Өгүүллэг 2026.04.19

Гэтэл миний нүдэнд юу xapaгдcaн гэж caнaнa туранхай бүсгүй өвөөдөө xөxөө...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
 Гэтэл миний нүдэнд юу xapaгдcaн гэж caнaнa туранхай бүсгүй өвөөдөө xөxөө...

Намрын сүүл сарын зэвэргэн шөнө. Өчигдөр үдээс хойш орсон бороо шөнө дөл үргэлжлэх янзтай. Өлмөн зөлмөн гэдэс хонхолзохын эрхээр орой эрт унтахаар орондоо орсон ээж, хүү, охин бид гурвын нойр хулжин хөнжилдөө эргэн хөрөвсөөр байв. Хүйтэн усанд бороо нэг үе шиврэн нэг үе ширүүсэн шаагьж ганц өрөө хүйтэн байрны цонхны тавцангийн төмрийг тачигнуулан балбасаар авай. Миний нойр хэдийнээ хулжжээ Яагаад ч юм бэ, өнгөрсөн жил арван зургаан нас хүрч иргэний паспорт авахад, нэг ширээнд суудаг охин надад баяр хүргэж байсныг гэнэт санав.

Гэтэл миний тэр бодлыг, ертөнцийг аль хэдийнээ харахаа больсон өвчтэй ээжийн минь бүгшин ханиалгах чимээ таслав. Ээж минь мөн л унтаагүй байгаа бололтой. Орныхоо өмнөх сандал дээрээс ямар нэгэн юм авах гэж гараараа самардан тэмтчиж байснаа эргэн янцаглан яраглав. Хөөрхий ээж минь юун тухай бодож хэвтээг би яахан төсөөлөх билээ. Миний сэтгэлд өнгөрсөн зунаас эхлэн үе үе бодогдовч унтран замхарч байсан нэгэн санаа өнөө шөнө дахин сэргэж бүх сэтгэлийг эзэмдэв. Тэр бол хулгайч болохын хүслэн билээ Би ээж дүү хоёроо сэрээхгүйг хичээн сэмээрхэн босож. гал тогооныхоо өрөөнд ороод чийдэнгийн унтраалгыг дартал гэрэл ассангүй. Хэд хоногийн өмнө гэрлийн шил шатсанаа санав. Цонхоор гадагш харвал хав харанхуй агаад байшин барилгын цонхнууд хоосон ухархай мэт хонхойн харлана. Би тэмтчин явж лааны хугархай олж гэрэл гаргав, Тэгээд ээж, дүү хоёрынхоо унтаж буй өрөөнд дахин орлоо. Тэр өрөө чийг даасан зэврүүнээс гадна нялуун эхүүн үнэр хамар цоргив. Би дүү охиныхоо орны дээд талд байдаг намхан шүүгээн дээрээс хүрэн жаазанд хийсэн аавынхаа зургийг аваад, хүйтэн шалан дээгүүр хөл нүцгэн сэмхэн алхалсаар гал тогооныхоо өрөөнд эргэн оров. Аавынхаа зургийг хоолны ширээн дээр аяархан тавиад өөдөөс нь гөлрөн ширтэв. Тэгээд тэсэж чадалгүй зангирсан хоолойгоор Аав аа! гэж зөөлхөн дуудтал хоёр нүдээр минь өөрийн эрхгүй нулимс мэлмэрэв. "Та амьд сэрүүн байхдаа надад хулгай битгий хийгээрэй: Aрхи дарс бол амьдралын дайсан шүү" гэж үргэлж захидаг байж билээ. Гэтэл хүү чинь маргаашнаас эхлэн хулгай хийхээс өөр аргагүй боллоо. Би таны захиасыг дагах гэж хичнээн их хүсэвч үнэхээр чадахгүй нь ... Танд би үнэнийг цөмийг хэлье. Аав аа!

Хайрт ээж минь таныг өнгөрсөн жил хоёр нүд нь юм харахаа болиод таг сохор болсон шүү. Би энэ намар сургуульдаа очоогүй. Харин дүү маань тавдугаар ангид орсон. Таныг насан өөд болсноос хойш бидний амьдралд мөн ч их өөрчлөлт гарлаа даа. Гэр бүл маань жилээс жилд өөдлөх биш харин газрын хэвгий рүү голын ус шиг урссаар байна. Аав аа! Надад. Ээждээ эм тан, хоол хүнс авч өгех мөнгө хэрэгтэй байна, Мөнгө...мөнгө. Би хаанаас олохов. Ажил хийе гэж хичнээн чармайсан ч надад олдох ажил хаа байх вэ! Та үүнийг ойлгохгүй л дээ. Одоо чинь мэргэжилгүй над шиг нь байтугай мэргэжилтэй хүмүүс ч ажилгүй болсон шүү дээ. Бас ээжид эм авахаас гадна дүүгээ сургуулиас нь гаргачихгүйн тулд ном дэвтэр, хувцас хунар авч өгөх ... ганц өрөө байрныхаа хөлсийг төлөх гээд мөнгө ... мөнгөгүй хүн хаашаа ч хөдлөхийн аргагүй болсон. Та үүнийг ойлгохгүй л дээ. Бид амь зогоохын тул өнгөтэй өөдтэй бүхнээ хар зах дээр зарж үрээд дууслаа. Хамгийн сүүлд, өнгөрөгч бүтэн сайн өдөр таны хайрладаг, хэний ч гар хүргэдэггүй байсан сүх, харуул, хөрөө ... мужааны тань багажуудыг хэдэн төгрег болгож гурил мах аваад өчигдөр дууслаа. Маргааш гэхэд эм авах нь байтугай талх ч авах сохор зоосгүй болсон. Ааваа! Би аргагүйн эрхэнд хулгай хийхээс өөр зам даан ч алга. Аав минь! Таныхаа өмнө тангараглая! Хүү чинь хүн алж хүрээ талахгүй. Алт мөнгө, эрдэнэ сувд надад хэрэггүй. Би ямар баяжих гэж хулгай хийж байгаа биш. Хөөрхий өвчтэй эхийгээ, охин дүүгээ тэжээхийн эрхэнд хулгай хийх гэж байна. Аав минь! Алт мөнгө, эрдэнэ сувд хулгайлахгүй гэдгээ дахин тангараглая. Зөвхөн идэж уух л юм. Та надад итгэ" гээд аавынхаа зураг өед би гөлрөн ширтэв. Нээлттэй салхивчаар үлээх салхинд ширээн дээр тавьсан лааны гэрэл нааш цааш сүүмэлзэх сүүдэр эцгийн зурган дээр тусахад хөөрхий аав минь “болохгуй. Хулгай хийж яавч болохгүй" хэмээн толгой сэгсэрч ч байгаа юм шиг, эсвэл "Одоо амь зуухын тул тэгэхээс биш яах вэ дээ, хүү минь" гээд толгой дохиж ч байгаа юм шиг харагдав. Аав минь босоод ирдэг ч болоосой хэмээн бодоод мэгшин уйлав. Тэгээд аавдаа үнсүүлэх гэж байгаа нялх хүүхэд шиг зураг руу тонгойтол хиншүү хярвас ханхлаад явчихав. Цочин өндийвөл туг үс лааны дөлөнд шатан атиралдсан байлаа. Хоолой цээж арган хатсандаа сая анзаар ч данханд байгаа өнгийг нь хувиргах төдий болгосон хүйтэн хар цайнаас аяганд хийж балгав. Давсгүй үлбэгэр цай аманд орохдоо шорвог давстай мэт санагдав. Yнэхээр тийм байлаа. Миний хацрыг даган урссан нулимс аяганд орж цайг шорвог болгожээ.

Би ширээний араас босож аавынхаа зургийг элгэндээ наан ээж, дүү хоёрынхоо унтаж байгаа өрөөнд орлоо. Тэгээд даарч жихүүцснээ гэнэт мэдэн орондоо орж хөнжлөө нөмрөв. Түрүүчийн бодол дахин сэдэрч далан хаалтаа сэт татсан үерийн ус мэт тархи толгойд минь буун шаагин шуугисаар одоо бол юунд ч хоригдохоо больжээ. Миний толгойноос шинэ шинэ бодол салбарлан салааж урган төлжсөөр авай. "Би маргааш хулгай хийхээр явна. Эхлээд яах ёстой вэ? Миний хулгайлах юмс зам дээр бэлэн байхгүй нь лавтай. Өдрийн цагт худалдагч нар бараагаа нүд салгахгүй хариулна, шөнө болохоор хаалга уүд нь цоож цуургатай, тор сараалжтай бас харуул манааны давхар давхар хамгаалалттай. Эд бүхнийг яаж давж орох вэ? Тэгэхээр энэ чинь ганц хүний хийдэг ажил ерөөс биш юм, хань хамсаатан хэрэгтэй болох нь. Гэтэл тэр хүмүүс маань хаана байна. Yгүй үгүй. Надад хэн ч хэрэггүй. Би цөмийг ганцаараа л хийнэ. Хань хамсаатан олширвол хулгайн хэрэг маань өргөжнө гэсэн үг. Тэгээд аягүй бол даршин дарвиад архи дарс ууж, зодоон цохион, хүн амины хэрэг ч гарч мэднэ. Тэд олзондоо улам өөгшөөд алт мөнгөний дэлгүур, банк тоноё гэвэл яана. Би ганцаараа үгүй гэж зөрөлтэй биш. Тэдэнтэй нийлээд дэлгүүр, хоршоо ухалтай биш. Энэ бол надад яавч таарахгүй ажил. Дэлгүүр банк ухна гэдэг чинь яахаас ч буцахгүй гэсэн үг. Аягүй бол манаач харуулыг нь алахаас ч буцахгүй гэсэн үг гэж бодохоос аяндаа сэтгэл хямарч айдас төрөн бүх биений хүйтэн хөлс чийхарсан байв. Нөмөрсөн хөнжлөө доош тийрэн хаяв. Гэвч сэтгэл минь нөгөө хулгай ... идэж уух юмс цөм харанхуйн дунд нүднээ харагдах шиг болно бас яраглан шаналж хэвтээ орчлонг харахаа больсон хайрт ээжийн минь цийж цайсан хоёр нүд, бүгшин ханиалгах зовиурт дуу, өглөө босоод юу идэж уухаа ч үл анзааран гүн нойронд автан унтаж байгаа дүү охин эд бүхэн надад хулгай хийх зориг хүч сэтгэлийн тэнхээ нэмэв. Би тааз ширтэн хэвтсээр... Миний бодол санаа нэгээс нөгөөд дамжин эцэс төгсгөлгүй үргэлжлэн хөвөрсөөр гэтэл надад нэгэн шинэ санаа төрлөө. Миний хувьд бол энд тэндгүй байдаг ТYЦ. Эзэд нь орой болохоор харьчихдаг харуул хамгаалалтгүй тийм мухлаг л болох юм. Ийм зүйл бодож олсондоо баярлах шиг. Энэ бол хамгийн зөв санаа гэж өөртөө хэдэнтээ давтан хэлээд харин мухлагны цоожийг эвдэх багаж л хэрэгтэй болно, өөр юу ч хэрэггүй гэж бодов.

Өглөө эртхэн явж хотын доторх мухлагуудыг эхлээд нарийн ажиглах нь чухал юм байна гэж санатал автобусны буудал, төв замын хоёр талаар эгнэн байдаг мод, төмрөөр хийсэн шинэ хуучин эрээн цоохор хээ угалзаар гоёсон мухлагууд нүдэнд минь харагдах шиг болов. Энэ бүхнийг эргэцүүлэн бодсоор хэвттэл нэг мэдэхнээ хэдийн үүр цайж өглөө болсон байлаа. Би яаран босож данх дүүрэн ус буцалгав. Цай ч алга, давс ч алга идэх талх ч алга. Өчигдөр хийсэн амтгүй усан бантан савны ёроолд үлдсэнийг ээж, дүү охин хоёртойгоо эн тэнцүүхэн хувааж идэв. Би маш их яарч байлаа. Чухам юунд хаашаа яарч байгааг ээж минь байтугай дүү охин минь ч яахин мэдэх билээ. Би дүү охиндоо хандан "Ах нь таньдаг найзтайгаа уулзчихаад ирье. Миний дүү ээжийгээ сайн асарч байгаарай. Би оройхон ирж ч мэднэ. Талх бас идэх юм олоод ирэхийг бодоё." гэж хэлээд яаран гарах гэтэл дүү охин минь "Ах аа! Та мөнгө олж ирэхийг бодоорой. Түрүүчийн хэдэн сарын байрны хөлсөө төлөөгүй байгаа шүү дээ" гэж өгүүлэв. Дүү охинд минь өлсөж цангах ч бага хэрэг. Yүнд хэдийнээ дассан бололтой. Хамгаас чухал юм байр...Удахгүй өвөл болно. Хүйтний эрч чангараад ирэх үед дулаан сууцтай байна гэдэг юунаас ч чухал. Өлсөхөөс ч чухлыг яс махандаа шингэтэл ухаарснаас тэгж хэлсэн биз ээ. Би яаран гарч байшингийнхаа үүдэнд хаашаа явахаа мэдэхгүй хэсэг тээнэгэлзэн зогсов. Тэгээд хүн амьтны хөл хөдөлгөөн ихтэй нэгэн гудамжийг зорин алхав, Тэр гудамжны нэг мухлагаас нөгөө мухлагийн онгорхой цонхны өмнө очиж юм худалдаж авах гэж байгаа хүний дүр үзүүлэн боов чихэр, хиам, чанасан мах, ундаа, бохь зэргийн үнийг асууж зогсохдоо аль мухлаг нь идэж уух юмаар элбэг дэлбэг юм бэ? гэдгийг ажиглан бас ч худалдагч нарын ааш араншин, ямар насны ямар хүмүүс худалдаа хийдгийг сонирхож байв. Нэг цэцгээс нөгөөг дамжин бал цуглуулж яваа зөгий шиг нэгэн ТYЦ-нээс нөгөөгийн цонхонд очин очсоор явахдаа үд хэдий нь хэвийснийг ч огт анзаарсангүй. Харин юм худалдан авахгүй атлаа нэг мухлагийн өмнө байн байн эргэлдэх нь хүнд сэжиг төрүүлж болзошгүй тул дахин дахин очихгүй байх нь зөв юм гэж ухаарав. Яагаад гэвэл намайг нэгэн мухлагийн цонхон дээр хэдэнтээ эргэлдэхийг худалдагч авгай ажиглаж “Залуу минь юм авахгүй бол энүүгээр дэмий сэлгүүцээд байх хэрэг юу байна. Хүмүүст саад болж цонх халхалчихаад" гэж хараалгаснаас болсон хэрэг билээ. Би яагаад тэр мухлаг руу өөрийн эрхгүй хэдэнтээ очсоны учир гэвэл лангуун дээр өрсөн утсан хиам, гахайн чанасан махны үнэрт ялаа батгана шиг татагдан арааны шүлс асгаран хоёр хөл минь ч хэдийнээ сульджээ.

Би нэгэн өндөр байшингийн сүүдэр бараадан суув. Өнөөдөр намрын шар нар хайр найргүй төөнөсөн хачин халуун өдөр ажээ. Би сүүдэрт суугаад эргэн тойрноо ажиглав. Хүүхдүүд "ундаа" хэмээх шилтэй усыг дэлгүүрээс хайрцаг саваар үүрч авчран - "Хүйтэн ундаа уугаарай" хэмээн нэг нь нөгөөгөөс өрсөн өдөржин хашгиралдана. Тэд харин цагдаа нарыг харангуутаа үргэсэн болжмор дэрхийн нисэхийн адил тал тал тийшээ зугтан алга болно. Би тэр бүгдийг сонирхон харж суухдаа өнөөдрийн миний эхэлж буй ажил нэн сонирхолтой бас ч үгүй зөв талаас эхэллээ гэж дотроо баяртай байв. Ам цангаж байгаа гэж жигтэйхэн бас халуун наранд едөржин толгой нүцгэн явснаас тархи хагарчих шахан ангалзана. Гэвч "Yүнийг тэвчих ёстой. Удахгүй шенө болж амьтны хөл татрах үеэр зөвхөн өөрөө төдийгүй өвчтэй ээж минь охин дүү минь цөм гэдэс цадан баярлах болно" гэж өлссөн цангаснаа тэвчихийг хичээн шүд зуун суув. Шөнө болохыг хүлээнэ гэдэг... юутай урт хугацаа вэ? Гэвч хүлээхээс өөр арга алга. Энэ мухлагийн худалдагчдаас хамгийн түрүүнд хэн явах нь бас л сонин байлаа. Замын хажуугийн нэг муу модон ТYЦ-ний худалдагч салга өвгөн хамгаас түрүүнд оройн таван цаг ч болоогүй байхад мухлагаа цоожилчихоод хоосон шахуу уут баруун гартаа санжигнуулан, зүүн гартаа барьсан таягаар цардмал замын хашлага чулууг тог тог тогшин миний өмнүүр бөгтөгнөн өнгөрөв. Тэр үнэхээр өрөвдөлтэй амьтан. Мод шиг хөшсөн хоёр хөлөө арай ядан урагш зөөн өвдгөөрөө ч огт нугарахгүйг харвал хиймэл хөлтэй болов уу гэмээр. Гэсэн атлаа бүслэхээрээ урагш хэт бөхийсөн бөгтөр нуруу нь салан уначих гэж байгаа юм шиг агаад тоос шороонд дарагдсан голын өлөн шиг хэдэн цайвар үс нь /Yс засуулах мөнгөгүйгээс гэзэг мэт ургасан биз/ салхинд сөрвөлзөн хийснэ. Идэр залуу насанд биед нь таарч байсан болов уу гэмээр олон жилийн нар бороонд гандаж цайгаад, хоёр суга нь урагдсан хуучин пиджак, хөөрхий өвгөний яс арьс болсон цээжинд хүрэм мэт хэлхэлзэнэ. Нэг үгээр хэлбэл ёстой л хүн сүг гэлтэй. Өдөр ам цангахын эрхээр эдний мухлагт очсоноо санав. Өвгөнөөс ундаа ямар үнэтэй вэ? гэж асуухад нэг ширхэг бохь барьж ирээд ширхэг нь арван төгрөг гэж билээ. Бодвол өвгөний чих таг дүлий бололтой. Тэгэхэд нь би - Бохь бишээ, ундаа гэж бүх тэнхээгээрээ хашгиран хэлбэл - "Аан" гэж амандаа дуугаран жижиг шилтэй ундаа авчирч - Yнэ нь тавин төгрөг гэв. Ам цангаж байгааг бодвол тавин төгрөгөөр байтугай таван зуун төгрөгөөр ч хамаагүй аваад уучихмаар л санагдана. Даанч мөнге алга Байгаа нь үнгэгдэж хуучирсан арван төгрөг... Өөр юу ч алга. Би шилтэй ундааг сэгсэрч үзсэнээ
- Өвөө! Таны ундаа мууджээ.
- Яасан байна, хүүхээ?
- Ёроолд нь булингар тогтчихжээ.
- Аа, халуун наранд олон хоносон юм гашилчихаа биз дээ гэж огт тоосон шинжгүй хэлэв.
- Өвөө! Надад одоо байгаа нь л аравхан төгрөг байна. Маргааш үлдсэнийг нь авчраад өгье. Би уучих уу? гэж царайчлан хэлтэл,
- Тэгээ тэг хэмээн ач зээ нартаа хэлж байгаа мэт энхрий ялдам, итгэл дүүрэн өгүүлэв. Өвгөн салганаж, чичигнэсэн гараараа шилний бөглөөг онгойлгох гэж удсаныг яана. Би өвгөний гараас ундааг бараг булаах холгүй шуүрч, яаран залгилтал хүйтэн ундаа хамрын нүхээр год хийн гарахад би хахаж цацан сүйд болов. Өвгөн намайг харан толгой сэгсэрч "Ийм халуун өдөр ингэж цангатлаа юу хийж дэмий тэнэдэг байна" хэмээн сургамжлан хэлэнгээ миний өгсөн үнгэгдсэн хэдэн төгрөгийг ч тоолж ч үзсэнгүй цамцныхаа энгэрийн хиртэй хар халаасанд хийж орхисон нь хүртэл нүдэнд харагдах шиг болов.


Хамгийн сэлүүхэн хүнгүй шахуу мухлаг нь энэ өвгөнийх. Шилний ёроолд булингар тунаж, шошго хаяг нь ховхорсон хэдэн ундаа, хатаж хорчийсон печень, хамгийн хямд тамхи, бохь төдийхөн нь яг л эзэнтэйгээ таарсан мухлаг байсныг санав. Өнөө маргаашгүй үхлээ хүлээж буй энэ өвгөн дахиад арван жил амьдрах юм шиг яахаараа ингэж зоволгоо зовоож наймаа хийх гэж сөхөрч унаталаа өдөржин зогсдог байна гэж эхлээд надад гайхах бодол төрж билээ. Гэвч миний тэр бодол зэрэглээ мэт замхарч харин ч өвгөнөөр бахархах сэтгэл төрсөн юм. Болж л байна шүү дээ. Амьдрахын төлөө борвио сөхөртөл тэмцэж л явна. Yүнээс өөрөөр энэ хөөрхий өвгөн яах юм бэ? Бас ч хүн гэдэг нэрээ бодоод гудамжинд гуйлга гуйсангүй. Энэ өвгөн залуудаа хэн ч явсан юм билээ бүү мэд Ямарч гэсэн амьдралын өмнө сөгдөхгүй хат суусан л хүн юм. Гэтэл 6и энэ өвгөний дэргэд хэн бэ? Арван долоон насныхаа ааг омгийг багтааж яваа залуу. Би юутай ичгүүртэй харагдана. Хуний амьдралын хамгийн адгийн арга болсон хулгайч,..одоо энэ мухлагуудыг тонох гээд шөнө болохыг хүлээж сууна, Хулгай хийхгүй гээд би яах билээ? Ажил төрөл олддогсон бол сөхөрч унатлаа ч болсон зүтгээд, ээж дүү хоёроо тэжээхсэн гэтэл надад хийх ажил хаана байна. Би энэ өвгөн шиг хүмүүсийн мухлагийг бол цоожтой байтугай сул байсан ч дотроос нь юм авахгүй. Цөм л миний адил наанадаж гэдсээ тэжээх бас цаана нь өвчин эмгэгт баригдсан үр хүүхэд, хань ижил хэн ч байгаа юм билээ бүү мэд гэж бодов. Би нөгөө аманцар шар авгайн мухлаг хэзээ хаахыг хүлээн суусаар байв Авгайн мухлаг руу харвал хүмүүс, тэр дундаа гудамжинд ундаа зарж байгаа хүүхдүүдийн ихэнх нь очоод шавчихсан байв. Тэгнээ тэр. Хүүхдийн ундаа зарж олсон хэдэн төгрөгийг салгах ухаанаа хэдийнээ сийлчихэж. Мухлагны уүдэнд дараалан зогссон хүүхдүүд бурамтай мөхөөлдөс хэмээх амтлаг хөөснөөс хэд хэдээр нь барин нааш цааш гүйлдсээр байна. Хүлээсэн хүнд нарт ертөнцийн нэгэн өдөр гэдэг юутай урт удаан хугацаа болохыг өнөөдөр л баттай мэдрэв. Би ингэж энэ тэрийг ажиглан суутал хажууханд минь нэгэн машин шурхийн зогсоод чангаар сигналдахад цочин эргэж харав.

Далайн чанадах орны хийцтэй ганган хар тэрэгний жолооч цонхоор цээжээ цухуйлган ундаа зарж байгаа хүүхдүүдийн зүг гараараа даллав. Хүмүүсийн иймэрхүү дохио зангааг андахаа байсан, ундаа зарж байгаа хоёр хүү божгор бор гартаа шилтэй ундаа барин уралдан гүйж хүрэв. Гэтэл нөгөө машины жолооч өөр ундаа авна гэсэн үү? эсвэл бөглөөг онгойлгоод ир гэсэн үү? Ямар боловч хүү эргэж ухасхийн гүйхдээ замын эсрэг талаас маш хурдтай явсан тэргийг анзаарсангүй бололтой машин ч огцом чихран тооромсоглож, ундаа барин ухасхийсэн хүү тэрхүү машины урд дугуйн өмнө тас гэдрэгээ саван унахад, шил хага үсэрч шингэн ягаан ундаа барагшин зам дээр асгаран тунав. Гудамжинд явсан хүмүүс ч хүүг бүчин бүрхэв. Харин хүүгээр ундаа авчруулсан жолооч, хэрэг төвөг холбогдчихвий гэсэн мэт ганган хар машинаа яаран асааж хурдаа огцом нэмэн гудамжнаа сүлжилдэх олон тэрэгний дунд орон алга боллоо. Хэдхэн мөчийн өмнө ганц шил улаан ус борлуулж талхны мөнгө олох гэж баясан хеөрч хөл нь газар хүрэхгүй гүйж явсан тэр бяцхан хүү ганцхан агшны дотор ертөнцөөс халин одох нь тэрээ. Хөөрхий хүүгийн амь нас ганц шил ундааны ч үнэгүй гэдэг юутай өрөвдөлтэй, юутай харамсалтай. Гэлээ гээд яалтай билээ. Амьдрал, амь нас гэдэг хутганы ирэн дээр явдаг энэ хорвоо юу? Харин хэн нэгэн буянтан утсаар эмнэлэг дуудсан бололтой. Удсан ч үгүй эмнэлгийн тэрэг дохиогоо хангинуулан ирээд амьгүй болсон хүүгийн бяцхан цогцсыг аваад явах нь харагдав. Yүнийг гэр орныхон нь өдийд огт мэдээгүй байгаа шүү дээ гэж бодохоос элэг эмтрэн шимшрэв. Өдөржин шарсан хурц наран өндөр өндөр барилгуудын цаагуур хэдийнэ далд орсон байлаа. Миний отон хүлээж байгаа мухлагийн худалдагч авгай наймаагаа хийсээр . Би ч мухлаг хаахыг хүлээн тэвчээртэйгээр суусаар байв. Нар жаргаж орой болжээ. Намайг нэг харахнаа нөгөө мухлагийн үүдэнд Мерсeдес хэмээх сунагар ягаан машин ирээд зогсчихсон, худалдагч авгай мухлагийнхаа хамаг барааг том том цаасан хайрцгуудад хийн яах ийхийн зуургуй тэр машинд ачиж. өөрөө жолоочийн хажууд лаглайн суугаад, маргааш болтол баяртай гэх шиг хоосон төмөр ТYЦ-ээ том хар цоожоор янгинатал цоожлон бараа сураггүй алга болов. Өглөөд бараа ачиж ирээд орой нь үлдсэн бараагаа ачаад явчихдаг юм гэж би яахин мэдэх билээ. Өдөржин отож .суусандаа гомдох ч шиг, харамсах ч шиг. Хоосон мухлагийн цоожийг очиж дэмий үзэв. Уул нь дотроо юмтай сан бол эвдэхэд тийм ч хэцүү биш байв. "За яахав. өнөөдөр биш гэхэд хэзээ нэг цагт энэ мухлагт орж л таараа Тэр үед ёстой юу ч үгүй болтол хуурайлна даа. Yнэтэй гоё тамхинуудыг нь хямдхан зараад мөнгө болгож ээждээ эм авч өгнө. Бас байрныхаа хөлсийг төлнө" гэж ядарсан сэтгэлээ сэргээхийг хичээн урам муутайхан гэрийн зүг гэлдрэв.

Өдөржин хоосон байсан болохоор өлсөж байгаа ч жигтэйхэн, түй гэх шүлсгүй болтлоо ам хатсан байв. Хоёр хөл минь сульдаад урагш гишгэх гэхээс дургүй хүрнэ. Гадаа харанхуй болсон ч бөгчим хэвээр Хэсэг яваад л сууж амармаар санагдана. Надад яарах юм юу байх билээ. Би гэлдэрсээр нэгэн навтгар шавар байшингийн хажуугаар өнгөрч явтал нээлттэй цонхоор, эрэгтэй хүний харааж загнах, мөн залуухан эмэгтэйн аргадан гуйх хосолсон ер бишийн хачин яриа миний анхаарлыг татав. Энэ байшинд юу болж байгаа юм бол гэсэн шүү юм бодогдон сониуч саваагүй зандаа хөтлөгдөн нээлттэй цонхны доорх довжоон дээр амарч суунгаа чагнав. “Та хөх л дөө хөх. Би өнөөдөр үнэхээр амжсангүй” гэж аргадан гуйх нь тодхон сонсогдовч цаад хүн нь юу хэлж байгаа ер дуулдахгүй байлаа. “Хөх л дөө, хөх" гэсэн хачин үгний учрыг олсонгүй. Энэ үг надад нэг л хачин зэвүүн юм шиг, элэгсэг зөөлөн ч юм шиг ... Би салхинд үл мэдэг тунарах ягаан хөшгийг ярж сэмхэн харав. Гэтэл миний нүдэнд юу харагдсан гэж санана. Хорь гаруйхан насны зүс царайны хувьд бол хэний ч сэтгэлийг гижигдэм туранхай цагаан хүүхэн орон дээрээ энгэрийнхээ товчийг тайлан хоёр хөхөө ил гаргахад, цээжин бие нь үрчлээтэн хуниралдсан өдрийн мухлагт харсан салга өвгөнөөс ч нэн хөгшин лав ная гарсан болов уу гэмээр ... Түүний хэлж байгаа үг нь зөвхөн энэ залуу хүүхнээс өөр хэнд ч үл ойлгогдом, бодвол бүх шүд нь унаж улаан буйл үлдсэнээс үг нь ялгарч сонсогдохгүй болоо биз. Тийм нэгэн урт сахалт өвгөн, нөгөө залуухан туранхай цагаан хүүхний нүцгэн өвдгийг үсгүй халзан толгойгоороо дэрлэн нялх хүүхэд шиг хүүхний өрөөсөн хөхийг улангасан хөхөж байгаа харагдав. "Энэ чинь юу гээч болж байна аа” Би ийм юм ертөнцөд байдаг гэж ер бодоогүй байсан болохоор гайхахын ихээр гайхаж золтой л уулга алдан хашгирчихсангүй. Халуун наранд өдөржин толгой мансуурч, нүд бүрэлзсэнээс би хий хоосон юм үзэв бололтой гэж эргэлзэн бодоод нүднийхээ чилээг гаргахаар довжоон , дээр эргэж суув. Тэгээд түрүүний харсан ер бусын үзэгдлээ үнэн эсэхийг шалгахаар босож өлмий дээрээ өндийж зогсоод сайтар харваас түрүүчийн миний үзсэн зүйл хий юм биш байлаа. Харин ч залуу бүсгүй, халзан хоёроос гадна орон дээр нь өлгийтэй нялх хүүхэд үнэгчлэн унтаж байгаа харагдав. Энэ чухам юу гэгч болж байгааг би үнэндээ ухааран ойлгосонгүй Бодвол тэр халзан толгойт зөнөг евгөн хэмжээгүй баян чинээлэг нэгэн биз. Тэгээд хөрөнгө мөнгөөрөө түрээ барин хөөрхий энэ хүүхнээр тоглоом наадам болгон бас ч хөгшин биеэ тамиржуулах гэж залуу охидын хөх үлгэж хэвтээ биз хэмээн бодох тусам зөнөг өвгөнийг үзэн ядах, хөөрхий бүсгүйг өрөвдөн хайрлах сэтгэл миний цээжнээ үерийн ус шиг оволзон шаагьж эхлэв. Хэдэн хурам өнгөрсний дараа цонхны цаана нөгеө өвгөн ямар нэгэн юм гүвтнэн үгэлж дараа нь бүгшин ханиалгах дуулдав. Бодвол залуу бүсгүйн хөхний халуун сүүнд хахаж цацсан ч байж мэднэ. Би тэдний яриаг чагнан довжооны бүлээн чулуун дээр суусаар байв. Өвгөний уур хилэн нэгэн үеэ бодвол нэлээд намжсан бололтой тасалгаан дундуур нааш цааш холхин, байн байн бүгшин ханиалгах сонсдоно. Гэтэл нөгөө залуу бүсгүй...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ