Манай ангийнхан тэвэг хийх тугалга олохоор аймгийн төвөөс нэлээд зайтай орших Хогийн хар руу явцгаалаа. Тэнд очоод тугалга хайж явтал би машины эвдэрсэн хуучин аккумляторын сэгэн дотроос овоо том тугалга олтол манай ангийн “олигор” Бямбаа ирээд булааж авахдаа миний хамраас цус гартал алгадчихаад хөвгүүдтэй хамт инээлдсээр зугтаж одлоо. Би ч тэндээ уйлсаар үлдсэн бөгөөд өвдгөө дэрлэн суусаар байтал нэг л мэдэхэд харуй бүрий болсон байв. Өө нээрээ мартчихаж. Би унтчихсан ч байсан билүү. Нэг л мэдэхэд миний өмнө хөх гал сүүмэлзэн байснаа гэнэтхэн эмэгтэй хүн болоод хувирчихсан. Хувхай цагаан царайтай, нүд нь огт хөдлөхгүй. яг л манай урд талын агентын авгай шиг яравгар царайтай. За энэ ч яахав. Шав шалдан байхыг нь хараад би хичнээн ичсэн гээч. Тэгснээ тэр авгайн нүднээс гэнэтхэн нөгөө хөх гал асаад эхлэсэн. Би айгаад босоод зугтах гэсэн боловч үнэндээ хөдөлж чадахгүй байснаа санаж байна. харанхуй байсан хэрнээ түүн дээр гэрэл тусгачихсан мэт л тод харагдсаар над уруу дөхөж ирсэнээ “Чиний нагац ах чинь намайг үхүүлчихээд жаргаж байна уу?” гэж асуухад нь би өнгөрсөн хавар Улаангомын хогийн хар дээр боож үхсэн бэр эгч Ичинхорлоогоо байхыг нь таниад түлхэж орхисон ч гар минь биеэр нь нэвтрээд гарчихаар нь айхдаа ухаан алдчихсан. Нэг мэдэхэд л нар гарчихсан би Хогийн харын машины сэгний дэргэд хэвтэж байгаагаа мэдсэн. Үнэндээ тэр үед Ичин бэргэнтэй уулзсан явдал зүүд үү, бодитой байсан уу гэдгийг сайн ухаараагүй. Толгой аймаар муухай өвдөж байсан ч арайхийж явсаар гэртээ ирсэн. Ээж гэртээ хоносонгүй гээд загнаж байна. Тэгэхээр нь би “Урьд шөнө би Ичин бэргэнтэй уулзаад. Уруул нь хавдчихсан шалдан явж байна лээ. Бас хүзүү нь аймаар урт гээч” гэж хэлчихсэн чинь ээж “Цөг гэм. Үхсэн хатсан амьтнаар доог тохуу хийгээд бузартай гэдэг нь” гээд галын шилээврээ шүүрэхээр нь би гараад зугтчихсан. Орой болсон хойно амбаартаа унтах гэснээ айгаад гэртээ ороод хэвтлээ. Нэг мэдсэн чинь намайг Ичин бэргэн урт хүзүүгээ өлгийлгөчихөөд дуудаад болдоггүй. Би яагаад ч юм бэ сэмээрхэн гараад явчихсан. Түүнийг өөрийн мэдэлгүй дагасаар нэг л мэдэхэд өнөөх хогийн хар дээрээ очсон. Ичин бэргэн дахиад л “Нагац ах чинь жаргаж байна уу” гэснээ “Чи надтай хамт явах уу? Би их гоё газар байгаа” гээд олон юм яриад унасан. Би хариу хэлэх гэсэн хэдий ч үнэхээр дуу гарахгүй байсан. Өглөө сэрээд хартал гэртээ орон дотроо хэвтэж байгаагаа мэдсэн. Тэгээд л зүүдэлжээ гэж бодсон боловч ээж “Чи чинь яахаараа шөнө гарч яваад хэдэн цаг алга болчихдог байна аа? Чамайг орж ирэхийг чинь би мэдсэнгүй” гэж хэлэхээр нь гэнэтхэн айх шиг болоод шөнийн болсон явдлыг ээжид дахиад хэлсэн чинь мөн л загнасан. Түүнээс хойш Ичин бэргэн байнга үзэгддэг боллоо. Өрх дэрвээд, гэрийн унь шажигнаад, тоононы завсраар Ичин бэргэн нисч орж ирээд намайг авч одно. Заримдаа нэг харанхуй хонгилоор аваад нисчихнэ. Энэ тухай ээждээ хэлэвч ер халгаахгүй. “Худлаа яриад байх юм. Чи минь галзуурчихсан юм уу? Шөнө чи хөнжилдөө л байсан шүү дээ” гэнэ. Учир нь намайг гарч яваад байхаар ээж хаалгаа дотроосоо цоожилдог болсон юм. Гэтэл би тооноор гараад байдаг. Энэ тухай ээж тоохгүй болохоор нь ахдаа, ангийнхандаа, нагацдаа, ер нь бүх таньдаг хүмүүстээ хэлсэн боловч тэд хөхрөлдөөд огт тоодоггүй нь гачлантай. Аргаа барахдаа нэгэн шөнө Ичин бэргэнийг ирэхээр нь байдаг чадлаараа “Энэ хүмүүс намайг ер ойлгохгүй байна. Та намайг бүр аваач” гэтэл тэрбээр “Тэгье. Чи жинхэнэ чөтгөр болно” гээд гараа сунгатал нэг юм дараад авсан /түүнийг ах Сурмаажав нь дарсан гэдгээ надад хэлсэн юм/. Тэгээд эмч ирж нэг л их айхтар өвддөг тариа надад хийснээс хойш би юу ч мэдрэхээ больсон. Бүр Ичин бэргэнтэйгээ ч уулзахаа больсон. Харин нэг өдөр эмнэлэгт байгаагаа мэдсэн. Яагаад эмнэлэгт хэвтсэнээ асуусан боловч хэн ч хариулсангүй. Эргэн тойронд нэг л хачин сонин хүмүүс хачин хачин юм яриад л… Би аргаа бараад цонхон дээр очоод хартал хэдэн хүүхдүүд...
Өгүүллэг
2026.03.22
Cэтгэц мэдрэлийн эмнэлэгт 10 жил хэвтээд гарахдаа хүн гэдэг амьтныг үзэн ядах болсон...
negdeh
Зохиогч
•
5 мин
Үргэлжлэлийг унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
3 months ago
Жаргалаа 40 дөхсөн гэхэд үнэхээр сайхан бүсгүй, бараг л миний үе гэж...
Өгүүллэг
negdeh
3 months ago
Траншейндаа тасарч унтаад Сан Франциско хотод сэрсэн эр...
Өгүүллэг
negdeh
1 month ago
Боссын эхнэр жoлooч Бaтaaгийн нөгөөхийг xapaaд шoк...
Altanzul
altanzul
6 days ago
“Бөө залуу манай хаалгыг тогшсон тэр өглөө…”
Altanzul
altanzul
4 days ago
Түүний үлдээсэн захидал....
Өгүүллэг
negdeh
4 weeks ago