Би энэ жил 30 нас хүрсэн эмэгтэй, нэг охинтой. Охин маань одоо 8 нас хүрч байгаа. Гэр бүлийн салалт намайг тойроогүй дайрч гарсан. Охиноо гэдсэнд байх цагаас л бид байнга шахуу муудалцаж, болсон болоогүй гэр бүлийн харилцааг үргэлжлүүлж амьдарсаар охиноо 3 нас хүрэх жил нь нэгмөсөн салсан. Салах болсон шалтгаан нь тэр хүн намайг маш их хуурч байсныг мэдсэн. Хамгийн анхны хууралтыг бид үерхээд жил гаран болсны дараа охиноо гэдсэндээ олоод 1 сар гарантай байхад, тэрний хуучин найз хүүхэн нь томоо гэдэстэй 7 сартай жирэмсэн гээд уулзаж байхад нь би хоёр нүдээрээ харсан. Тухайн үед гэдсэнд байгаа охиноо бодоод эхний бөгөөд сүүлийн удаа тэр хүнийг уучилсан. Тэр цагаас хойш бидний амьдрал зөвхөн хэрүүл, xapдалтаар дүүрсэн харилцаагаар холбогдож байсан. Надаас 7 насаар ах учраас намайг маш амархан зaлилж, xууралт араар тавилтаа нууж чаддаг байсныг нь сүүлд ойлгосон. 2013 онд бид бүр мөсөн салсан. Тэр орой утсанд нь “Миний хайраа, чамайгаа санаад байна ш дээ. Чи минь хурдан ирээрэй” гэсэн мecсeж ирсэн. Тэгээд л би нэг ч муухай үг хэлэлгүй, уурлалгүй “ Бүгдийг яг одоо ингээд Дуусгъя” гэж хэлээд гэрээсээ явуулсан. Тухайн үед бид гурав тусдаа гараагүй, хоёр гэрийн хооронд л явдаг байсан. Миний ганц бие ээж болох амьдрал тэр өдрөөс жинхэнэ утгаараа эхэлж, бүхнийг ганцаараа амжуулж эхэлсэн. Тэр хүн намайг 10 сая төгрөгний өрөнд ганцааранг минь үлдээж, хувийн бизнес минь бараг л зогсчихсон байсан. Зээлээ төл гэсэн бичиг ШШГГазраас ирчихсэн. Барьцаанд нь байсан тэрний ээжийнх нь хашаа байшин хураагдах гээд яах учраа олохгүй үнэхээр хүнд байсан. Аз болж ажилд орж, цалингийн зээл авч бушуухан зарж, тэдний хэл амнаас гарсан. Уг нь тэр зээлийг миний нэр дээр авсан ч тэр хүн үрээд дуусгасан юм. За тэгээд хамаг цалин минь зээлэнд явж гар дээрээ ихэнх үед 80,0 төгрөг л үлддэг байлаа. Тэр нь бусад жижиг сажиг өр гээд бас л яваад өгнө. Охиныхоо эцгээс Хүүхдийн тэтгэмж авах гэж үзсэн. Үнэхээр өгөх дургүй, худлаа үнэн шалтаг хэлээд л намайг шүүхээс өргөдөлийг минь авхуулчихсан. Эхний жил гарангийн хугацаанд үнэхээр хүнд, ээж аавдаа байнга шахуу хөөгдөж, ажлаас бараг орон тооны цомхтголоор халагдах шахаж байсан. Манайх амьдралын боломж тун тааруу, жижигхээн нэг өрөө нийтийн байранд охин аав ээж хоёртойгоо амьдрана. Аав ажилгүй, ээжийн тэтгэвэрээр л амьдарцгаадаг байсан. Гадаадад ажиллаж амьдардаг байсан авга ах маань наашаа ирэх боломжтой гэж хэлэхэд нь шууд л зөвшөөрсөн. Өөрөөс нь мөнгө зээлээд, очоод ажил хийж байгаад төлье гэсэн болзлоор 2015 оны хавар ажлаасаа гараад Европын орныг зорьсон. Охиноо ээж аав хоёртоо үлдээгээд, энэ тарчигхан, ззэлнээс зээлний хоорондох амьдралаас заавал гарна гээд шүд зуун тавхан настай бяцхан охиноо уйлж болохгүй шүү, уйлвал ээж нь бүр явчихна шүү гээд нулимсыг нь нүдэнд нь бүртэлзүүлээд, гэрийнхэндээ бүгдэд нь үнсүүлээд эргэж харж ч чадахгүй байсаар онгоцондоо суугаад явсан. Тэр цагаас хойш миний хоёр дахь шинэ амьдрал эхэлж, хүний нутагт ажиллаж амьдраад нилээн хэдэн жил болох гэж байна. Энэ хугацаанд би гэдэг хүн ганцаараа маш шаргуу ажилласан. Ажиллах хугацаандаа бүх өр зээл болох 10 гаран сая төгрөгөө төлж дуусгасан, Ээж аав хоёртоо ч хоёр өрөө байр авч өгсөн. Одоо мөрөөдлийнхөө хоёр давхар хаусыг бариулж байна. Ирэх арван сараас өмнө байшин маань бэлэн болох байх аа. Монголдоо буцаж очихдоо өнгөрсөн бүх хар дурсамжуудаа бүгдийг нь мартаад, энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн л онгоцны буудал дээр буух байх гэж итгэж байна. …Би 2017 оны 12 сард найз залуутайгаа анх Фейсбүүкээр танилцсан. Тэр маань Монголд миний зургийг хараад л харцанд минь дурласан гэж хэлдэг юм. Та нар яг одоо гайхаж л байгаа байх. Миний эргэн тойронд байгаа найз нөхөд, гэр бүлийнхэн ч итгэж ядаж байсан. Амьдрал дээрээ нэг ч бие биенээ хараагүй байж хайрлаж дурлана гэж юу байдаг юм...
Өгүүллэг
2025.12.22
Нөхрөөсөө салаад 10-аад сая төгрөгний өртэй ганц бие ээж үлдэж байлаа...
admin
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago