Би одоо 25 настай хоёр хүүхдийн ээж, нэгэн гэрийн эзэгтэй. Би нөхөртэйгээ дөрөвдүгээр курсд байхдаа санаандгүй танилцаж байсан юм. Тэгээд л мэдээж гоё сайхан бүхнийг амлаж байгаад л намайг эхнэрээ болгож авсан даа. Удалгүй манай аав ээжтэй танилцаж, манайхаар байнга ирдэг болж сүүлдээ ч хамт амьдардаг болсон юм. Үерхээд нэг жил гаран болж байхад би жирэмсэн болсон гэдгээ мэдээд ёстой л нөхрийн юу бодох хамаагүй гэдэг шиг бүх хүмүүст хэлснээр хүүхдээ гаргахаар болж, Жирэмсэн долоон сартай байхад хадмууд хадаг яндараа тавиад л сүртэй гэгч нь бэр гуйгаад л намайг авснаар би нөхрөө дагаж төрөх дөхөх хүртлээ хамт амьдрахаар явсанаар жинхэнэ ээж аавынхаа энгэрээс гарч амьдрал дээр хөл тавьсан юм даа. За ингээд хамгийн гол нь гэр бүлийн хууралт гэж ёрын зүйл хүүхэд маань төрөөд зургаан сар өнгөрч байхад минь эхэлсэн юм билээ. Нөхөр маань хөдөө ажилтай. Тухайн үед ажлын асуудлаас болоод нөхөр маань өмнө нь эхнэрээсээ салсан нэг хүүхэдтэй ганц бие найзтайгаа хамт ажилладаг болсноор нөгөө шоу цэнгээн хүүхэндэлт гэдэг нь эхэлсэн байгаа юм. Тэр үедээ намайгаа хөөрхөн хуураад хотод аав ээж дээрээ байж бай, нялх хүүхэдтэй юм чинь хөдөө гадаа дэмий энээ тэрээ гэсээр би зургаан сартай хүүхэдтэйгээ хотод ирж хэсэг хугацаанд байсан юм. Тэгээд л бүх зүйл эхэлсэн гэж хэлж болно. Нөхрийгөө өөр эмэгтэйтэй уулздаг болоод гурван сар болсоны дараа би мэддэг чаддаг бүх аргаа хэрэглэж хэрэлдэж уралдаж байж газар дээр нь нөхрийгөө барьж авсан даа. Энэ хооронд эрэгтэй хүний халамж хайр, нандин найланхай зан, гоё үгс бүгд л байхгүй болдог юм байна лээ. Миний хувьд нөхөртөө итгэх итгэл, гэнэн хонгор зан, тэр гэгээлэг сайхан сэтгэл маань тэр үеэс эхэлж шулам төрхөндөө орсон байсныг мэдээд өөртөө гутарч, ганц эр хүнээс болж шулам шиг л муухай ааш зантай болсноо хараад өөрөөсөө айж билээ. Хүнийг тагнаж чагнаж, хүнийг сүрдүүлж, нандин сайхан бүхнээ эмэгтэй хүн тэр үед л алддаг юм байна лээ. Энэ бүхний дараа ээжийнхээ тэвчээртэй зан, ухаантай зөвлөгөөний ач тусаар би нөхөртэйгээ ярилцаж нөгөө бүсгүйдээ хир их хайртай яаж танилцсан болон хүүхэд бид хоёроос салах бодолтой байгаа эсэхийг нөхрөөсөө шударгаар асууж мэдсэн юм. Нөхөр маань нөгөө бүсгүйдээ анх чамд ямар их хайртай байсан яг тэрэн шиг хайртай гэж хэлсэн л дээ. Үүнийг нь сонсоод тухайн үед толгойруу лантуугаар цохисон мэт мэдрэмж төрж бүр хамаг чангаараа хашхираад цохиж зодмоор санагддаг юм байна лээ. Гэхдээ би тэгээгүй ээ, гол хариултаа сонсох гэж би тэвчсэн юм. Бид хоёроос салах бодолгүй, надад хоёр сарын хугацаа өгчих би та хоёроос салахгүй л гэж байна шүү. Гэхдээ тэр хоёр сарын хугацаа хоёр жил болж...
Өгүүллэг
2025.12.16
Нөхрийгөө шинэ шинэ байрлал сурч ирээд байхаар нь бүр гайхаад...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago