Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.15

5 сартай жирэмсэн байхдаа нэг таксичин залуутай танилцаад...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
5 сартай жирэмсэн байхдаа нэг таксичин залуутай танилцаад...

Би амьдралынхаа тухай бичмээр санагдаад. Энэ бол миний амьдрал л даа. Би ээж болоход хэтэрхий яарчихсан. Түүнтэй танилцаад нэг их удаагүй байж гэртээ авчирч аав ээжтэйгээ танилцуулаад хамт байх болсон. Гэхдээ хайртай гэж итгэдэг байсан. Тэр хэзээ ч миний төлөө сэтгэл гаргахгүй намайг гайхшруулахгүй байхад л би баярлуулах гэж хичээж гэнэтийн бэлэг барих гэж хичээж суусан. Ажлаа тараад ирэхэд нь хоолыг нь аманд нь халбагадаж өгөхөөс буцахгүй тэгж их өөрийгөө зориулж байлаа. Эр хүн өөрт нь сэтгэлээ гаргаж бүхнээ зориулж байгааг маш сайн мэддэг хэрнээ бие нь үлдэхгүйгээр шийдсэн бол ямар ч нэмэр болдоггүйг мэдсэн. Би хүүхэдтэй болчихвол надад хайртай болж сайн аав болох байх гэж найдсан. Энэ бол маш том тэнэглэл. Гэхдээ хожуу ухаарсан л даа. Би хүүхэд харахаараа өхөөрдөж элдэв хүүхдийн зураг өхөөрдөм зүйлс түүнд үргэлж үзүүлнэ. Тэр ммм за гээд л өнгөрдөг ч би ирээдүйд бид хоёр олон хүүхэдтэй болно гэж бат итгэлтэй байсан. Ингээд би бие давхар боллоо. Тэр дургүйцээгүй ч баярласангүй. Бие давхар цагт гаргаж байгаа мэдрэмжэнд нь итгээрэй тэр үнэн шүү. Тэр ажлаа тараад ирэх нь хойшилж ихэнхдээ орой л ирдэг болов. Зугтаад байгаа мэт.

Ингэж байсаар намайг хяналтандаа орохын өмнө бүх хувцасаа аваад явсан. Би зүүгдэж гуйж хайрлаж өрөвдөлтэй нь аргагүй өмнө нь сөхөрч гуйсаан. Эргэж хараагүй. Эргээд ирэх нь тодорхой гэж би бас л тэнэгтэн бодсон. Хяналт эхо шинжилгээндээ үргэлж ганцаараа. Тэнд байгаа эхнэрээ дагаж ирсэн аавуудыг хараад боддог байлаа. Энэ аав нар яаж хайрлуулсан болохоороо эхнэр нь ийм гоё аз жаргалтай байгаа бол яагаад би ганцаараа гээд л гомдож хямардаг байлаа. Мэдэхгүй ээ үнэхээр гомдмоор…

Би 5 сартай жирэмсэн байхдаа нэг таксины залуутай танилцаж тэр эмнэлэг явах, их хол ажил хөөцөлдөх бүрт маань хямдхан явж өгдөг байлаа. Эмнэлэгийн үүдэнд хүргэж өгөөд удсан ч хамаагүй гарч ирэхэд гадаа хүлээж сууна, нөхөр чинь хаачсан юм бэ гэж асуухгүй ч нүднээс минь мэддэг байлаа. Сүүлдээ тэр миний бүх л зүйлд оролцож эхлэв. Би туслалцаа хүсээгүй байсан ч. За яахавдээ өрөвдсөн юм байлгүй гээд л түүнээс тусламж авсаар л байлаа. Би төрлөө. Намайг төрөхөд эмнэлгийн хүлээх танхимд таксины сайхан сэтгэлтэй залуу, аав ээж эмээ нар минь хүлээв.

Би хүндрэлтэй төрсөн гэхдээ бүх зүйл их хурдан болоод өнгөрсөн. Сахиур авах шаардлагатай болоход түүнийг эмнэлэгийн хаалга нээгээд ороод ирнэ гэж бодоогүй. Тэр сахимаар байна гэж ээжээс маань гуйсан байсан. Ингээд миний хүүг ааваас нь түрүүлж харь элгийн сайхан сэтгэлтэй хүн энгэртээ тэвэрч эмнэлгийн коридороор бүүвэйлэн алхаж цээжиндээ наан үнэгчлүүлж санаанд багтамгүй зүйл надад тохиолдов. Гэртээ гарч ирсэн ч манайд байнга ирээд л хүүг минь хараад суучихна, нэр өгөхөд нь нэр нэмж будаанд хийж , вaкцин бүрт нь хамт явсаар…

Би хаяад явсан тэрнийг хүлээгээстэй хааяа нэг дугаараа нууцлан залгаж үзнэ. Нэг удаа утсанд минь гэр бүлтэй хүнрүү битгий залгаж гай болоод бай чамаас болж хайртай бүсгүйгээ гомдоогоод байна гэж түүнээс мeссeж ирсэн. Төрсөн үрийнхээ энх тунх байгааг сонирхоогүй аав, харь элгийн бүсгүйд унаж туссан залуу түүнийг хүлээж горьдож суусан би мөн ч таарч дээ гэж бодон би үүрд шийдсээн. Тэр хүнийг огт байгаагүй гэж итгэхээр… Харин үнэхээр сайн хүн миний дэргэд байсаар. Тэр хүүг минь надаас илүү хуурайлж бүүвэйлж бүр өлгийдэх нь хүртэл. Хүүг маань 6 сартайд тэр намайг хүүтэй минь хамт гуйж ирэв. Ээж минь хэл амнаас болсон уу шууд л эсэргүүцэв. Аав ч яахав ээжийг л дагана. Би харин жинхнээсээ бодож үзэх шаардлага гарав. Энэ хүн үнэхээр миний заяаны хань байвал яахав. Би ингээд явуулчихвал дараа нь харамсаж суухуу нэг алдсан одоо дахин алдаж байвал яана сэтгэлийг нь хүлээж авахаа болих уу гээд л хэцүү өдрүүд өнгөрсөөр. Тэр ээжтэйгээ хамт намайг гуйж дахин ирсэнээр ээж минь зөөлөрч хүү минь гэнэт л аавтай болж орхив.

Гэхдээ л үргэлж болгоомжтой байнга айдастай намайг орхиод явчихвий гэж айсаар…

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ