Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Altanzul 2026.03.09

“Хорт могой”

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
“Хорт могой”

“Хорт могой”

Намайг Бумбаяр гэдэг. Одоо хорин тав хүрэх гэж байна. Амьдрал надад төдийлөн хатуу хандаж байгаагүй ч, саяхан тохиолдсон нэг явдал миний дотор байгаа өөртөө итгэх итгэлийг, ер нь хүнд итгэх найдвар гээч зүйлийг үндсээр нь ганхуулчихсан юм. Одоо ч би орой үдэш гадаа машин зогсох чимээнээр цонхоор харахдаа гар минь бага зэрэг чичирдэг болсон.

Номинтунгалаг бид хоёр жилийн өмнө нэгэн үдэшлэг дээр танилцсан юм. Тэр үед тэр их л дуу цөөтэй, өөрийн гэсэн нууцлаг ертөнцтэй бүсгүй шиг санагддаг байлаа. Хэдэн сар уулзаж, кино үзэж, залуу хүмүүсийн ёсоор харилцаа маань дотноссон ч нэг л өдөр тэр сураггүй алга болсон. Утас нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй. Би ч тэгэсхийгээд орхисон юм. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн нэг бороотой үдэш миний утас дуугарав.

"Бумбаа, би гэрийн чинь гадаа байна. Гараад ир," гэх түүний танил хоолой.

Би ч баярласандаа яаран хувцаслаад гарлаа. Гэрийн гадаа түүний цагаан өнгийн машин хүлээж байв. Машинд суухад Номинтунгалаг юу ч хэлсэнгүй, шуудхан хөдөллөө. Хотын гэрэлт гудамжнаас гарч, зуслангийн чиглэлийн эзэнгүй, харанхуй зам руу давхихад би дотроо " За бишда одоо яг л хийхэндээ ашгүй" гэх тэнэг бодол тээж явав.

Бид хотын захад, хүн амьдардаггүй нэгэн задгай талбай дээр зогслоо. Тэр үед Номинтунгалаг ер бусын идэвхтэй, бүр дэндүү өдөж эхэлсэн. Намайг тэвэрч, үнсэж, ер нь л бидний харилцаа өмнө нь хэзээ ч ийм гал халуун байгаагүй мэт аяглав. Би ч түүний тэр байдалд нь сохорч, юу ч бодож амжилгүй машинд нь секс хийв. Бурхан минь, би тэр үед өөрийгөө хамгийн жаргалтай залуу гэж бодож байлаа. Гэтэл бүх зүйл дууссаны дараа тэр огт өөр хүн болон хувирав.

Тэр утсаа гаргаж ирээд хэн нэгэн рүү залгаад, "Би болчихлоо. Хүрээд ир," гэх ганцхан өгүүлбэр хэлэв. Миний дотор нэг л хачин оргиод явчихлаа. "Юу болоод байна аа? Хэн ирэх юм?" гэж асуухад тэр зүгээр л тамхиа асааж, цонхоор харан мишээв. Тэр инээмсэглэл нь доог тохуу, үзэн ядалт холилдсон маш зэвүүн төрх байлаа.

Таван минутын дараа өөр нэг жийп машин хүчтэй тормос гишгэн хажууд ирж зогсов. Дотор нь гурван залуу байсан. Тэд машинаас бууж ирээд миний сууж байсан хаалгыг хүчтэй татан нээлээ. Юу болж байгааг ойлгож амжаагүй байтал тэдний нэг нь намайг чирж гаргаад шууд нүүр рүү минь цохиж унагав.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ