Өгүүллэг 2026.04.02

Найрамдал зусланд тохиолдсон явдал...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Найрамдал зусланд тохиолдсон явдал...

2012 онд би скаутад явдаг байж байгаад 11 сард нь намрын ээлж салаан дарга бэлтгэх сургалтад явахаар болоод би өөрөө Дорнод аймгийнх. Тэгээд скаутад явахад 10-н хүүхэд болж байж 1 салаа гэж явдаг байсан. Тэгээд тэр үед яагаад ч юм шөнө унтаж байгаад шөнө дунд гэнэт сэрээд цонх руу нэг харчаад л буцаад унтдаг байсан юм. Тэгээд явахынхаа өмнө ер нь найрамдал.мн гээд судлахаар болоод л түүхийг нь үзэж байтал дээр үед тэнд амрахаар хотоос очсон 52-р сургуулийн хүүхдүүдийн түүхийг уншаад доор хүмүүсийн комментуудыг нь харж байсан чинь хүмүүс Найрамдлын өвлийн байшингийн сонор бүлэгт нүүргүй сүнс байдаг гэж нилээн хэдэн хүн бичсэн байхаар нь тэрийг уншаад “за ер нь явахаа больё” гээд жаахан айгаад, багшдаа би явахаа больё гэсэн чинь “чи явахгүй бол нөгөө хэд чинь хүн дутаад явж чадахаа болино” гэхээр нь би бүр явахгүй гээд шийдчихсэн байсан чинь багш ээжид хэлээд ээж хүчээр намайг явуулваа.

Тэгээд бөөндөө Дорнодоос хөдлөөд хотод ирээд Драгон дээрээс Найрамдлын автобусанд суугаад Найрамдал руу явцгаав аа. Тэр өдөр анхны цас орж байсан өдөр байсан. Тэгээд олуулаа явж байсан болохоор нөгөө аймшгийн уншсан юмаа ч мартчихсан. Тэгээд зуслан дээрээ очоод л эхний өдөр бүлэг бүлэгтэй хуваарилагдаад л, тэгэхэд бид хэд Cонор бүлгийн дээд талын бүлэгт орж байсан юм. Одоо нэрийг нь мартчихаж. Тэгээд эхний өдөр ч үйл ажиллагаа бараг байхгүй тэгсхийгээд өнгөрвөө. Маргааш нь өдрийн үйл ажиллагаа эдэр дуусаад орой нь танилцах үдэш гээд урлагийн номер эдэр үзүүлээд байж байх дундуур Найрамдлын бүлгийн багш нь олон хүүхэд тойруулж юм ярьж байхаар нь сониучлаад очоод сонссон чинь Найрамдлын энэ газар нь их догшин газар, лус савдаг ихтэй эдэр гээд бас гал тогоо руу явахад байдаг тойргийг эдэр юмтай эдэр гээд ярьж байлаа.

Тэгээд үйл ажиллагаа дуусаад бүгд амрахаар болоод өрөөрүүгээ орцгоогоод тэгсэн манай нэг нөхөр “буг чөтгөртэй таарсан хүмүүсийн бодит явдал” гэсэн ном авчирсан. Бөөндөө унтахын өмнө тэр номыг тойрч суугаад уншиж байгаад унтахаар болоод би тэр үед хамгийн балчир нь явж байсан юм. Тэгээд нэг ахтайгаа өрөө нийлүүлж унтахаар болоод л өрөө нийлүүлээд унтсан. Тэр орой гадаа тэргэл сартай, өдөр мэт л гадаа гэгээтэй, том цонх нь хөшиг байхгүй. Би цонхон талын орон дээр унтаж байсан. Тэгээд нэг мэдэхэд унтчихсан байлаа. Тэгсэн шөнө сэрдэг рефлексээрээ гэнэт сэрсэн, доошоо харсан, хоёр тохойн дээрээ тулчихсан, орныхоо толгой руу нэг хэсэг ширтсэн. Тэрхэн үедээ тэгж ширтээд байгаагаа зүүдэлж байна гэж бодоод, тэгсэн гэнэт ухаан орсон чинь жинхэнээсээ доошоо харсан, орныхоо толгой руу хараад байж байв. Нилээн хэсэг удаан байсан юм шиг байгаа юм. Хоёр мөр бүр чилээд өвчин орсон.

Тэгээд “юу болж байна аа, за алив унтья” гээд тэгээд нэг хаалга руугаа харсан. Хагас онгорхой, коридорын гэрэл унтарсан, тас харанхуй байна. Эргээд цонх руу харсан, гадаа өдөр шиг л тэргэл сартай байхаар нь “за унтья” гээд орондоо ороод хөнжлөөрөө бүх биеэ хучаад, нүүрээ л гаргаад яг унтах гэж байтал коридорт плитан шалан дээр өсгийтэй гуталтай хүн явж байгаа юм шиг /тог тог/ чимээ гарч эхлээд би шууд айх, гайхах хоёр зэрэгцээд яахаа мэдэхгүй чагнаад хэвтэж байсан чинь гэнэт...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ