Би 30 нас дөхөж яваа гэр бүлтэй, нөхөр хүүхэдтэй эмэгтэй. Нөхөртэйгээ нийлж нэг гэрт орсоноосоо хойш ханиасаа өөр залуутай уулзаж учирч янз бүр болж явсангүй ээ. Гэхдээ надад нэг залуу маш их таалагддаг би бүр нэг хэсэн түүнд үнэн сэтгэлээсээ дурлачихсан явлаа. Хүний л амьдрал болсон юм хойно тийм зүйл байдаг л юм байна лээ. Өөрийгөө татах гэж хичнээн хичээгээд болоогүй. Тоохгүй байя, бодохгүй байя гэхээр сэтгэл зүрхээ үнэхээр удирдаж чадахгүй үе байсаан надад. Гэхдээ би түүнийг хайрладаг гэдгээ тэр залууд өөрт нь хэлж байгаагүй. Тэгж хэлэх зориг зүрх ч надад байхгүй. Хүүхдийн минь эцэг болсон ханийгаа бас тэгж ардуур урдуур нь хуурч чадахгүй юм байна лээ. Гэхдээ хүнд дурлачихаад өөрийгөө гоёж гангалаад л сэтгэл санаа маань хүртэл өөрчлөгдөж өөдрөг эрч хүчтэй болоод түүнийг сэтгэлдээ нууцхан бодож гэгэлзээд нэг хэсэгтээ бол сайхан л байдаг байлаа. Би өөрийнхөө энэ нууцхан хайр, сэтгэлийн багахан шаналалаа хамгийн дотныхоо нэг найздаа ярьсан юм. Тэр найз маань ч хүний амьдралд байдаг л асуудал, яадгийн чи үнэхээр л сэтгэлээ татаж авч чадахгүй байгаа юм бол нөхөртөө баригдахгүйгээр нууцаар ганц нэг уулзаад үзээч гэсэн. Ганц хоёр уулзаад сэтгэл чинь ханаад ирвэл яваандаа нэг их хайрлаж дурлаад байхгүй, байдаг л асуудал гээд төд удалгүй мартчихдаг юм. Тэгэхгүй бол харахаас хазахын заяа байхгүй гэж бодоод байвал улам л татагдаад хэцүү байдаг юм. Тийм болохоор нэг уулзаад үзчих гээд л намайг зэмлэж буруутгахгүй байтугай улам л дэмжиж ятгаад бараг намайг хүргэж өгөөд өвөрт нь оруулчих нь л холгүй байсан. Тэгээд энэ явдлаас хойш бараг хоёр жил өнгөрлөө. Тэр залуутай уулзаж ч зүрхлэлгүй үе үехэн бодон бодон явсаар бараг мартах тийшээгээ болчихсон. Харин нөгөө дотны найзтайгаа бол бүхий л зүйлсээ ярьж зөвлөлдсөн хэвээрээ. Нөхөртөйгөө муудалцсан тухайгаа, хадмуудынхаа талаар бас. Гэхдээ ингэсэн тэгсэн гээд тэгж сүртэй муулаад байхгүй ч бас л жаахан муу талаас ярина гээд ер нь л нарийн нандин бүх нууцаа бүгдийг л түүнд хэлдэг байсан. Бүр гэр бүлийнхээ с*ксийн харилцаагаа, юу яахаараа барагтай бол тавьж чаддаггүй гэх мэт гээд ярихгүй ч юм гэж бид хоёрт байсангүй. Гэтэл саяхан тэр найзтайгаа ялихгүй зүйлээс болоод ам мурийчихлаа. Ялихгүй ч гэж дээ би л сайн хүн болж саймширч байгаад итгээд цалингийн зээл хүртэл авч байгаад хэдэн сая төгрөг зээлчихсэн юм. Найздаа хэцүү үед нь туслъя л гэж бодсон юм уг нь. Тэгсэн өгнө гэсэн хугацаанаасаа бүр хэтрээд бараг нэг жил болчихлоо. Хэзээ өгөх вэ гээд олигтой асууж нэхэж ч чадахгүй явсаар манайд ч мөнгөний хэрэгцээ гараад сүүлийн хоёр сарын турш найзаасаа гуйлаа. Ядаж тал мөнгийг маань өгчихөөч гэж хүртэл ая тал засаад асууж үзсэн. Тэгсэн эхлээд боломжтой болмогцоо удахгүй өгнөө гэж байсан хүн чинь сүүлдээ боломжгүй ээ бараг өгөхгүй гээд халгаахаа байлаа. Бүр...
Өгүүллэг
2025.12.15
Манай нөхөр лүү залгаад чи авгайгаа тавиулж чадаагүй биздээ гэж хэлсэн байсан...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago