Өгүүллэг 2026.02.03

“Сэрч чадаагүй шөнө...”

Bayraa

Bayraa

Зохиогч

5 мин
“Сэрч чадаагүй шөнө...”

Чөтгөр ч тогтохгүй өвлийн хүйтэнд замын хажууд хэвтэх Гэрлээг хэн ч үл анзаарна. Өөрөөс нь өөр хүнгүй харанхуй гудманд сүүлчийн амьсгалаа хүлээн хэвтэх нь үхэлтэй дэндүү ойрхон ирсэн мэт санагдана. Чухамхүү энэ л мөчид түүний амьдрал тодоос тод харагдана.

Хүүхэд ахуй наснаасаа эхлэн бусдын хайр халамжид өлгийдүүлж, хөөрхий эцэг эхийнхээ буянд хэний ч дор орохооргүй өссөн бөгөөд хэн ч харсан үзэсгэлэн гоо гэгч нь Гэрлээ охинд харамгүй заяасан аж. Арван жилийн дунд сургуулиас эхлэн түүнтэй ганц л удаа уулзах гэж бүр хажууд нь суугаад хоёр үг солих гэсэн үе тэнгийн хөвгүүд ганц нэгээр тогтдоггүй байлаа. Өдөрт хэдэн арван захиа, хайрын шүлэг, мөн охидын бэлгэнд авах дуртай үсний хавчаар, цэцэг гээд бусад охидын атаархлыг төрүүлж байснаа дөнгөж 18 хан настай Гэрлээ яахан санах билээ.

Гэрлээгийн аавыг Болд гэдэг. Хар залуугаасаа л хар бор ажилд нухлагдан, өөрийн төрсөн нутагтаа сантехникчээр ажиллаж, өөрийн амьдралаа хэнээс ч дутахгүй авч яваа жирийн л нэг сайхан аав. Харин сайн хань, мөн халамжит сайн ээжийг Хорлоо гэдэг. Аймгийн нэгдсэн эмнэлэгт эх баригчаар ажиллаад арваад жил болж байгаа бөгөөд нутаг орных нь түүнийг алтан гартай хүн гэлцэнэ. Хорлоо хүүхэд ахуй наснаасаа эхлэн Болдтой хамар хашаанд их ойрхон амьдардаг байсан тул бага балчраасаа үерхэж нөхөрлөсөөр, их сургуулиа төгсөх жилдээ өрх тусгаарлан амьдралын гараагаа эхэлж байсан цаг саяхан.

Энэ жил Гэрлээ арван хоёрдугаар ангид орж, хэдийнээ л сурагчийн ширээний араас холдох мөч ойртсон байлаа. Хүүхэд бүр ямар мэргэжилтэй болох тухайгаа ярилцан, дор бүрнээ л элсэлтийн шалгалтандаа бэлдэцгээнэ. Харин Гэрлээ огт өөр зүйл бодон сууна.............. Юу гэж үү?

Зэргэлдээх ангийн Төрөө гэх үе тэнгийн хөвгүүнийг дунд ангиасаа л дотроо нууцхан хайрласан ч өдийг хүртэл ганц ч үг сольж чадалгүй арван жилээ төгсөх болсондоо яагаад ч юм өөрийгөө буруутгахаас өөрцгүй...... Уг нь Гэрлээ үе тэнгийнхэн дундаа нэр хүндтэй, тэмцээн уралдаан, олон нийтийн ажилд анги хамт олноо манлайлан оролцдог ч түүний хувьд Төрөөд хайр сэтгэлээ илчлэнэ гэдэг бүтэшгүй мэт санагдана.

Энэ мэтээр элдэв бодолд дарагдсаар нэг л мэдэх нь ээ хичээл ч тарж, Гэрлээ аавынхаа ажил дээр очихоор шийдэв. Аавынх нь ажил сургуулиас холгүй тул нээх удалгүй яваад очив.

— Өө, миний охин чинь яасан хурдан гүйгээд ирэв. Хичээл нь яаж байна? Төгсөх анги гээд давтлага их хийж байгаад ядарваа...
Хааяа амармаар байвал аав ээж хоёртоо хэлж байгаарай.

Гэрлээ: — Ойлголоо, ааваа. Зүгээр л таниас ээжтэй анх яаж танилцаж байсан талаар чинь мэдмээр санагдаад.

— Гүү ээ, миний охин чинь гэнэт юу болов?

Аавынх нь үед ч одоо та нарынх шиг чөлөөтэй үерхэж нөхөрлөж, хайр дурлал ярьдаггүй байлаа шүү дээ гэж их л бултуулсан маягтай хариулж орхив.......... Энэ нь Гэрлээгийн хүсч байсан хариулт биш байлаа……..

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ