“Сэтгэл татсан шөнийн агшин” Царай зүс бие хаа тун дажгүй, надад сээтэн хаяад байсан тэр лав буцахгүй хүүхэн байхаа. Авгай ажилдаа явсан байгаа дээр хурдхан гарахгүй бол орой ирээд үглээд гарна гэж бодож хурдхан өндийв.Батаа утас руу нь залгатал авч байнаа. Саруулын найз, өчигдөр танилцсан залуу байна гэхэд нөгөө хүүхэн чинь танимхайран наалинхайтаж, бие чинь гайгүй юу, шартаагүй юм уу гэхээр нь харин шартаад балраад байна, шараа тайлах гэсэн юм, хамт жаахан суух уу гэхэд тэгье л дээ гэв. Хаана уулзах уу гэхээр нь хүн байхгүй бол танайд очиж болно биз дээ гэхэд яагаад болохгүй гэж аальгүйтэв.
Гэрийг нь заалгаж авчихаад Батаа шанагаар нэг ус хутгаж уугаад түлхүүрээ мөнөөх хийдэг газар луугаа шургуулаад гарч одов. Гэрт нь уух болохоор түүнтэй сайхан загас наадуулж авна даа. Энэ зэргээс буцахааргүй хүүхэн байна лээ гэж бодож явлаа. Айлд очиж байгаа хүн байна даа, юу авах уу хэмээн дэлгүүр орж, ойр зуур юм аваад үүдэнд нь очиж хонхыг нь дарахад хүлээж байсан шинжтэй хурдан онгойлгож ялдамханаар инээмсэглэн угтлаа.
Хоёул ширээний ард цай уун хэсэг чимээгүй сууж байснаа Батаа эхэлж ам нээн “Уучлаарай би нэрийг чинь санадаггүй ээ, өчигдөр арай л хэтрүүлчихсэн бололтой” гэхэд хүүхэн “Зүгээрээ намайг Ундармаа гэдэг” гэж жоготой инээмсэглэн гар барьлаа. Хоёул гайгүй ойр зуур юм ярьж ам халж ирэхэд Батаа авч ирсэн архи, набор, пиво тэргүүтнээ ширээн дээр гаргаж бяцхан найр эхлэв.
Бид 2 насаар чацуу, би 2 хүүхэдтэй харин тэр 1 хүүхэдтэй аж. Тэрээр нөхрөөсөө салж хүүхэд нь аав ээж дээр нь байдаг болохоор гэртээ ганцаараа амьдардаг гэнэ.
Тэр 2 нэлээд удаан элдвийг ярьж хөөрч суусаар урдах жүнз, шилнүүд нь хоосроход Ундармаа нөгөө өрөөнөөс нэг шил архи, улаан вино хоёр авчирч задлаад дэргэд нь суухад Батаа хүүхний араар тэвэрч хүзүү, энгэр цээжийг нь үнсэхэд хүүхэн ч хариу үнсэж шуналтайгаар озож гарлаа.