За та бүхэнд өөрт ойрд тохиолдоод буй зүйлсийг хуваалцахаар шийдлээ. Энэ жилийн зун гэнэт л 20 оны 11 сард өнгөрсөн эгчийг зүүдэллээ. Тухайн үедээ аан буян гуйгаад байгаа юм байна гээд маанийн ерөөл уншуулж амжилгүй явлаа. Бараг сарын дараа ахиад зүүдлэв. Тэр үедээ өө би нээрээ ерөөл уншуулна гэж байсаншдээ гээд бас мартагдав. Тэгтэл 14 хоног хавьцаан дараагаас их сонин юмнууд зүүдлээд бие ч муудаад эхлэв. Танихгүй нэг охинтой харанхуй орцон дунд 2 юмнаас зугтааж байгаад баригдана, ахынхаа модон нойл ортол бөөн нойтон мах уутанд хийгээд дүүжилчихсэн нил цус болчихсон, хариад хартал талийгч гэрээ цэвэрлэчихсэн сууж байх жишээний. Зүүд болгонд хүмүүсийн ярьж байгаа, талийгчийн хэлж байгаа үгнүүд нэг л ёозгүй болоод эхлэв. Бүр тэр зүүдэнд болсон явдал сэрэхэд жинхнээсээ болсон мэт мэдрэгддэг болов. Нойлруу ороход өлгөөтэй махнуудынх нь нэгд толгойгоо цохиход ямар байсан нь ч мэдрэгдээд эхлэв. Тэр үед л ганц маанийн ерөөл уншуулаад больчих юм биш гэдгийг ойлгоод ээждээ хэлэв. Тэгсэн ээж ойр таньдаг сайн гээд нэг лам дээр очив. Уг нь манай аав бөө юм байгаан. Гэхдээ салчихсан, хол байдаг, ээжийн тал шарын шашинтай учраас за тэгье л гээд очлоо. Тэр хүн хар дарсан зүүдний дайрлага дайрсан байна талийгч эгч чинь хоргодчихож гээд маргааш нь ирэхээр боловоо. Лам ирээд талийгч амьдарч байсан гэрт нөхөртэйн ороод бараг тал эд хэрэгсэл нь байна, бүгдийн шатаа буйраа сэлгэж буу, тэгээд лүүжин тавиулчих гээд миний заслыг хийж өгчихөөднэг хэдэн чулууг шившиж өгөөд зүү л гэлээ. Зүүсэн. Маргааш нь ахындаа очихоор болсон. Ээж бүр хамгаалалтыг 3 зангидаад чангалж2 явуулсан. Гэвч тэр мах өлгөөтэй гэж зүүдэлсэн нойлд ортол хамгаалалт шууд л уначихсан. Тэрүүхэн үедээ за энэ нойлоос л боллоо муу муухай юм зүүдлэгдээл байсан гээд нөгөө лам дээрээ ахиад очтол аав чинь хаана байдаг юм гэж асууснаа, ингээд тайлахыг нь харнаа гээд үглэн2 өмнөхөөсөө 2 дахин их чулуу өгөөд 8 зангид гэлээ. Би ч хэлснээр нь хийж хэсэгтээ бүр нам жим. Яг сайхан унтдаг боллоо. Гэтэл 4 өдрийн өмнөхөн гэнэт л орой унтаж байгаад сэрчихдэгийн байна. Тэгтэл орон дээр яг дээрээс нэг юм хараад зогсож байна. Царай нь харагдахгүй сүүтэгнэсэн нэг тийм юм. Яалдачгүй харанхуйд ялгарч харагдав. Утасныхаа гэрлийг тусгаад хартал юу ч байсангүй. Буцаад л унтлаа. Цаг хүрсэн үү үгүй юу хэсэг хугацааны дараа ахиад сэрчихэв. Тэгтэл өнөөх чинь өмнөхөөсөө илүү ойроос харж байдаг юм байна. Бүр тонгойчихсон. Гэрэл тусгатал бас л юу ч байсангүй. Тэр үед л хий юм харчихлаа гэдгээ мэдээд хөнжлөө дээгүүрээ бүтээж хэвтээд өөрийгөө тайвшруулах гэж ёстой л нөгөөдхөө харааж өглөө. Дураараа амьсгаа хүн тайван унтуулчихгүй эдр гээд.
Өгүүллэг
2025.12.29
Лам ирээд талийгч амьдарч байсан гэрт ороод бараг тал эд хэрэгсэл нь...
negdeh
Зохиогч
•
5 мин
Үргэлжлэлийг унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
3 months ago
Жаргалаа 40 дөхсөн гэхэд үнэхээр сайхан бүсгүй, бараг л миний үе гэж...
Өгүүллэг
negdeh
3 months ago
Траншейндаа тасарч унтаад Сан Франциско хотод сэрсэн эр...
Altanzul
altanzul
6 days ago
“Бөө залуу манай хаалгыг тогшсон тэр өглөө…”
Өгүүллэг
negdeh
1 month ago
Боссын эхнэр жoлooч Бaтaaгийн нөгөөхийг xapaaд шoк...
Altanzul
altanzul
4 days ago
Түүний үлдээсэн захидал....
Өгүүллэг
negdeh
4 weeks ago