Нэгэн эмэгтэй надад хэлсэн наснаасаа их л залуухан, бүр залуудаа гоё хүүхэн байсан боловуу гэмээр гадаадын компанид ажил эрхэлдэг бүсгүй ирж уулзлаа. Тэр одоог хүртэл тогтсон амьдралгүй, өөрийн гэсэн орон гэргүй, гурван нөхөртэй суугаад салсан, гаргасан хүүхдүүдээ эцгүүдэд нь өгөөд л орхидог. Одоо өөрөөсөө дүүмэд залуутай ээжийнд нь амьдардаг гэнэ. Хүүхдүүд нь ч том болж, ач зээгээ ч үзжээ. Нас нь ч 50 дөхөн хөгширч, өөрийнхөө энэ амьдрал ажил үйлс нь бүтэлгүй байдалд гунихарж, өөрийхөө үеийнхнийгээ харахаар атаархдаг гэнэ. Хуураа аваад онгодоо дуудлаа, хэлж байнаа -Xaраал хүрсэн. Хэн xaраав. -Эхийн сүүн дээр хар нулимс хийсэн хараал гэв. Буцдаггүй эрчим. Өө юу вэ бас ийм хараал байнаа. Ямар аймаар юм бэ? Тэр авгай дуугарахгүй байв. Та яасан бэ. Сонсов уу гэвэл –Би сонслоо шууд л ойлгосон. Хэн бэ гэдгийг ч мэднэ гэв. Хэн бэ яалаа гэж таныг хараав? Тэр ярьж байна -Би 25 настай байхдаа Оросод курс-д сурахаар нөхөр хоёр хүүгээ орхиод явсан юм. Тэнд очоод нэг залуутай явалдаад байнга уулзмаар болоод үнэхээр хэцүү байдалд орсон. Тэр бас эхнэртэй байсан, эхнэрийг нь зүс таних нэгэн байв. Зургаан сар хөлсний нэг өрөөнд цуг байгаад, курс ч дууслаа. Курс төгсөөд цаашаа ч үгүй наашаа ч үгүй буцах гэтэл салж чадахгүй юм болов. Нөгөө залуугийн эхнэр нь төрөх дөхөөд ар гэрээс нь ах нь хүртэл ирээд бөөн нэхэл дагал болсон. Бид хоёр хоёул бие биедээ ам тангарагаа өргөв. Юунаас ч няцахгүй хамт амьдрахаар болж Монголруу хамтдаа буцлаа. Би вагоноос буугаад шууд л гэрлүүгээ очиж, нөхрийгөө орцны гадаа дуудаж уулзав...
Өгүүллэг
2025.12.15
Гурван удаа хүнтэй суугаад салсан ч хүүхдүүдээ эцгүүдэд нь өгөөд л орхидог...
negdeh
Зохиогч
•
5 мин
Үргэлжлэлийг унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
3 months ago
Жаргалаа 40 дөхсөн гэхэд үнэхээр сайхан бүсгүй, бараг л миний үе гэж...
Өгүүллэг
negdeh
3 months ago
Траншейндаа тасарч унтаад Сан Франциско хотод сэрсэн эр...
Өгүүллэг
negdeh
1 month ago
Боссын эхнэр жoлooч Бaтaaгийн нөгөөхийг xapaaд шoк...
Altanzul
altanzul
6 days ago
“Бөө залуу манай хаалгыг тогшсон тэр өглөө…”
Altanzul
altanzul
4 days ago
Түүний үлдээсэн захидал....
Өгүүллэг
negdeh
4 weeks ago