Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.15

Хотод оюутан болж ирээд эцэг эх шигээ хүнтэй явж 3 өрөө байр авхуулаад...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Хотод оюутан болж ирээд эцэг эх шигээ хүнтэй явж 3 өрөө байр авхуулаад...

Нансал амьсгаа боогдон тийчилсээр цочин сэрлээ. Шөнө болгон хар дарж зүүдлэх нь жирийн үзэгдэл болтлоо удсан ч энэ зүүд цаанаа л нэгийг хэлээд байх шиг санагдана. Унтлагын өрөөний томыг ч хэлэх үү, хажууд нь ганц бие эмэгтэй хүн шөнийн уртыг ийм байдалтай өнгөрөөнө гэдэг aймшигтай тaм мэт. Ганц охиноо хар нялхаар нь гадаадад амьдруулахаар явуулчихсан болохоор улам ганцаардана. Ойрын үед Шарав чимээ сураггүй болчихоор бүр ч ихээр гансарч суугаа нь энэ. Нансал цээжинд нь багтаж ядан цохилох зүрхээ алгаараа даран хэсэг тайвширч аваад бослоо. Хэдэн өрөөгөө дамжин хийх ажлаа олж ядан хэсэг гиюүрч байтал утас дуугарлаа. Шараваас өөр хэн утасдах ч билээ гэж бодон утсаа автал Шарав -Ашгүй чи гэртээ байна уу? Би одоо гэрийн чинь гадна очлоо. Чи хувцаслаад гараад ир гэхэд Нансал -За гэхээс өөр юу ч хэлэх билээ. Нүүр амаа янзалж, хувцсаа өмсөн дуртай дургүй гартал Шарав аль хэдийнэ ирчихсэн хүлээж байв. Шарав Нансалыг харан машиныхаа хаалгыг онгойлгон урьханаар инээмсэглэж -Миний шувуухай ойрд юу хийж өдрийг өнгөрөөв хэмээхэд Нансал машинд суун инээх аядан -Юу хийхэв дээ. Утасдахыг чинь хүлээж гэрийн мухар сахисаар байтал эмгэн болох шахлаа гэхэд Шаравын зан их л сайхан байгаа бололтой худлаа инээн унжиж цүдийсэн гэдсээ илэн тухлан суугаад -Хөгшин намайг дамшиглаж яахнав дээ. Ойрд ажил ихтэй болохоор чамтай уулзах зав гардаггүй гэж хэлэхэд Нансал урьдын адил түүнд эрхлэн нэг их санаж хүлээсэн царай гаргаж баахан нялуурлаа. Тэр хоёр ойрд уулзаагүй болохоор өдөржин хамтдаа гадуур явж, Нансал хүслээ гүйцээх гэж хэрэгтэй хэрэггүй юм авхуулан өдрийг өнгөрөөнө. Нансалын хувьд амьдрал зохиож үр хүүхдийнхээ зулайг үнэрлэн айл гэрийн эзэгтэй болох насандаа яваа ч хүнтэй сууна гэдэг бол тэр чигээрээ насаараа xoригдох гяндaн мэт бодогддог билээ. Түүний гэрийнхэн хүнтэй суулгах гэж өчнөөн шахаж шаардаад нэмэргүй явсаар өдий 26 нас хүрсэн болохоор өөрөө мэдээд амьдралаа авч яваг хэмээн зөнд нь орхисон. Гэвч түүнийг өөрөөсөө өчнөөн ах хөгшин хүнтэй aмpаглаж явдгийг мэдээд нэгэн хэсэг бөөн дaйн болох шахжээ. Нансал гэрийхнээсээ хөндийрч биеэ даан ганцаар амьдрахаар болж Шарав түүнийг юугаар ч дутаахгүйн тулд гурван өрөө байр авч өгөн элдэв зүйлсээр хангадаг үүрэгтэй болжээ. Нансалын амьдрал сүүлийн есөн жил нэг иймэрхүү янзтай явсаар өдийг хүрсэн. Нансал анх оюутан болох гэж хотод ирээд Шаравтай танилцан дотноссоор сүүлдээ эхнэр нөхөр хоёр шиг л байдаг болжээ. Шарав олон жил эхнэр гурван хүүхдээсээ нуун ингэж хоёр амьдралаар амьдарч явахдаа нэлээн сайн нууж чадсан билээ. Дөнгөж арван наймхан настай танхилхан охинд өөрийн мэдэлгүй татагдаж байгаа бүхнээ зориулахад ч бэлэн тэрээр энэ хугацаанд түүнтэй хамт байхдаа нэгэн хөөрхөн охинтой болж Уянга гэж нэрлэн ижий аав болцгоосон юм. Нансал Шарав хоёр охиноо гадаад явуулж бүх л зүйлээр ханган суралцуулж байгаа билээ. Зуугийн талыг насалж яваа хөгшин эр гэхэд дэндүү азтай эр гэж найзууд нь Шаравт атаархана. Арга ч үгүй биз. Нансал бол хэн ч харсан гунхсан сайхан хүүхэн болохоор зөрөөд өнгөрсөн хүн бүхэн эргэж хардаг, үнэхээр хүний сэтгэлийг татах увидастай нэгэн юм. Шаравтай хамт есөн жил болохдоо мэдээжийн хэрэг залуу сайхан эрчүүдийг харж явалгүй л яахав. Гэвч түүний хувьд эд хөрөнгө юу юунаас эрхэм болохоор Шараваас сална гэж бодохоор аймшигтай санагдана. Орой болсон хойно тэр хоёр Нансалын гэрт ирлээ. Шарав ч хэзээний гэрийн эзэн төрх гарган буйдан дээр тэрийн сууж Нансалыгаа эрхлүүлнэ. -Удахгүй ажлаар Япон явах гэж байгаа. Чи надтай явж амрахгүй юмуу? гэж Шарав хэлэхэд Нансал түүний бууралтсан үсийг илбэн -Чи бас л өмнөх шигээ намайг буудалд орхичихоод ажил гээд л яваад өгөх байлгүй. Би явахгүй ээ гэхэд Шарав -Өөрөө л мэд. Би тэнд бараг нэг сар болох байх. Чи тэгээд уйдахгүй бол тэгдээ. Харин ирэхдээ чамд бэлэгтэй ирнээ гэж малилзтал инээнэ. Шарав удалгүй Япон руу ажлаар явлаа. Нансал нэг хэсэг гэртээ суун, хааяа нэг гадуур сэлгүүцэвч үнэндээ найз нөхөд гэх дотны хүн байдаггүй болохоор их уйдаж байв. Шаравыг дагаад явдаг ч байж уу гэж бодно. Ганцаардлаас зугтах гэсэндээ оройд гэрийнхээ ойролцоо байдаг нэгэн намуухан хөгжимтэй кафед суун өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлнэ. Ингэж суухдаа цаашид амьдрал маань ямар янзтай болохыг олон янзаар төсөөлнө. Тэрээр ганц охиноо хэний ч дор орохооргүй баян тансаг байлгаж баяр жаргалаар дүүрэн байлгахыг хүснэ. Сүүлийн үед охиноо маш их санаж хэд хоногоор ирүүлэхээр боллоо. Нэг удаа Нансал өнөөх кафедаа гүн бодолд автан дарс шимэн суутал дэргэд нь нэгэн залуу ирж -Уучлаарай саад болохгүй бол хамт сууж болох уу? гэхэд Нансал дуртайяа зөвшөөрөн түүнийг ширээндээ суулгалаа. Өнөөх залуу харахад нэг л нүдэнд дулаахан өөлөхийн аргагүй цэвэрхэн сайхан залуу байв. Түүний яриа өдөхийг хүлээн суутал залуу гар сунган -Намайг Галхүү гэдэг. Гэхдээ найзууд маань намайг Галаа гэдэг юм. Харин бүсгүй таныг хэн гэдэг вэ? гэхэд Нансал түүний гараас атгахад булбарай зөөлөн атлаа халуун оргиулан төөнөх нь маш таатай санагдан -Намайг Нансал гэдэг. Ингэхэд та бусад хүмүүсийг бодвол их боловсон юм гэж хэлтэл Галхүү түүний өөдөөс ширтэн -Би чинь жирийн л хүн шүүдээ. Ялгарах юм гэвэл эх орноосоо хол удаан байсан болохоор хэл яриа жаахан өөр санагдаа биз. Харин та орой болгон энд ганцаараа юм бодоод сууж харагдах юм гэхэд Нансал юу ч хэлсэнгүй. Тэр хоёр оройжин энэ тэрийг ярилцан сууна. Галаа хар багаасаа гадаадад амьдарч байгаад гэрээ бас эх нутгаа санаад эргэж иржээ. Түүний энгийн боловсон зан, нүдэнд дулаахан царай зүс гээд ер нь бүх л зүйл нь Нансалд маш их таалагдаж байлаа. Тэр хоёр өдрийг хамтдаа өнгөрөөж өөрсдийн амьдралынхаа талаар ярилцан бие биедээ өдөр ирэх тусам дотносон дассаар. Удалгүй Нансалын охин гадаадаас ирлээ. Ээж нь охиноо их санасан болохоор давхар баяр тохиож охиноо Галаад танилцуулан гурвуулаа бүр ч илүү аз жаргалтай байх болов. Нансал юунд ч санаа зовохгүй байсан ч Шаравын ирэх дөхөх бүр сэтгэл зовиноно. Галаа Нансалд гэрлэх санал тавьж цаашдаа охиныг чинь төрсөн эцэг шиг нь хайрлаж хамтдаа амьдаръя хэмээхэд Нансал түүнд баярлан бас түүнийг хайрласан болохоор зөвшөөрөхгүй байхыг хүссэнгүй. Ингэж байтал Шарав ч ирлээ. Юм бүхэн давхцан өрнөхөд Нансал яах ч учраа олохгүй байсаар Шарав ирсэн өдрөө л Нансалынд ирлээ. Охиноо ирсэнийг хараад их л баярлан -Та хоёрыгоо их саналаа хэмээн Нансалыг тэврэн үнсэхэд Нансал юм хэлж чадсангүй. Шарав охинтойгоо тоглон эрхлүүлж сууснаа -Өө мартах шахлаа. Би чамд бэлэгтэй ирсэн шүүгээд кирмагаа уудлан нэг түлхүүр гаргаж ирээд Нансалд өгөн -Цонхоор хардаа гэж инээмсэглэхэд Нансал гайхан цонхны дэргэд очин хартал

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ