Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг3 2026.02.08

5 сартай жирэмсэн байхдаа нэг таксичин залуутай танилцаад

editor2

editor2

Зохиогч

5 мин
5 сартай жирэмсэн байхдаа нэг таксичин залуутай танилцаад

Энэ бол хэн нэгний зохиосон үлгэр биш, миний амьдралын хамгийн ээдрээтэй, бас хамгийн сургамжтай жилүүдийн түүх юм.

Би ээж болохдоо хэтэрхий яарчихсан байж. Магадгүй хайр дутагдсандаа, эсвэл хэн нэгэнд бүхнээ зориулж байж өөрийгөө хэрэгцээтэй гэдгээ мэдэрдэг зангаасаа болоод тэр байх. Түүнтэй танилцаад удаагүй байж л "энэ миний хувь тавилан" гэж итгээд гэртээ дагуулаад ирсэн. Аав, ээж хоёр минь гайхсан ч миний сонголтыг хүндэтгэж, бид хамт амьдарч эхэллээ.

Би түүнийг баярлуулах гэж, тэр л хүнээс хайр хүртэх гэж өөрийгөө умартан гүйдэг байлаа. Ажлаа тараад ядраад ирэхэд нь хоолыг нь халбагадаж өгөхөөс ч буцахгүй. Гэтэл тэр хэзээ ч миний төлөө сэтгэл гаргаж, намайг гайхшруулж байсангүй. "Ммм, за" гэдэг хүйтэн үгс нь миний доторх халуун сэтгэлийг алгуурхан хөлдөөж байсан ч би бууж өгөөгүй. "Хүүхэдтэй болчихвол надад хайртай болно, сайн аав болно" гэж өөрийгөө хуурсан нь миний амьдралын хамгийн том эндүүрэл байв.

Жирэмсэн болсноо дуулгахад тэр баярласангүй, бас дургүйцсэнгүй. Ердөө л хоосон харцаар хараад өнгөрсөн. Тэр цагаас хойш тэр гэрээсээ зугтах болж, оройтож ирдэг, ирэхдээ ч надтай харц тулгарахаас зайлсхийдэг болов.....

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ