Altanzul 2026.02.01

Говийн ганц гэр

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
Говийн ганц гэр

Говийн ганц гэр

Говийн талд явж байгаа хүнд цаг хугацаа өөрөөр мэдрэгддэг. Өдөр нь дуусахгүй урт, шөнө нь хэтэрхий нам гүм. Талын тэр нам гүмд хүн өөрийнхөө бодлыг л сонсдог. Магадгүй тийм учраас ганц гэр харагдахад хүн баярладаг биз.

Бид гурвуулаа Дундговийн уудам талд гурав дахь өдрөө явж байлаа. Нар халж, ус барагдаж, ам цангаж эхэлсэн үе. Тэгтэл алсын зэрэглээнд ганц цагаан гэр тодорч харагдсан юм. Ээрэм талд ганц цэг шиг харагдах тэр гэр нүднээс салсангүй.

— Ай л байна даа… гэж нэг маань хэлсэн ч
— Цай л уучихаад явъя, гэж нөгөө нь инээв.

Малын хашаа, нохой ч үгүй байсныг бид анзаарсан ч тоосонгүй. Гэрийн үүд сөхөгдөж, дуу чимээгүйхэн нэгэн эр гарч ирээд орохыг дохив. Царай нь тогтохгүй, харцаа буулгасан, яг л хүн биш юм шиг санагдсан ч бид ядралтаа дийлсэнгүй.

Гэрийн дотор бор бүсгүй сууж байв. Хэтэрхий цэвэрхэн, хэтэрхий дуугүй. Тогоон дээр цай буцалж, уур нь дээвэр шүргэх шахна. Хар халуунд халуун цай уух гэж үү гэж бодсон ч ёс бодоод сууж байлаа.

Цайг аягалан барихад гар нь мөстэй мэт хүйтэн. Амсах мөчид бид гурав зэрэг цочсон. Буцлам байсан цай цэл хүйтэн.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ