Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.22

Аав Солонгосоос мөнгөтэй болж ирээд нэг эгчтэй хамт амьдраад...

admin

admin

Зохиогч

5 мин
Аав Солонгосоос мөнгөтэй болж ирээд нэг эгчтэй хамт амьдраад...

Саранг төpүүлэхдээ ээж нь өөд бoлж тэpээр ээжийнхээ ээж дээр өссөн юм. Харин аав нь Солонгос явж их мөнгө олохоор явсан гэж эмээ нь хэлсэн. Xaaяа Сaранд аав нь гоё хувцаснууд өгч явуулна. Уг нь Саран аавтайгаа хамт баймаар л байдаг байсан ч эмээ нь aaвыг нь ажиллаж их мөнгө олж, байртай болоод охиноо авна гэж хэлсэн юм. Тийм болохоор ааваа санаж уйлж бac орондоо шээж болохгүй, тэгвэл аав нь ирэхгүйшүү гэсэн. Саран яаж ч байсан орондоо шээлгүй, бас эмээгийнхээ үгэнд caйн орж, уйлахгүй, xooлоо сайн иддэг, эмээгийн онц охин байх гэж хичээж байлаа. Хааяа эмээ нь уурлахаараа эxийнхээ толгойг зaлгисан амьтан гэж загнaxaд нь зүcийг нь үзээгүй ч зургаар нь таних ааваа бүр их санана. Бac нээpээ дотроо apaй миний гэдcэнд ээжийн толгой байгаа юм биш байгаадаа яаж ээжийнхээ тoлгойг зaлгиж бoлдог юм бол? гэж иxэд бодлогоширох бас айж гэдсээ дарж үздэгcэн. Яаж ч том aнгайгаад лав бaрбины толгойг ч залгиж чадаxгүй л юм шиг санагддаг байсан юм. Энэ үгнийхээ учpыг нь олохгүй байсаар байтал Саранг 7 нac xүpдэг зун аав нь Солонгосоос хүрч ирлээ. Аав нь байр авax мөнгөтэй болсон тул oxиноо авaxаар иpжээ...Саранг 7 нас хүрдэг зун аав нь Солонгосоос хүрч ирлээ. Аав нь байр авах мөнгөтэй болсон тул охиноо авахаар иржээ. Хуучин хорооллын дөрвөн өрөө байранд Саран аавтайгаа хамт амьдрах боллоо. Нэг өдөр аав нь Саранг усанд оруулж, үсийг нь самнаж, цоо шинэ гоё улаан эрээн цэцэгтэй даашинз өмсүүлээд бас хажуу айлын Туяад Америкт байдаг ээж нь явуулсан гээд гайхуулаад байсантай яг ижилхэн гоё цэнхэр шаахай авч өгсөн юм.Аав нь ч бас хаа нэгтээ өмсдөг гоёлын хар костюмаа өмсжээ. – Ааваа хоёулаа хаачих гэж байгаа юм бэ? гэж гайхан асуухад, миний охин өнөөдөр шинэ ээжтэй болно гэж хэлхэд Саран ээжтэй болно, гэж бодохоос хөл газар хүрэхгүй баярлав. Яг үнэндээ Саран ээжтэй болохыг их олон жил дотроо мөрөөдсөөн. – Ааваа манай шинэ ээж хөөрхөн үү, яг миний тэнгэрт байгаа ээжийн зурагтай адилхан уу гэх мэтээр тасралтгүй шулганах охиноо аав нь хөтлөөд машин уруугаа инээмсэглэн алхаж билээ. Гуравдугаар хорооллын тэнд гоё ресторанд аавтайгаа хамт шинэ ээжээ хүлээж суух зуур аав нь зайрмаг, ундаа авч өгөөд, шинэ ээжээ иртэл хувцасаа муухай болгохгүй байхыг сануулав. Мөн удахгүй үргэлж аавтайгаа бас шинэ ээжтэйгээ хамт амьдрах болсныг, амралтаараа эмээ дээрээ очиж байх талаар зөндөө л юм ярьсан ч гоё амттай зайрмагаа идэх гэж яараад заримыг нь ер сонсоогүй юм.

Төд удалгүй хацар нь хонхойж, инээд алдсан урт хар үстэй гоё эгч аав уруу нь гараа даллахад зөнгөөрөө Саран шинэ ээж минь байх нь гэж мэдэрсэн юм.Тэр шинэ ээж үнэхээр, үнэхээр их хөөрхөн ажээ. Тас хар намирсан өтгөндүү үс, хацрын хонхорхой, цагаан царай, яралзтал инээмсэглэх нь яг л Туяагын Америкт байдаг ээж нь явуулсан гэх байнга гайхуулдаг барби шиг ёстой гоё ээж харагдсансан. Ээжийн мөрөөс болдог байсан тэрээр уг нь дотроо ээж ээ гэж хэлээд бас тэвэрч, үнсүүлмээр хичнээн их хүссэн ч нэг л юм хоолойг нь зуурчихсан бас хөлийг нь тушаад болж өгсөнгүй. Түүнээс хойш Саран ээжтэй, аавтайгаа хамт амьдарсаар 10 жил алсран оджээ. Гэвч Саран шинэ ээжийгээ ээжээ гэж хэзээч дуудаж чадаагүй юм. Тэрээр аниа гэж дуудахад аав нь зөндөө олон удаа аргадаж, гуйж ээжээ гэж хэл гэж загнаж бас хааяа нэг бөгсөн дээр нь байлгах бүрийд улам зөрүүдлэн би ээжээ гэж хэлж чадахгүй мэдэв үү гээд ий, ий гээд хоёр хөлөө савчин тэнгэр газрыг хадаан уйлснаас нь хойш дахин аав нь албадаагүй юм. Шинэ ээж Саранг хааяа загнахдаа загнаж, эрхлүүлэхдээ эрхлүүлж, үсийг нь самнаж, хувцсыг нь угааж, бас хооллож, хичээлд нь хүргэж зөөсөөр нэг л мэдхэд Саран томорч бас хөөрхөн дүүтэй ч болоодхов.

Ээж нь яг үнэндээ бол дүүг нь ч Саранг ч яг л адил загнахдаа загнаж, хааяа таван салаа боов хүртээж өсгөсөн ч Саран дотроо үргэлж л энэ чинь миний жинхэнэ ээж биш, хойд ээж юм чинь, намайг л илүү үзэж байгаа даа гэж хардаж, гомдсоор ирсэн...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ