Одоо би 20 хүрэх гэж байгаа Анагаахын их сургуулийн оюутан. Бүр нялх байхдаа л ааваасаа хагацаж түүнээсээ болж олон муухай дурсамж, хэлэх хэлэхгүйгээр хэлүүлж байсан болохоор аав гэдэг хүнийг тийм сайнаар боддоггүй. Намайг нэг ой гарантай байхад аав ээж хоёр минь болж бүтэхгүй нь гээд хоёр тийш болцгоосон. Гэхдээ аав ээжээс салсан ч надаас салаагүй юм шиг л надтай уулздаг байсан. Намайг хоёрдугаар ангид ордог жил аав минь шинэ эхнэртэй болж эхнэр нь ч хүүхэдтэй болж би аавдаа гологдож эхлэх болсон. Жаахан байсан болохоор аавыгаа үнэхээр их санаж ээжээсээ гуйн барин аавындаа очиж энгэрт нь эрхэлж эрхэлж гэртээ харьдаг байсан. Эхэндээ аавын минь шинэ эхнэр миний дүү миний охин хөөрхөн шүү гэдэг байсан ч сүүлдээ энэ муу гуйлгачин бас юу горьдож ирсэн юм, яах гэж ирүүлээд байдаг юм бэ гэж надаас нууцаар аавд минь уурладаг байсан. Би ч сонсоогүй юм шиг царайлж аавыгаа санах болгондоо очиж уулздаг байсан. Нэг өдөр ээжийн утсанд “золбин гөлгөө битгий манайхруу явуулаад бай” гэсэн мэссэж ирсэн байсан. Аавтайгаа байнга холбоотой байхын тулд бага байхаасаа мессеж бичиж уншаад сурчихсан байсан юм. Тэр мессежийг уншсан хэрнээ ээж намайг аавруу явуулахаа больж чадаагүй эцгийн хайр дутахвий л гэж бодсондоо хорьж чаддаггүй байсан байх. Энэ явдлын дараахан аав дээрээ очоод буцаж харих гэж байхад аавын шинэ эхнэр надаас “манайд дахиж битгий ир тэгэх үү гэж гуйсан” би юу ч хэлж чадалгүй уйлаад гэртээ харьсан. Ээжийн утсанд дахиад л мессеж, олон хоног дарааллан маш их мессеж ирсэн, Унших бүрт нулимс унамаар аймшигтай үгтэй мессеж маш их байсан. Дөнгөж хоёрдугаар ангийн жаахан охиныг (я****, ги***, гуйлгачин) гэх мэт аймшигтай үгээр доромжилсон үгнүүдтэй мессеж маш их ирсэн байсан. Үнэндээ би жаахан байхаасаа эхлээд...
Өгүүллэг
2025.12.15
Аавынхаа шинэ эхнэрт гичий, янхнаараа дуудуулаад...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago