Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.24

30 насаар ах ахимаг эрийн энгэрт өөрийгөө жаргаж явна л гэж бодсон...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
30 насаар ах ахимаг эрийн энгэрт өөрийгөө жаргаж явна л гэж бодсон...

Жаргал дөнгөж тайзнаас буугаад хувцсаа сольж, нүүрнийхээ будгийг арилгах санаатай толины өмнө суутал жижүүр охин “Түрүүн Самдан даргын туслах ярьсан. Таныг 3 цагт өрөөнд нь хүрээд ир гэж байна лээ” гэснээ хаалгаа зөөлхөн хаав. Жаргал инээвхийлэн “Одоо бүр амар. Туслахаараа дуудуулдаг болоо шив” хэмээн ганцаараа ярьж, нүүрнийхээ будгийг арилгаж суухдаа цагаа харвал дөнгөж 13 цаг болж байлаа. Тэрээр толинд удаан харж “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж үү би…” хэмээн нүд амаа хөдөлгөн дуу аялж, гэгэлзээд байгаа сэтгэлээ дарж ядан суув. Аймгийн театрын шинэхэн дуучин, бас царайлаг, нуруулаг жүжигчин бүсгүйд бүхий л юм цоо шинэхэн. Нижигнэтэл алга таших үзэгчид, өөрийг нь тойрон эргэлдэх харчууд түүнд залуу насных нь ааг, амтыг мэдрүүлж байх шиг санагдана. Самдан … хэмээх тэр ахимаг эрийн тухай бодоход түүний сэтгэл бүр л хөнгөрөх шиг бодогдоно. Бараг жилийн өмнө Жаргал нэгэн арга хэмжээн дээр Самдантай нүүр тулан танилцаж билээ. Өөрөөс нь гуч гаруй насаар ах тэр ахимаг эр шинэхэн дуучин бүсгүйг шохоорхон харж, гарыг нь атгахдаа зөөлхөн инээвхийлсэн.

Тэр үед бүсгүй “Бүгд л Самдан дарга гэж айгаад байдаг. Ийм нүдэнд дулаахан хүнээс яагаад айдаг юм бол” гэж бодож байснаа гэнэтхэн санав. Тэр уулзалтын дараахан Самдан түүнийг хөдөө сумдаар дагуулан явж бүр ч дотно танилцсан байлаа. Үеийнх нь залуусыг бодоход халамжтай, нуруутай, нүдэнд дулаахан энэ эр нэг л түшигтэй санагдана. Тэгээд ч түүнийг Самдан даргатай учиртай гэдэг яриа тарж, театрынх нь найруулагчаас эхлээд дарга нар хүртэл болгоомжтой харьцдаг болсныг мэдснээс хойш Жаргал юунд ч санаа зовохоо болив. Энд тэндээс гадны зочид төлөлөгч ирэх бүр Самдан Жаргалыг дуудна. Хот хүрээ яваад ирэхээрээ гоё чамин бэлэг сэлт авчирна. Хүүхэд шигээ эрхлүүлэх Самдангийн хайр халамжинд Жаргал тун сэтгэл хангалуун байлаа.

Тэд нэг бус шөнийг хамтдаа өнгөрөөж, ахимаг эрийн хайр энхрийлэл бүсгүйн сэтгэлийг өөрийн эрхгүй татаад байгааг тэр мэдэрч байлаа. Жаргал явсаар Самдангийн өрөөр үү орлоо. Нарийн бичгийн дарга залуу түүнийг харснаа бага зэрэг сандарч, “Та өрөөнд нь ороод сууж бай!” гэх нь тэр. Самдан байсангүй. Хэзээний танил дотно өрөөнд оронгуутаа Жаргал гадуур хувцсаа тайлж, хайш яйш орхиод Самдангийн сандал дээр суух зуураа -“Энэ нөхөр хаачсан юм бол. Ойрхон л яваа юм байна даа” гэж бодон, ширээний шургуулгыг татаж үзлээ. Том хайрцагтай гоё чихэр байхаар нь гаргаж ирж, задлаад нэгийг амандаа хийв. Түүнийг дуу аялсан шигээ сууж байтал хэн нэг нь өөрийг нь ажиглаж байгааг гэнэтхэн мэдрэв. Цочин хаалга руу хартал өндөр, махлагдуу бор авгай зогсож байх нь тэр.

Жаргал түүнийг хэзээ орж ирснийг үнэндээ анзаараагүй байж. Даргын сандал дээр сууж байсандаа балмагдаж, огло харайн босоод “Та Самдан даргатай уулзах гэж байна уу?. Одоогоор алга байна. Удахгүй ирэх байхаа” хэмээн түгдчин хэлбэл тэр авгай шууд явсаар яг өөдөөс нь хараад суучих нь тэр. Жар эргэм насны тэр эмэгтэй чимээгүйхэн инээмсэглэж “Самдан ирэхгүй. Ойрхон хөдөө явсан” гэхэд л Жаргал бүхнийг ойлголоо. “Эхнэр нь байх нь. Намайг Самдан биш, эхнэр нь дуудуулсан юм байна” хэмээх бодлууд ар араасаа давхцаж, айж, ичиж, нэрлэхсэндээ яарч сандран хайш яаш орхисон гадуур хувцас руугаа зүтгэв.

Нөгөөх авгай юу ч болоогүй юм шиг өөдөөс нь харж “Суучих. Ярих зүйл байна” хэмээн намуухан хэрнээ цаанаа л нэг шаардангуй өнгөөр хэлэхэд Жаргал яаж ч чадсангүй. Бусдын нөхөртэй нэг оронд хамт хэвтэж байгаад баригдсан юм шиг санагдаж “Яах гэж наашаа ирэв ээ. Ядаж байхад Самдангийн сандал ширээг эзэгнээд сууж байхдаа ч яахав дээ” хэмээн бодож, нүүр нь халуу оргиж, сандарсандаа гар нь салгалан чичирч байсан ч тулаад ирсэн асуудлаас мултраад гарах ямар ч аргагүйг мэдэж үл таних тэр авгайн өмнөх сандал дээр лагхийтэл суулаа. Түрүүхэн амандаа хийсэн чихэр гашуун амттай байх шиг санагдахад гүдхийтэл залгичихав. Бүсгүйг анхааралтай ажиглаж байсан эмэгтэй чимээгүйхэн босч Жаргалын задлаад орхисон чихрийн цуглуулгыг авчиран өмнө нь тавьснаа “Чихэр ид” гэх нь даажигнаж байх шиг санагдав.

Жаргал сая л ухаан санаагаа төвлөрүүлж, биеэ барьж эхэллээ. “Ер нь би яасан юм. Энэ авгай бидний тухай юу мэдэх юм. Хэрвээ орилж хашгирвал өөрөө л эвгүй байдалд орно биз. Энэ чинь нөхрийнхөө ажил дээр ирж, туслахаар нь нөхрийнхөө нэрийг барьж намайг дуудуулаа биз дээ. Би яасан юм” хэмээн бодож, хэрэлдвэл ч, хэрэлдээд л гарна, хэрвээ эвгүйдвэл зодолдно яадаг юм. Энэ эхнэр үсдэж, хашгирч өөрөө л шившиг болно биз” хэмээн бодож шийдсэн хүний дүр гарган үл таних авгайн нүүр рүү огцом харж...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ