2015 оны 8 сарын 1 Бурхан шүтээнтэй газар буг чөтгөр байдаггүй, тогтдоггүй юм гэх яриа байдаг ч бас худлаа бололтой. Одоогийн Дамбадаржаагийн хийд байгаа газар албин чөтгөр амилсан мэт аатай байдаг гэнэ шүү. Энэ талаар тус газарт жил гаруй хугацаанд манаач хийж байсан Өвгөнхүү гэж нэгэн өвгөн ярьсан юм. Учир нь, 1950-иад оны дундуур тэнд Сүрьеэгийн эмнэлэг байсан. Одоо ч байхгүй л дээ. Нурааж буулгаагүй, цонхнууд нь онгойж харласан байшингийн суурь тус хийдийн урд талд хэвээрээ байгаа билээ. Нийслэлд хүн амын төвлөрөл ихтэй учраас газар олдож л байвал хаана ч байсан ямар хамаа байх вэ гэсэн бодлоор шамбааралдан буусан айлууд хаа сайгүй. Дээрхи эмнэлгийн байрыг тойроод ч айлууд нүх зайгүй буусан байдалтай байгаа. Тэдгээр айлууд тус байшингийн балгас болсон байранд шөнө гэлтгүй өдрийн цагаар юм дуугардаг, хүүхэд шуухад уйлалдаж, том хүмүүс хэрэлддэг гэдгийг мэднэ, бүр дасал болсон ч гэх юм билээ. Автобусанд хүртэл явж байгаа хүүхдүүд тэр эмнэлгийн хуучин балгасыг аймаар чөтгөртэй юм билээ гэж ярина. Дээрхи Өвгөнхүү манаач хийдийг хэдэн жил манасан бөгөөд эмнэлгийн чөтгөрүүдтэй бараг ах, дүү шиг ижил дасал болсон нэгэн гэнэ. Тэрбээр ярихдаа “Би нэг муу жижиг гэрийг хийдийн хашаан дотор буюу яг тэр эмнэлгийн ард талд барьж, ганцаараа амьдардаг байсан юм. Эхэндээ айдаг байсан. Сүүлдээ тоохоо больчихдог юм билээ. Шөнө унтуулахгүй шүү дээ. Түгжээтэй хаалга татна, гэр шөргөөнө, нэрээр минь дуудна. Өглөө босохоор гадаа байгаа зүйлсийг энд тэнд аваачаад хаячихсан байдаг юм. Зарим шөнө яг гэрийн хаяанд нялх хүүхэд уйлаад үнэн зовиуртай. Нүдээ аниад, чихээ бөглөөд унтсан ч болдоггүй юм. Энэ талаараа хийдийн хамба болоод лам нарт хэлэхэд рашаан, утлага өгөөд бид наад албин чөтгөрийг чинь номын хүчээрээ дарна аа л гэж ярьдаг байсан, дарж чадаагүй юм шиг ээ. Би ч сүүлдээ нөгөө буг чөтгөртэй чинь найз юм шиг болсон шүү дээ. Хоолоо хийчихээд орж ирж хоол идэх юм уу зуун грамм татах уу гээд л дооёолдог юм ш дээ. Тэгэхээр бүр уурладаг бололтой. Гэрийг минь нураагаад хаячих шиг болдог юм. Гадаа орхисон сүхээ нэг орой олдоггүй ээ. Модоо хагалж чадахгүй, дэлгүүрээс мод авчраад түлчихээд хоолоо хийгээд унтах гээд хэвтсэн чинь...
Өгүүллэг
2026.01.30
Дамбадаржаагийн хийдийн лам нарын дарж чадаагүй буг чөтгөр...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago