Оюутан байлаа хичээл амарч тэр үед нийлдэг байсан хэдэн найзуудтайгаа цуг хийцгүйрч дэмий тэнээд л нэгнийхээрээ орж гарч зуны party хэсэж явдаг л үе байлаа. Бидний дунд нэг удган охин байсан юм, найз залуу нь түшээ гэхдээ бас хоосонгүй . Яармагт голын эрэг дээр баахан элийрч байгаад бар орохоор болов. 2 машинд хуваагдаж суугаад хөдөлвөө би урд талын машины урд суудал дээр сууцан нилээн орой болсон учир замын түгжрэл гэх юмгүй үе үе лүүкээр гарч орилоол ёстой л хорьж болдоггүй хорин нас гэдэг шиг айж эмээх ичэж зовно гэсэн юм түү ч байхгүй. 120ийн уулзвpын тэнд гэрлэн тохио ногоон байсан тул гэрлэн дохиогоор амжих гэж жолоо барьж явсан нөхөр хаазаа нэмэв гэтэл яг замын голд нэг зомби шиг нөхөр зогсож байх юм бүр ямар ч хувцасгүй би ч гайхаад амьтан хүнд дээрэмдүүлж барьсан юм бол уу эсвэл согтуу солиотой ч хүн юм бол уу гэж бодон хажуугаар нь өнгөрөв гэтэл дугуй хагарч уулзвраар зүүн эргээд замын хажууд аваараа татан зогсов. Би ч буугаад л жолоо барьж байсан найзаасаа саяны хүн яасан юм бол ухааны юм асуутал ямар хүн гэчихээд багажнаасаа запас дугуйгаа авахаар багаж руугаа явав. Би ч бүр айж гайхах зэрэгцэн болохгүй л юм харчихлаа гэж бодон зогсож байтал ардаас нөгөө хэд маань ирэв би ч нөгөө удган найз дээрээ очин нөгөө харсан зүйлийнхээ талаар хэлэх гэтэл чишшшш... чимээгүй чи юу ч хараагүй л гэж байна. Гайхсан бас айсан байдалтай зогсож байтал найз залуу нь над дээр ирээд дараа тайлбарланаа л гэлээ... Дугуйгаа солиод цааш хөдлөв толгойноос огт гарахгүй байсан ч цааш явж баар оров. Яагаад ч юм надад уух хүсэл огт төрсөнгүй авсан ганц пиво амсаж тавьсаар тэндээс гарав. Би найзындаа хононо гээд аав ээждээ хэлчихсэн байсан тул яармагт байдаг найзынх руугаа явлаа. Энэ удаад 120-р явахгүй гэсээр байгаад өөр замаар явав. Замдаа найзтайгаа жаахан ам мурийж нилээн бухимдсан байдалтай харьдаг ч юм уу ямар юм уусан биш гэж бодоод явж байтал машины арын хаалга руу нэг юмаар цохих шиг болов юу байсан бэ гээд хартал юу ч байсангүй би ч битгий зогс яв хурдан яв гээд л орилцон найзындаа ирээд машиных нь арын хаалгыг хартал хонхойтол нь хөлөөрөө өшгөлчихсөн гутлын улны мөр байв. Би ч зүгээр шок шөнө дунд 60н км.ц хурдтай яваа машины хаалгыг амьд хүн ингэж өшиглөхгүй нь тодорхой удган найзруугаа ярьлаа хурдан хүрээд ир нэг л биш байна л гэнэ. Бид 2 ч гэрлүү нь ч орсонгүй шууд тийшээ явлаа. Шууд шүтээний гэрлүү ороорой хүн дуудвал эргэж харж болохгүй шүү гэж мсж бичсэн байлаа. Зүрх цээжин дотороо багтаж ядан дэлбэрэх шахаж байлаа. Гэрийнх нь гадаа ирлээ хамаг бие дагжин чичрээд л гар салгалаад л зүрх дэлсээд л би ч айснаасаа болоод л ингэж байна гэж бодов. Салгалж чичирсээр гэрийнх нь хаалгаар орох гээд л тонгойтол ардаас Үүлээээ... гээд л хүн дуудах шиг болж нөмөрч байсан цамц хаалганы гадна хүн татаад унагачихвуу гэлтэй л унаад өгөв. Найз залуу нь миний гарнаас татаж оруулаад нүүрийг минь цээжиндээ наан тас тэврээд авав . Хамт явсан найз маань хаалга хаангуут намайг тавиад... Ямар гээчийн ёр нь вэ ...урд өмнө нь элдвийн л юм харж байсан ийм балайтай таарч байсангүй л гэнэ... 4үүлээ өнөөдөртөө эндээ хоноё угаасаа шүтээний гэрт орж ирж чадахгүй тайван унтаж болох газар энэнээс өөр байхгүй гэв. Бид дөрвийн хэн нь ч унтаж чадсангүй ...Үүр цаймагц удган найзынхаа багш дээр очихоор болж миний нөмөрч байсан цамц хөлийн мөр гарсан машинаа аваад багшийнх нь гэрийг зорилоо. Очтол багш нь байсангүй яахуу ийхүү утас нь авахгүй байна гээд зогсож байтал багш нь аан чи байжээ гэсээр 2 тортой юм барьчихсан ирэв машины араас 2 шуудай мод бий авчраад түүдэг асаахад бэлд гэв. Түшээ найз маань мод авчирхаар явж. Би ч удган найзыгаа дагаад багшийнх нь гэрлүү орлоо. Багш нь надруу харсанаа чи ч бас хоосонгүй нөхөр бололтой ээжийн чинь тал айхтар чадалтай бөөтэй байж ээждээ баярлаж яваарай гээд инээв.
Багш гэх тэр жижигхээн биетэй эмэгтэй хүн харахад их даруухан хэрнээ нүдэнд дулаахан хүн байлаа. Шөнө нэг балай юм зүүдлэгдээд ер унтаж чадсангүй өглөө гэгээ ормогц хэрэг болж юуны магад гээд хэдэн юм авах гэж явтал ийм их юм болчихлоо гээд тортой юмаа надад өгөв. Нилээн хүнд байсанд багш нь надруу хараад чирч ирсэн гайны чинь хажууд юу ч биш гээд тавалж байгаа аятай инээвхийлээд энэ гэрт оруулчих гээд заав. Хаалгаар нь тонгойгоод орох гэтэл тотгыг нь тас хийтэл мөргөчих нь тэр нэг хүчтэй ёолж аваад л гэрт нь орлоо. Зүүн хойморт нь далавчаа дэвж байгаа тас шувуу байлаа. Өмнө нь амьд тас алсаас л харж байснаас ийм ойроос огт харж байсангүй. Нэг тийм сүрдэм хэрнээ сүрлэг сайхан харагдах тас эрүүл ухаанаар бодоход чихмэл гэж мэдэж байв ч амьд юм шиг мэдрэгдэх нь бас айдас төрүүлнэ. Тас шувуу харж хэсэг мэлэрч байгаад эргээд гартал удган найз маань багштайгаа их л чухал царай гаргацан ярилцаж байв. Намайг хараад багш нь үг дугаралгүй гэртээ оров. Би ч найзаасаа юуг яаж асуухаа мэдэхгүй зогсож байтал найз маань багш юу ч гэсэн аргалаад өгье гэнээ гэхэд нь дотор бага ч гэсэн уужрав. Ингээд хоёул гэрт нь орлоо. Их л сүрдэм хувцас өмсгөл өмсөхөөр бэлдэж харагдав найз маань багшдаа туслангаа шивэр авир ярилцна. Багш нь хоймортоо завилж суугаад. За миний дүү сонс эгч нь энэ тэндхийн харь хамаагүй хүн үзэж хардаггүй...