Би 10-p aнгиа төгсөөд цэрэгт явж тэндээcээ xaниа олcoн xүн. Tэгээд xoтод aмьдapcaндаа. Tэp минь бac эцэг эхээсээ oлуулаа учраас бид xoёр бapaг л тэгээс эxэлсэн. Би эхлээд aжилд орж, дapаа нь xaнийгаа ярьж хөөрч явж ажилд оруулcaн юм байгаан. Cумруугаа буцъя ч гэcэнгүй учир нь нус Нямаа гэдэг бac нэг хочиндоо дуpгүй байсных. За ер нь бол эxнэрээ мэдчихвий л гэж айcaн хэрэг. Нийтийн байpaнд амьдарч байxдаа xoёр ч хүүxэдтэй болов. Зax зээлд шилжиxэд гуравдах хүүxэд маань төрөх дөхөж байлаа. Aм мөлтөс төрөхөөс нь өмнө л гэр xopоололд гэртэй болсон юм...
Би хөдөөний хүн. Аав минь жолооч, ээж үйлчлэгч байлаа. Багадаа хоёр идэхгүй хоосон хонохгүй гэдэг шиг л амьдралд өссөн. Айлын дороосоо гуравдах хүүхэд болохоороо тэгтлээ эрхлэх боломжгүй тул гудамжныхаа хүүхдүүдтэй сумын төвийн элсэн дунд тоглож хүрэн бор царайтай болсноос хар Нямаа нэртэй.
Хүүхэд байхынхаа л өөртөө таалагдсан зүйлээ цуглуулж хураах дуртай нэгэн байлаа. Зун хөдөө тарагны тавиулаар өвөөгийндөө очно. Эмээгээ хогоо хаячихаар нь гүйж очоод л хэрэгтэй гэснээ түүж аваад л хямгадчихна. Хичээл орохоос өмнө цүнх дүүрэн юмтай л гэртээ харина.
Харин авахаас аав маань цуглуулаганд минь дуртай заримдаа хэрэгтэй зүйлээ оллоо л гэнэ. Энэ нь миний хулгана жилтэйгээс болсон байж магадгүй. Аав, ээж хоёр тэгж хэлдэг байсан болохоор би тэгээд итгэчихсэн ч юм уу за бүү мэд ээ.
10-р ангиа төгсөөд цэрэгт явж тэндээсээ ханиа олсон хүн. Тэгээд хотод амьдарсандаа. Тэр минь бас эцэг эхээсээ олуулаа учраас бид хоёр бараг л тэгээс эхэлсэн. Би эхлээд ажилд орж, дараа нь ханийгаа ярьж хөөрч явж ажилд оруулсан юм байгаан.
Сумруугаа буцъя ч гэсэнгүй учир нь нус Нямаа гэдэг бас нэг хочиндоо дургүй байсных. За ер нь бол эхнэрээ мэдчихвий л гэж айсан хэрэг. Нийтийн байранд амьдарч байхдаа хоёр ч хүүхэдтэй болов. Зах зээлд шилжихэд гуравдах хүүхэд маань төрөх дөхөж байлаа.
Ам мөлтөс төрөхөөс нь өмнө л гэр хороололд гэртэй болсон юм. Аав минь бэлдэж явуулсан даа хөөрхий. Харин одоо манайх гурван өрөө байртай, хөл дүүжлэх унаатай сайхан л амьдарч байна. Гэрээс гэнэт байр гэж хүмүүс боддог байх. Энэ их сонин түүх ээ.
Би нэг өглөө морь хараад зогсож байтал нарны туяанд манай хашааны зүүн өнцгөөс нэг юм гялбаж харагдлаа. Тэндээс гялбах юм огт байхгүй өчигдөр орой цуглуулсан зүйлсээ үзэж бүр хэнд ч хэрэггүй гэсэн хэдэн муусайн зүйлсийг гаргаж тавьсан юм.
Удахгүй хогийн машин ирэхээр гарч ачилцана. Манай энэ хавийнхан юу хэрэгтэй болно – ах танд байна уу гээд л гүйгээд ирнэ байвал нь хэдэн төгрөг өгөөд аваад л явна. Олохгүй буцах нь ч ховор доо. Миний хаясныг огт хэрэггүй гэдгийг ч мэднэ. Би гайхан – юу гялалзав арай энэ эхнэр хүүхдүүд надаас нууцаар юм нэмж хаяагүй байгаа гэж бодон очиж үзтэл нэг төмөр хайрцгийг хогны араар зориуд оруулж таглаж тавьсан байхын.
Би ийш тийш хартал манай гудамжинд хэн ч алга тэвэрсээр түлээнийхээ сараандаа оруулж ирлээ. Онгойлгочих боломж байгаа эсэхийг шалган цоожийг нь сөхөж буулгаж баахан харав. Хайрцгандаа бараг томдсон Монгол цоож зүүжээ.
Гэнэт миний санаанд яг нэг иймэрхүү цоожинд таарч мэдэхээр том түлхүүр аль хүүхэд байхдаа олж хадгалсан минь зурсхийн орж ирэв ээ. Өвөөгийнтэй айл байдаг байсан Баяраа гуайн хогон дээрээс олсон түлхүүр л дээ. Хамаг л уут шуудай, хайрцагаа ухсаар нөгөө түлхүүрээ олж түлхүүрдтэл яг таарч байх нь тэр.
Нээх эсэхээ шийдэж ядан хэсэг суулаа. Тэгээд яадаг ч байсан онгойлгож үзье гэж шийдээд хайрцгийг нээхэд дүүрэн юмтай байв. Нэг нэгээр нь гарган үзэж эхэллээ. Нэг бүрчлэн хамгаалж хадгаар боосон байх аж. Хэдэн бурхан, цөгц, тахил, боолттой цоо шинэ хадаг, гуулин дамар, эрхи байлаа.
Хайрцагны ёроолд бааданд боосон зүйл байв. Бааданг задлан үзвэл хуучны хэдэн зураг, ургийн бичээс байлаа. Ургийн бичээсийг дэлгэн гүйлгэж унштал Баяраа гуайн нэр эхнэрийнх нь нэр мөн хүүхдүүдийнх нь нэр бичээстэй байлаа. Нулимс минь урсаж эхэллээ...