Өгүүллэг 2026.01.30

Чоно эхнэрийг нь идээд хэвлийд нь байсан хүүхдийг нь гаргаад...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Чоно эхнэрийг нь идээд хэвлийд нь байсан хүүхдийг нь гаргаад...

Морь чөдөрлөдөг гэх хөтөлийн талаар хошин ч гэмээр, үнэн ч гэмээр үг олны дотор тархжээ. Яагаад тэр зам хөлийн газар гүйдэлтэй болсон вэ гэхээр хөдөө нутагт байдаг л эр, эм хоёр. Шинэ тутам айл гэр болсон аз жаргалтай анхны өдөр хоногууд нь ар араасаа цуварсаар... Эхнэр нь ч жирэмсэн болсон байв. Юунаас ч юм бэ эр, эм болсон хойно хэрүүл маргаан гарна. Нэг удаа нөхөр нь бие тулгар болсон эхнэртээ гар хүрээтхэж. Гомдсон бүсгүй хэдэн гүвээний цаана нутаглаж байсан аавынхдаа очихоор тэр хөтлөөр явж байв. Хөтлийн орой дээр малын сэг зэм байдгийг ч тэр мэднэ. Яг тэнд очиж явтал сэг дээр өлөнгөтөж хэвтсэн чоно тэр бүсгүй рүү дайрчээ. Бие тулгар бүсгүй ямар эсэргүүцэл үзүүлэх билээ дээ. Эхнэрийнхээ хойноос нөхрийг нь ирэхэд чоно эхнэрийг нь идээд хэвлийд нь байсан хүүхдийг нь гаргаж тавьсан байв гэнэ. Чоно хүртэл усан нялзрай хүүхдэд ам хүрээгүй нь сонин. Мэдээж хүүхэд юу гэж л амьд байхав. Түүнээс хойш тэр хөтөл дээр гүйдэлтэй болсон гэдэг. Орой үдэш болоход эмэгтэй хүн уйлж, хэнгэнэтэл санаа алдах бөгөөд гуугачин орилсоор амь тасрах чимээ байнга сонсогддог болжээ. Нөхөр нь ах, дүүсээрээ тэр газрын элдэв шүглэсэн бузрыг арилгах гэж чамгүй л арга чарга хийсэн боловч хүүхний гунигт дуу, айн сандарч гуугачих чимээг л дарж чаджээ. Гүйдэл арилаагүй гэнэ. Тэр гүйдэл эрэгтэй хүнийг илүүтэй оролдоно Морьтой явбал морийг нь чөдөрлөөд явуулахгүй. Мориноосоо бууж шээхэд явуулна. Эрдэнэ гэгч залуу ойрхон айлд даалуу тоглож оройтоод харихаар морджээ. Архинд жаахан халамцсан тэрбээр нөгөө гүйдэлтэй газраар явж байгаагаа ч анзаарсангүй. Гэнэт морь нь таг зогсчихоод чихээ хулмайлган үүрсэж байна гэнэ. Газрын байдлыг ажвал нөгөө гүйдэлт аж. Эрдэнэ сэхээ авч мориноосоо бууж шээх гэсэнд шээс гарч өгсөнгүй. Айлын уяан дээрээс мордохдоо тэр шээчихсэн ба дээр нь хатуу архинд хөлчсөн болохоор нөгөө юмаа хичнээн ч шувтарч сэгсрээд юу ч дусдаггүй гэнэ. Баахан хий "Шээсэн” дүр үзүүлж байгаад явах гэтэл өмднийх нь захаас нэг юм татах шиг болжээ. "Чи намайг ингэж болчихно гэж бодоо юу?” гэсэн дуу хаа нэгтэйгээс гарчээ. Эрдэнэ "Түй!” хэмээн нулимсанд нөгөө дуу дахиад л "Чи намайг хайр сэтгэлгүй хүнтэй суулгаж эцсийн эцэст чонын хоол болгосон” гэж байна гэнэ. Сэржмаагийн дуу яг мөн.

Хөлчүүгийн зоригоор Эрдэнэ "Чи тэгээд надтай яах гээд байгаа юм” гээд хэлээтхэж. Юу ч үзэгдэхгүй мөртлөө Эрдэнийн нөгөө юмнаас ямар нэгэн үл үзэгдэх гар доошоо дарж чангааж байна гэнэ. Яахаа ч мэдэхгүй болсон Эрдэнэ өнөөхөө ч далд хийж чадалгүй газар хэвтээд өгчээ. Нэг мэдсэн чинь тэр шороон дээр...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ