Дарханы мисс болсон сайхан охиныг араас нь гүйсээр байгаад авч суугаад нэг гэрт орж баяр жаргалтайгаар Дархандаа амьдарч 5 жил болсоны дараа амьдралаа дээшлүүлэх зорилгоор төрийн албанаасаа гарч 2005 онд Солонгост очоод ажил хийж эхлэлээ.
Ажилласан бүх мөнгөө сар бүр эхнэр лүүгээ бүгдийг нь явуулдаг байв.Эхнэр минь миний мөнгөөр Дархандаа томоохон бизнес эхлүүлж хэд хэдэн том дэлгүүрүүдэд гэрээ хийж, урдаас бараа нийлүүлдэг болсон байв. Би ч урамшиж улам их мөнгө явуулах болж өөртөө зөвхөн сарын хэрэглээний л мөнгө үлдээдэг байлаа.
Нэг мэдэхэд би Солонгост 7 жил болсон байв. Миний явуулсан бүх мөнгөөр эхнэр минь хоёр ч байр авсан байсан бөгөөд эхнэрийн бизнес ч амжилттай байгаа тухай би сонсоод за одоо би буцах цаг болжээ гээд буцах шийдвэр гаргасан юм.
Бие маань ч өвдөх болж үйлдвэрт хордсон тул уушиг асуудалтай ер нь эмчлүүлэх шаардлагатай болсон байв. Энэ тухай эхнэртээ хэлээд 2 сарын дараа очно гэхэд эхнэр минь нэг их баярласан ч үгүй, хориглосон ч үгүй өөрөө мэд л гэлээ.
Ингээд би 2012 оны 9 сарын 15-нд Дарханд ирэхэд миний найзууд намайг тосож авав. Ингээд эхнэр лүүгээ залгатал утсаа авахгүй байхад нь гайхаш тасраад өөрийн авсан байрандаа ирээд хаалга тогшиход танихгүй хүн гарч ирээд манайх энэ байрыг аваад 1 сар болж байна гэв. Ахиад эхнэр лүү залгатал бас л утсаа авдаггүй өөрийн аав ээж рүүгээ залгатал бид яаж мэдэх вэ, та нар чинь тусдаа амьдралтай хүмүүс биз дээ гэв.
Ингээд гайхаад эхнэрийн найз руу залгатал тэрээр шулуухан хэлэхэд танай эхнэр хүнтэй суугаад бараг 3 жил болж байгаа ш дээ. Өөрөө болохоор чамаас салаад удаж байна, ер нь чамайг Солонгос явсаны дараа л салсан гээд энэ залуутайгаа найзлаад байдаг болсон ш дээ, саяхан зунаас яарч сандраад байраа зарах хэрэгтэй байна гээд гүйгээд байсан юм хоёр байраа зараад хот явсан гэв.
Нөгөө бизнесүүд нь яасан бол гэхэд тэрийгээ өөр хүнд өгсөн гэв. Ийм явдал сонссон эр хүн шоконд оролгүй яахав. Надад хураасан нэг ч төгрөг байхгүй кармаандаа 1000 доллартоо л байв. Ингээд өөрийн мэдэлгүй архи ууж, нэг мэдэхэд 2 жил болсон байв. Нэг өдөр ухаан ороод одоо архиа больё оо гэж шийдээд ахиж уугаагүй, шууд л нэг уурхайд ажилд орж говь явсан юм.
Эхнэрийн найзаас байгаа газрыг нь сурагласаар хотод ирж гэрийнх нь хаалгыг тогшиход нэг өндөр залуу гарч ирээд "Хайраа чамтай нэг хүн уулзая гэнээ" гэв. Эхнэр минь цаанаас гэрэлтсэн нимгэн хувцастай гарч ирсэнээ...