Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг3 2026.01.31

Машинаа угаалгачаад ирнэ гэсэн нөхөр минь өөр бүсгүйтэй бор шувуугаа усалсан байж

editor2

editor2

Зохиогч

5 мин

Намайг Анир гэдэг. Энэ явдал болохоос өмнө би өөрийгөө дэлхийн хамгийн аз жаргалтай, элэг бүтэн амьдралтай эмэгтэй гэж боддог байлаа. Нөхөр бид хоёр гэрлээд найман жил болж байгаа, дундаасаа зургаан настай нэг охинтой. Манай нөхөр Баяр хэзээд л халамжтай, гэр бүлдээ цаг гаргадаг, бусдын нүдэнд "төгс" эр хүн байсан юм.

Тэр нэгэн бямба гарагийн орой шороо бага зэрэг шуурч, машин тэрэг заваарсан байлаа. Баяр "Машин үнэхээр муухай болчихож, маргааш охин бид хоёрыг салхинд гаргана гэсэн шүү дээ. Одоохон угаалгачихаад ирье" гээд түлхүүрээ шүүрэн гарсан. Би ч юу ч бодсонгүй, охиноо унтуулахаар орондоо орсон юм. Хоёр цаг орчмын дараа түүнийг орж ирэхэд машин нь гадаа гялалзаж харагдана лээ. Баяр ч "Дараалал ихтэй байлаа" гэж хэлээд, намайг үнсчихээд унтахаар хэвтсэн. Юу ч сэжиглэх үндэслэл байсангүй.

Маргааш өглөө нь би ойр зуурын зүйл цуглуулахаар түүний машиныг унаад дэлгүүр гарахаар болов. Машинд суугаад асаатал хянах дэлгэц дээр "Memory Card Full" гэсэн улаан бичиг анивчиж, төхөөрөмж тасралтгүй дохио өгч эхэллээ. Би уг нь техникт тийм ч сайн биш л дээ. Гэхдээ хар хайрцагны санах ой дүүрэхээр дараагийн бичлэгүүд бичигддэггүйг мэдэх болохоор "Юуг нь устгачихдаг юм билээ" гэж бодоод картыг нь сугалж аваад гэртээ орлоо.

Компьютер дээрээ картыг уншуултал маш олон файл гарч ирэв. Би зүгээр л хамгийн сүүлийн бичлэгүүдээс бусдыг нь бүгдийг нь устгахаар тэмдэглэж байтал "Parking_Event" гэсэн хавтас анхаарал татлаа. Тэр хавтас дотор ердөө ганцхан бичлэг байсан нь өчигдөр оройн 21:30 цагт буюу түүнийг "машин угаалгаж байна" гэж хэлж байх үед хийгдсэн байв.

"Машин угааж байхад хөдөлгөөн мэдрэгч нь ажиллаад байдаг юм байх даа?" гэсэн сониуч зан намайг хөтөллөө. Манай машин дотор талыг нь ч давхар бичдэг "Cabin view" камертайг би тэр мөчид л санасан юм. Файлыг нээтэл... дэлгэц дүүрэн харанхуй. Гэхдээ энэ машин угаалгын газар биш байлаа. Хотын захын гэрэлтүүлэг муутай, эзгүй зогсоол гэдэг нь цонхны цаана харагдах ганц нэг модлог болон алсаас гялалзах хотын гэрлээс тодорхой байв.

Бичлэгийн эхний хоёр минутад Баяр жолооны ард суудлаа тултал нь хойшлуулаад сууж байлаа. Гэтэл хажуугийн суудлаас нэгэн богино үстэй эмэгтэй өндийж ирэх нь тэр.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ