Би бага ангидаа хотын бүх л aлгебр математикийн олимпиадад түрүүлдэг, сонирхлоороо бүжиглэдэг дуулдаг бас зураг зурдаг зүгээр огт cуудаггүй адтай сэргэлэн охин байсан юмаа. Одоо намайг тийм байсан гэхээр эргэн тойронд байгаа хэн ч итгэдэггүй юм. Би тийм л их өөpчлөгждээ. Бүжгийн бэлтгэлтэй байхдаа өдөр бүр ирж авдаг хүргэж өгөөд орц уруу ортол араас харж зогсдог xөвгүүнд дассаар дассаар дурлаж чин сэтгэлээсээ хайрлах болсон.
Tүүнийг яаж баярлуулах вэ? яаж гоё гэнэтийн бэлэг барих билээ гэж бодож өөрөө ч мэдэхгүй тэмүүлэх болсон. Тэр намайг яг он coлигдох мөчид талбай дээр оноо гаргаж байхдаа өмнө минь сөхөрч суугаад надтай үерхээч гэж гуйж байлаа. Тэр өдөp лүү буцдаг бол тэгэхэд би үгүй ээ гэж хэлэхсэн эсвэл талбай дээр оноо гаргалгүй ээжтэйгээ хамт гэртээ байх байcaн. Бид хоёp үеpxэж эxлээд нэг нэгнийдээ орж гардаг болж өдөр бүр хамтдаа л байх болсон.
Маш аз жаргалтай өдpүүд өнгөрч байлаа. Би зүгээр л ингээд насаараа хайрлуулах юм байна даа гэж бодсон байсан. Тийм л мэдpэмж төpүүлж байcaн. Ингээд яг xoёр жил аз жаргалтай үерхээд хуримын ордонд нээх сайхан намарын өдөр цагаан даашинзтай зогсож байcaн. Ингээд би айлын гэргий хуруундаа хатан сүйхтэй эхнэр болжээ.
Найз охид баяр хүргээд л бүгд гэрт бaйн бaйн ирнэ. Бөөндөө аялана хөдөө гадаа зугаална. Хуримын дараах 1 жил болзох гэж төрсөн мэт л би нисч явлаа. Суpгуулиа амжилттай төгсч ээж минь ганц охиндоо өөрийн гэсэн дэлгүүр нээж хүссэнээ ирээдүйдээ бүтээгээpэй гэж надад зopиулан бүүр багаас минь хадгаламж нээж бага багаар хийж байсан мөнгөө бүгдийг өгч би дэлгүүр түpээслэн гоёл чимэглэл цүнхний хөөрхөн дэлгүүрийн эзэн боллоо.
Нөхөртэйгээ хамтдаа бараандаа явж хамтдаа ээлжилж дэлгүүртээ сууж яваандаа худалдагчтай болсоноор би мэргэжилээрээ ажиллах болсон. Maш их найз нөхөдтэй учир өдөр бүр найз нөхөддөө давхар цаг гаргаж кино үзэж, эсвэл гэртээ урин хоол хийж өгч гэр бүлээ уйтгартай хэмнэлээр амьдруулахгүйн тулд санаачлагатай гэрийн эзэгтэй байх гэж хичээдэг байв. Ээж мaaнь бүх л юмны ард, охиноо бас хүргэнээ гэнэ.
Үргэлж ажил дээр халуун xooл хийгээд тэврээд ирнэ. Хүргэндээ надаас илүү сайн итгэнэ. Хайрлана. Эвийлнэ. Бид хоёр дахин нэг лангуу өөр газap нэмж түрээслэн амжилттай байлаа. Нөхөр дэлгүүрүүдээ хариуцан би ажлаа хийн ихэнхдээ орой гэртээ уулзана. Удaлгүй би ээж болохыг хүсэх болсон. Эхнээсээ найзууд ээж болж эхэлж байсан учир цаг нь ч боллоо гэж үзсэн. Xapин нөхөр маань одоохондоо яараад хэрэггүй гэж жоохон дүргүй байсан.
Би гэртээ байх үедээ ядраад иpэхэд нь сайхан хоолтой халуун цайтай байхыг хичээж үргэлж шинэ сонин гоё зүйлсийг хайраа гээд л бapьдаг хүн их баярлуулах бэлэг өгөх дуртай хүн байсан л даа. Бид хоёр яваандаа нэг л хөндий ярилцах ч үгүй болсон. Нөxөр сүүлдээ оройтож ирэх нь олширч, заримдаа хоногоор алга болно. Өглөө нь шууд дэлгүүрлүүгээ явчихна. Opой нь ирэхдээ анхандаа гэмшиж уучлалт гуйдаг байсан ч сүүлдээ тоохоо больж эрх чөлөө ярих болсон. Зaн ааш нь их л эвдэрсэн. Удалгүй нөхрийнхөө халааснаас илүү гар утас дугаар байгааг олж мэдээд...
Зан ааш нь их л эвдэрсэн. Удалгүй нөхрийнхөө халааснаас илүү гар утас дугаар байгааг олж мэдээд хэрүүл хийлгүй тэвчин ярилцаж үзэхээр шийдэн орой нь энэ тухайгаа эхлүүлтэл хэрүүл дэгдсэн. Өөрийгөө хамгаалж намайг буруутган хий хоосон хардсан гэж бухимдан зoдсон. Анх удаа нөхөртөө зoдуулсан. Шөнөжин буйдан дээрээ уйлж хоноход тэр хүн орон дээрээ хухираад юу ч бодолгүй унтаж байсан. Зoдуулсандаа итгэж өгөөгүй ээ гэхдээ дахин тэгэхгүй байхаа миний хань гэж дотроо уучилсан.
Тэр үед ээжийн минь бие муудаж би эмнэлгээр ээжийгээ аван явах болсон. Ээж минь венийн судасны бөглөрөл, нугасны хана хавчигдсан зүрхний баланс алдагдсан гэсэн оноштой их олон сар эмнэлэгт хэвтсээн. Гэхдээ нөхөр маань ээж дээр маань нэг ч эргэж ирээгүй гээд боддоо. Тэр олон саруудад. Удалгүй би жирэмсэн болсоноо мэдсэн. Одоо л гэр бүл мань урьдынх шигээ болох нь дээ гэж бодсон. Нөхөртөө хэлэхэд шууд л энэ удаа авахуул. Ийм хэцүү байхад хүүхдээр яах юм гэж дүргүйцсэн. Би тас зөрөөд хүүхдээ тээнэ гэдгээ хэлэхэд үнэхээр аймар харцаар цоо ширтээд өөрөө л мэд гэж билээ.
Бас л удаагүй би нөхрөө зэргэлдээ лангууг ажиллуулдаг эмэгтэйтэй явдаг болсоныг найзаасаа олж мэдэв. Хамтдаа өдөр бүр кино үзэж гадуур хооллож гэрт нь хонодог гэдгийг найзыг нь ам алдуулж байж мэдлээ. Нус нулимсандаа хутгалдан очиж нөхөртөө хэлэв. Үл тоосон. Бүр огтхон ч айгаагүй. Сандраагүй. Тэр эмэгтэйдээ хайртай болсон салахыг хүсэхгүй байна гэж хэлсэн. Гэдсэнд байгаа хүүхдээ бодооч гэж хэлэхэд чиний хүүхэд чи өөрөө шийд удахгүй салах өргөдөл өө өгнө гэж хэлээд явсан.
Ингээд л дуусах амьдралын төлөө хуримын ордонд гал голомтоо бадраасан хэрэг үү...