[ Хоол хийхээ мартсан гээд хадмаараа халуун ус цацуулж байлаа... ]
Одоо би яг дөчин насны босгон дээр зогсож байна. Толины өмнө зогсоод өөрийгөө харахад өөртөө итгэлтэй, нүдэнд нь баясгал тодорсон, энэ хорвоогийн хамгийн жаргалтай эмэгтэйчүүдийн нэг харагддаг. Одоо миний амьдрал яг л намуун дөлгөөн нуур шиг, хайр халамжаар бялхаж байна. Надад юугаа ч нуулгүй ярьдаг, хамтдаа дэлгүүр хэсэж, гоо сайханд орж, зуны үдшээр хөтлөлцөн алхдаг найз шиг хөөрхөн охин бий. Намайг үргэлж алган дээрээ бөмбөрүүлж, амьдралын шуурганаас өмгөөлдөг хань минь байна. Гэхдээ...
Гэхдээ би өнөөдрийн энэ амар амгаланд хүрэхийн тулд там гэмээр олон жилийг туулсан юм. Хүмүүс намайг хараад "Төрөлхийн л ийм заяаны түшигтэй хүн юм даа" гэж хэлэхэд би дотроо гашуунаар инээмсэглэдэг. Учир нь би нулимсаараа хооллож, цөхрөлөөрөө ундаалж, үхэхээс бусдыг үзэж байж энэ жаргалыг "худалдаж" авсан юм.
Бүх зүйл арван есхөн настай байхаас минь эхэлсэн. Тэр үед би дэндүү балчир, дэндүү гэнэн, хорвоо ертөнцийг зөвхөн ягаан шилээр хардаг охин байлаа. Анхны хайртайгаа учраад, түүнийхээ "Миний төлөө бүхнээ зориулна, чамайгаа алган дээрээ бөмбөрүүлнэ" гэх уянгын үгэнд нь согтож, гэр бүл болно гэдэг зөвхөн үлгэр шиг жаргал байдаг гэж итгэсэн. Найз охиддоо нөхөрт гарч байгаагаа гайхуулан, ирээдүйнхээ тухай хязгааргүй мөрөөдөж явлаа.
Хадмын босго алхсан тэр үеэс миний "үлгэр" хар дарсан зүүд болон хувирсан юм. Би тэр гэрт эрхэм сайн бэр, охин нь болох гэж чин сэтгэлээсээ хичээсэн. Өглөө бүр үүр цайхаас өмнө босож, халуун цай хоол бэлдэж, гэр орныг нь гялалзуулдаг байв. Их сургуулийн хичээл, гэрийн ажил хоёрын дунд зүдэрч байсан ч........