Би дөчин насны босго давсан бүсгүй. Би гэр бүлтэй нэг охин, нэг хүүтэй. Гэхдээ бас нууц aмpaгтай. Та яаран намайг битгий буруутгаарай. Энэ хүнийг би нууц aмpaг төдийхөн гэж боддоггүй, хожуу учирсан хайр минь. Та бас 40 хүрчхээд үxcэн элэнцэгний хайр вэ гэж бодоод эхэлснийг би таамаглаж байна. Гэвч энэ үнэн. Би айлын бага охин, гэхдээ эрт амьдралаа зохиосон. Гэвч миний амьдрал миний бодож төсөөлж байсан шиг байгаагүй ээ. Нөхөр маань авир түргэнтэй, xapаалыг ерөөл шиг урсгадаг тийм л нэгэн. Xүүxэн шуухaны асуудал ихтэй. Заримтай нь би улаан нүүрээрээ тулж, заримтай нь утасны араас ч хэрүүл тэмцэл хийж л явлаа. Таньд л гэж хэлэхэд үр дүн гардаггүй юм байна лээ. Гэхдээ би салахыг урьтал болгоогүй, хоёр хүүхдээ өнчрүүлж, бэтгэрүүлэхгүй л гэж тэсэж, тэвчиж өдий хүрсэн. Би хэзээ хойно 38 настай даа дахин жирэмсэлсэн боловч нөхөр маань – одоо хөгширсөн хойно оо хүүхдээр яадаг юм, охин ч оюутан болчихлоо. Бас нэг хүний бараа төрүүлчих ч юм билүү гэсэн тул aбopтны аймшигтай өвдөлтийг арайхийн шүдээ зуун тэвчиж хүүхдээ авахуулсан даа. Энэ үг, энэ их өвдөлт олон жилийн тэсвэр, тэвчээр, амьдралаа, хань ижил минь гэсэн үнэн сэтгэлийг минь үгүй болгосон юм. Би нэг хэсэг хоёр хүүхдээсээ бусад зүйлийг түр зуурын үзэгдэл мэтээр хүлээж аван баярлах гомдох мэдрэмжээ алдсан юм шиг амьдарч, пиво, apxийг уух боломж л таарвал ууж л орхидог болсноо өөрөө мэдэвч, татгалзахгүй явлаа. Гэхдээ би хүүгээ асрах үүргээ цалгардуулаагүй ээ. Тэнгэр мэднэ. Хоёр найзтайгаа нэг удаа эрүүлжүүлэхэд ч орж үзэв. Тэнд би түүнийг олж харсан юм. Би цагтаа ямар сайхан бүсгүй явснаа эргэн санаж өөрийнхөө арчаагаа алдаж яваа байдлаасаа үнэхээр их ичиж билээ. Тэр цагдаа – эгч ээ та дахиж битгий уугаарай гэж ганцхан надад л зориулсан юм шиг хэлсэн юм. Би л тэгж бодохгүй юу даа. Би гэртээ ирэхэд гэртээ тогтдоггүй нөхөр маань бас л байхгүй байв. Тэргэнцэртэй хүүгийн маань санаа маш их зовсон – ээж ээ ингээд хүрээд ирсэнд баярлалаа, би муу л юм бодлоо ш дээ, би таныг байхгүй бол яаж амьдрах юм бэ гэсэн дээ. Хоёул баахан уйлалдлаа. Тийм ээ эцэг нь тоохоо больсон хүүд минь би л байхгүй бол хорвоо хөмөрсөнтэй адил юм хойно. Би тэр цагаас хойш сэтгэлдээ тэр цагдаагийн хөрслөг бор царай, монхордуу хамрыг төсөөлөн боддог болсон юм. Түүнтэй с*ксийн сайхныг ч төсөөлдөг болсон. Хүслийг минь бурхан ивээж би нэг өдөр түүнтэй дэлгүүрт таарсан даа. Хэдэн тор юмыг минь надад дөхүүлж өгсөн хэрэг. Би зориг гаргаж – дүү утасныхаа дугаарыг өгөөч гэвэл тэр – миний дугаарыг асууж надруу залгасан билээ. Энэ өдрөөс хойш нилээд хэд хоногийн дараа тэр надруу залгаж – та гэртээ байна уу гэв. Байна аа гэвэл – та байгууллага дээрээ хэдэн материал тараагаад өгөөч, манайх АХА тэмцээн зохион байгуулах гэж байгаа юм гээд аваад ирэв. За тэгье ээ гэхэд – урьдчилж судлуулж байгаа хэрэг гэв. Би – аан за ойлголоо гэхдээ түүний харц – та сайхан бүсгүй юм аа гэж байгааг би зөнгөөрөө мэдэрч байсан юм. Хэд хоногийн дараа манай дээр тэр нэг цагдаатай ирж тэмцээний удирдламж аа өгөн мэдээлэл хийсэн. Бид яагаад ч юм харц тулгарч харцаа буруулж байлаа. Би өрөөнийхөө xүүxнээс – би хоцорч ороод сонсож чадсангүй хэн хэн гэдэг цагдаа нар гэнэ гэвэл тэр нэрнүүдийг нь хэлээд, тэр бор царайтай цагдаа манай энд шилжиж ирсэн хүн гэнэ ээ. Бас их наргиан ч – танай нутгаас бэр аваад буцна аа ажил гэж энд тэндгүй тэнэсээр явтал 60–ын талыг хол давах нь гэж хэлээд бид – тэг тэг гэж инээлдсэн гэв. Аан тийм үү гэсэн би түүний ганц бие гэдгийг мэдэж авав. Тэр мөн нэг өдөр надруу залгаж мэнд мэдээд – надад нэг сайхан хоол, цай авчирч өгч тус болохгүй биз гэсэн. Би ч – за тэгье ээ гэж уриалгахан зөвшөөрч билээ. Тэр цагаас хойш би түүнийг цай, хоол өгөөч гэсэн үед нь өгдөг байснаа би өөрөө дураараа хоол цай авах уу гэж асууж байгаад аваачиж өгдөг болов. Түүнийг хэдэн хоног – аавынх нь бие өвдсөн гээд нутагруугаа явсан хойгуур би үнэхээр хийх юм аа олж ядан гиеүүрч байв. Тэсэлгүй утасруу нь залган...
Өгүүллэг
2025.12.19
40 гарчихсан байж элэнцэгний чинь хайр дурлал вэ...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago