Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг3 2026.02.14

Шар Сэмжилсэн хадам аав маань намайг байнга...

editor2

editor2

Зохиогч

5 мин
Шар Сэмжилсэн хадам аав маань намайг байнга...

Одоо би гучин гурван настай, дөрвөн хүүхдийн ээж. Нөхөр маань Баяраа. Бид хоёр ханилаад арав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Амьдрал гэдэг миний хувьд өглөө зургаан цагт эхэлж, шөнө дөлөөр дуусдаг марафон шиг л өнгөрдөг. Дөрвөн хүүхдийн хоол унд, сургууль цэцэрлэг, гэрийн ажил гээд надад нуруугаа тэнийлгэх зав үнэндээ гардаггүй юм. Хүмүүс намайг "ажил хийхгүй гэртээ суудаг" гэж хэлэх дуртай ч, энэ "суулт" маань ямар их хөдөлмөр байдгийг зөвхөн олон хүүхэдтэй ээжүүд л ойлгох байх.

Нөхөр маань их сайн хүн. Хичээнгүй, хүүхдүүддээ амь. Хоёр жилийн өмнөөс харин амьдрал маань арай л өнгө орж эхэлсэн юм. Манай дүү хөөцөлдөж байгаад Баярааг нэгэн компанид тогтсон цалинтай, хангамж сайтай ажилд оруулж өгсөн. Түүнээс өмнө бид үнэхээр зүдэрсэн дээ. Баяраа өөрийнхөө төрсөн ахын доор ажиллаж, өдөр шөнөгүй зүтгэдэг байлаа. Гэтэл тэр ах нь сард ердөө таван зуун мянган төгрөг л өгнө. Тэрийгээ ч бүтэн өгөхгүй, "ах нь дараа өгье" гээд гүрийчихнэ. Ах нь өөрөө хагартлаа баяжиж, шинэ машин унаж байхад бид хэд хоолтой хоолгүй хонох шахаж, Баяраа маань ажлаасаа ирчихээд шөнө нь хуучин машинаараа халтууранд явдаг байсан юм.

Надад хамгийн хэцүү байсан зүйл бол хадмууд. Баярааг тэгж зүтгэж байхад хадмууд маань намайг "Энэ муу шулам л хүүг минь зовоож байна. Хүүхэд гаргахаас өөр ид шидгүй, хүүгийн минь цусыг сорж дууслаа" гэж хэлдэг байв. Миний нүүрэн дээр шууд тэгж хэлэхгүй ч, хавь ойрынхонд, манай нөхөрт дандаа тэгж ярьдаг байсныг нь би мэднэ.

Нэг орой Баяраа ажил дээрээсээ ядарчихсан ирээд гутлаа ч тайлж чадалгүй үүдэнд суухад нь би хажууд нь очлоо.

— Баяраа, чи минь арай дэндүү ажиллаж байна. Ах чинь яагаад мөнгөө өгөхгүй байгаа юм бэ? Хүүхдүүдийн сүү тасарчихлаа шүү дээ, гэхэд тэр дороо хараад,

— Цэндмаа, ах нь удахгүй өгнө гэсэн. Одоохондоо жаахан тэвччих, би шөнө жоохон яваад ирье гээд л гардаг байв.

Яс юман дээрээ манай ээж гадаадад байдаг болохоор л бид өнөөдрийг хүртэл тэсэж ирсэн. Ээж минь биднийг хувцаслана, мөнгөний хэрэгцээ гарахад боломжоороо явуулна. Хэзээ ч "буцааж өгөөрэй" гэж хэлж байгаагүй. Анх нэг гэрт ороход маань байр аваарай гээд мөнгө явуулахад нь бид хоёр ашиглалтад ороогүй байранд хууртаад хорь гаруй сая төгрөгөө алдаж байв. Үлдсэн мөнгөөр нь арай гэж одоогийн энэ хашаа байшингаа авсан юм.

Баяраа надтай суухдаа иргэний үнэмлэх ч үгүй, төрсний гэрчилгээ ч үгүй нэгэн байсан. Гэтэл манайхан түүнийг хэзээ ч "ядуу, боловсролгүй" гэж гоочилж байгаагүй. Ээж маань харин ч "Миний охинд хань болж байгаа алт шиг ганц хүргэн минь" гэж хайрладаг.

Гэтэл хадам аав маань... Тэр хүн ерөөсөө л надад дургүй. Согтохоороо л заавал над руу залгаж элдвээр хэлнэ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд утас дуугарахад нь авахад согтуу дуугаар:

— Байна уу, Цэндмаа юу? Чи одоо манай хүүг зүгээр орхиоч. Сайн бэртэй болбол хүүтэй, муу бэртэй болбол хүүгүй болсонд тооц гэдэг юм. Чи бол манай хүүгийн амьдралыг үрж байгаа гай,

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ