Нэг маш их салхитай өдөр найзынхаа машиныг гуйж Улаанбаатар орсон юм. Тэр үед би аймгийн төвд амьдардаг тэндээ ажилдаг байлаа. Одоогоос 13 жилийн өмнө. Яг л дурладаг насан дээрээ 22 настай байсан. Хотод ирээд авах ёстой зүйлсээ авч явахад бэлэн болоод оюутан ангийнхаа найзтай уулзахаар гэрт нь очсоноор нэг бүсгүйтээ танилцсан юм. Найзын маань эхнэрийн сайн найз бас зочилж ирээд байхтай таараад тэр өдрөөс би тэр эмэгтэйд дурлаж санаж хангалттай их мессежээр харилцаж, энэ л миний хайж явсан хүн гэж бодох болсоноор дараа жил нь хотод нүүж ирлээ. Бид үерхэж нөхөрлөөд намайг нүүж ирсэн цагаас хамтдаа амьдрах болсон. Нэг тийм омголон, гал цогтой, нууцлаг занд нь бүрэн автсан би аймагтаа ээжийгээ орхиод амьдрал зохиохоор ирсэн нь тэр л дээ. Ээж маань группд байдаг байсан юм. Хамт амьдарсан цагаасаа би хоёр ажил давхар хийж ямартай ч тусдаа гарах ёстой, хайртай хүнээ авч явах ёстой гэж бодсон учир ажилд махран гүйх болов. Ингэснээр болзоонд гүйх романтиклах зав бид хоёрт байсангүй. Тэр маань оюутан оюутан төгсөх курс учраас хичээл номондоо л санаа зовог гэж бодон ирээдүйн амьдралдаа бэлдэж эхэлсэн. Хамт амьдраад жилийн дараа ээж маань ирж бэр гуйн албан ёсоор гэр бүл болж амьдрал сайхан боллоо. Нэг л сайхан ажлаа тараад яваад очиход инээмсэглэн угтах хайртай хүнээ харах бүх стресс тайлж орхино. Ямар азаар танилцваа, танилцуулсан найздаа хүртэл баярлаж явдаг байв. Би надад үнэхээр гоёдсон сайхан бүсгүйтэй учирлаа гэж бодоод аль болох гомдоохгүй шүү, марталгүй баярлуулж явах ёстой гэж бодон цалин буух бүртээ түүнд бэлэгтэй харьдаг, амардаг өдрөө бүх цагаа түүнтэй байхад зориулахыг хичээдэг байлаа. Сургуулиа төгссөн ч ажил хийх бодол байхгүй байхаар нь үглэх болсоноор бид маргалддаг болов. Тэжээж чадахгүй бол яах гэж авч суусан юм гэх мэт үгс хэлдэг болов. Уг нь би хамтдаа гоё амьдрах гэж хамт ирээдүйдээ ирээдүйн хүүхэддээ зориулан бүтээх гэж л… Гэвч миний хайртай эмэгтэй эмэгтэй хүн бол ажил хийх ёстой гэсэн үзлээс өөр бодолтой хүн байсанд гол учир байлаа. Сүүлдээ би заавал түүнийг ажил хий гээд хүчлээд байгаа мэт болж муу хүн болов. Энэ тухай мартахаар шийдэж түүнийгээ өөрөө тааваараа байг гэж бодох боллоо. Энэ үед хамт амьдраад дөрөв дэх жилдээ болсон байлаа. Ихэнх найзууд хүүхэдтэй болсон байсан болохоор би ч бас бусдын адил болох гэж муйхарлав. Бас л хэсэгтээ хэрүүл тасрахаа болив. Тэр дандаа хамгаалдаг эм уудаг байсан учир бидэнд аз таарч би гэнэт аав болох боломжгүй байсан. Дөрвөн жилийн хугацаанд хоёр жилд нь тасралтгүй хоёр ажил зэрэг хийж үлдсэн хоёр жилд нь ажлаас гадна түүнд цаг гаргаж явсаар ээжийгээ мартжээ. Ээж минь хөгширч эхэлж ганцаараа түлээ нүүрсээ зөөж оруулж чадахгүй хэцүү байсан учир ээжийгээ хотод гэртээ авч ирэх талаар түүнтэй ярилцаад амжилт олсонгүй. Хадамтайгаа хамт амьдарч чадахгүй гэснээр би дахин буулт хийв. Ер нь л түүнийг уурлахаас би айдаг хэрүүл үүсчихвэл аргадах инээлгэх гэж...
Өгүүллэг
2025.12.19
Олигтойхон тэжээж чадахгүй юм бол яах гэж авч суусан юм...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago