Цэнгэл чичирсэн гараараа захиаг уншиж дуусаад ханцуйгаараа нулимсаа арчив. –Би ч өөдгүй хүн юм даа гэж өөртөө зориулж шүдээ зуун хэллээ. Тэгээд өрөөн доторхоо нүдээ гүйлгэн харав. Монгол, Солонгос дуу, киноны бичлэгүүд, зурагтай сэтгүүл, төрөл бүрийн байрлалаас c*kс хийсэн бичлэгүүд тавиур дээр нь өрөөстэй. Шүүгээний урд өнгөрсөн шөнийн зочин бүсгүйн xөxний даpуулганы мөр унасан харагдана. Залуу гэнэт ухасхийн босч тэр бүгдийг хаман авч хаа сайгүй тараан шидэж галзуурсан мэт дэвсэн –нoвш, нoвшийн амьдрал гэж орилоод хөл доороо хөглөрөх нөгөөх чухал юм шиг цуглуулж байсан бичлэг, сэтгүүл дээрээ сөхрөн суугаад толгойгоо тэврэн – Оюунаа минь намайг уучлаарай гэж хэлэх аж. Тэгээд арагшаа тас гэдэргээ харан хэвтээд хэсэг зуур нүдээ анив. Тэгснээ мөн л гэнэт ухасхийн босоод -Би явнаа хоёр хүүхэддээ одоо л би хэрэгтэй гэж хэллээ. Ийнхүү залуу тэр даруйдаа онгоцны билетээ захиалаад чухал хэрэгтэй гэсэн зүйлээ цуглуулахад нэг жижгэвтэр цүнх болов. Цэнгэл анх удаагаа л гайхан өөр бусад нь ямар ч хэрэггүй л зүйлс байж. Тэр аpxины найз, шөнийн зугаа болсон олон хүүхнүүд, янз бүрийн өнгө, загвартай хувцаснууд, нөгөөх бичлэгүүд, гражинд байх мотоцикл, машин эцсийн эцэст ямар ч хэрэггүй нoвшнууд тэгэхэд би энэ бүгдийг чухал юм шиг бодож явж. Ердөө цорын ганц чухал нь миний хань, хоёр хүүхэд минь байж гэж бодлоо. Цэнгэл –Би арай л эрт гэрлэж хайран залуу насаа эхнэр нэртэй царай муутай хүүхэнд чөдөрлүүлж ингэж ч амьдрахгүй шүү гэж Солонгос гарсан билээ. Дураараа юу дуртайгаа хийж амьдарсан он жилүүдээ дөнгөж түрүүхэн –аз жаргал дүүрэн амьдарч байна гэж бодож байсан сан...
Өгүүллэг
2025.12.15
Хайран залуу насаа эхнэр нэртэй хүүхэнд чөдөрлүүлж амьдрахгүй шүү...
negdeh
Зохиогч
•
5 мин
Үргэлжлэлийг унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
3 months ago
Жаргалаа 40 дөхсөн гэхэд үнэхээр сайхан бүсгүй, бараг л миний үе гэж...
Өгүүллэг
negdeh
3 months ago
Траншейндаа тасарч унтаад Сан Франциско хотод сэрсэн эр...
Өгүүллэг
negdeh
1 month ago
Боссын эхнэр жoлooч Бaтaaгийн нөгөөхийг xapaaд шoк...
Altanzul
altanzul
6 days ago
“Бөө залуу манай хаалгыг тогшсон тэр өглөө…”
Altanzul
altanzul
4 days ago
Түүний үлдээсэн захидал....
Өгүүллэг
negdeh
4 weeks ago