд явдаг байсаар байгаад манай хүн жаахан том болоод ээлжилж явдаг болсон гэсэн. Хадам ээжийн дүү нь намайг хадмындаа удаад хэрэггүй. Хадам ээж чинь тийм сайн хүн биш, сайнаар дуусахгүй шүү холуур л байгаарай гэж анх хэлж байсан юм. Нөхрийгөө бодсондоо л дуугүй тэвчсэн дээ. Гэтэл хяналтандаа үзүүлээд сумын төв дээрх гэрт нь бид хоёр нэг хоноход араас орж ирээд бөөн хэрүүл болсон. Намайг гараад явсан хойгуур нөхөрт “Наад хүүхэд чинь чинийх мөн ч юмуу биш ч юмуу” гэж хэлсэн байсан. Гадаа сууж байтал манай нөхөр хашгираад л явчихсан. Та чинь эмэгтэй хүн биздээ яаж ингэж хэлж чадаж байнаа би хүүхдээ мэдэлгүй яадаг юм гээд л. Гайхаад ортол манай хүн миний чемоданыг өөрийнхтэйгөө барьчихсан хоёулаа явнаа гээд хэнгэнэтэл уйлаад зогсож байсан. Юу болсныг сонсоод би ч баахан хямарсан. Гэхдээ л
Өгүүллэг
2025.12.15
Хадамдаа ажилтай санагдчих гээд тонустай мөртлөө худгаас ус аваад л...
negdeh
Зохиогч
•
5 мин
Үргэлжлэлийг унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
3 months ago
Жаргалаа 40 дөхсөн гэхэд үнэхээр сайхан бүсгүй, бараг л миний үе гэж...
Өгүүллэг
negdeh
3 months ago
Траншейндаа тасарч унтаад Сан Франциско хотод сэрсэн эр...
Өгүүллэг
negdeh
1 month ago
Боссын эхнэр жoлooч Бaтaaгийн нөгөөхийг xapaaд шoк...
Altanzul
altanzul
6 days ago
“Бөө залуу манай хаалгыг тогшсон тэр өглөө…”
Altanzul
altanzul
4 days ago
Түүний үлдээсэн захидал....
Өгүүллэг
negdeh
4 weeks ago