Уул усны хилэн
Би үнэндээ эхнээсээ л дургүй байсан.
Тэр орой бид хэд зүгээр л салхинд гарах гэж гарсан болохоос, балгас руу орох бодол надад огт байгаагүй. Гэтэл ахын найзууд, миний танихгүй хэдэн залуус “айх юм байхгүй”, “зүгээр хоосон байшин” гээд л намайг шахаж эхэлсэн. Би угаасаа л сүнс, савдаг, чөтгөр шуламд итгэдэг хүн. Тиймээс дотор арзайгаад, алхам урагшлах тусам хөл минь хүндэрч байлаа.
Гэхдээ ганцаараа харанхуйд үлдмээргүй санагдсан.
Тэгээд л алдаа хийсэн.
Бид удаан хайсны эцэст хаягдсан, цонх нь хагарч, хаалга нь унжсан нэг байшинг олсон юм. Хашаа нь нурж, эргэн тойронд нь мод чулуу хөглөрсөн, дуу чимээ ч үгүй аймшигтай газар байв. Мод, чулуу барьж аваад л орцгоосон.
Ороод ердөө гуравхан минут болсон байхад нэг найз маань царай нь цайгаад, нүд нь дүүрэн нулимстайгаар гэнэт орилон гүйж гарсан.
Бид араас нь гүйж очоод юу болсныг асуухад:
— “Чихэнд минь хэн нэгэн шивнэж байна… ‘Чи буруу сонголт хийлээ’ гэж…”
гэж хэлсэн.
Тэр мөчид миний ар нуруугаар хүйт даав.
Би өмнө нь хэлж байсан. “Ийм газар оройтож, тоо тойроод хэрэггүй” гэж. Гэтэл хоёр залуу инээгээд л:
— “Битгий жүжиглэ. Аймхай юм уу?” гэж доромжилсон.
Тэгээд бид хоёр салж, бусдыгаа дагахаар болсон.
Харин тэр зам… тэр бол хамгийн буруу зам байжээ.
Дотор орсон хүүхдүүдийн нэг нь “цагаан сахалтай өвгөн харсан” гэж орилоход бүгд сандарч эхэлсэн. Нэг нь ахын гарыг чанга атгаад тавихгүй, нөгөө хоёр охин уйлаад, нэг л эвгүй болсон.