Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.29

Гэр тойрч нэг юм гүйгээд тэгснээ учир зүггүй инээж хөхрөөд хаяа хатавч сөхөж үзээд...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Гэр тойрч нэг юм гүйгээд тэгснээ учир зүггүй инээж хөхрөөд хаяа хатавч сөхөж үзээд...

Манайх хөдөөний айл л даа. Манай нутаг ч их сайхан. Хааяахан ирдэг хамаатны ах дүүс маань зун ирж хэд хонохдоо сайхан нутаг шүү! гэж магтан магтан харина. Заза гол сэдэврүүгээ оръё. Манайх уржнан жилээс эхлээд амралтын газар ажлуулж эхэлсэн. Хүн хөл тасрахгүй ирсэн хүмүүс ч сайхан цаанаа нэг дулаахан хүмүүс байсан зарим нэг айлуудыг эс тооцвол.
Энэ зун наадмын үеэр ид оволзлоо. Нөгөө хэдэн гэрийнх нь захиалга дүүрчхээд дахиж айлуудаас гэр гуйж авч, өөрсдөө додомдож барьсаар нэг юм овоо хэдэн айлын захиалга авчихлаа. Эхнээс нь жуулчдаа хүлээж авлаа. Би ч гэрийнхээ хэл амтай, хүмүүстэй учир зүйгээ ололцчихдог, нэг тийм хэрсүү хүүхэд байдагдаа би тэр нь. (13тай) Нэг айл маань ирлээ. Ихэнх нь том хүмүүс хүүхэд гээд байх хүн байхгүй. (бүгд 18аас дээш настай) Ээж бид 2ч хүлээж аваад байрлах гэрт нь орууллаа. Манайх бүх жуулчиддаа чин сэтгэлээсээ ханддаг. Нэг ч айлтай тэгэж ялгаварлаж байгаагүй, байх ч үгүй. Тэдний дунд 2 залуу гэр бүл байсан. Үлдсэн нь зүгээр хамт дагаж ирсэн найзууд нь. Тэд ирсэн даруйдаа л өдрийн цагаар өрхөө бүтээгээд чанга дуу тавиад гэрт гадаагүй ууцгаагаад, тамхи вэйп татаад л, шаагилдаад эхлэвээ. Бусад жуулчдын маань хүүхдүүд нь уйлаад л томчууд нь дургүйцээд тавгүйтээд байгаа нь илт мэдэгдээд зарим нь бүр над дээр гүйж ирээд “Ахын дүү энэ хэдийг чимээгээ аяд бусад хүмүүсийн тав тухыг алдагдуулаад байна гээд хэлээд өгөөч” гэлээ. Би ч тараг сүүг нь бариад очлоо ( гэрээн дээрээ заавал өгөх ёстой байдаг юм л даа) тэгээд “ах эгч нараа та нар жаахан хөгжмөө суллаад орилж хашгирахгүй байж болохуу? Бусад жуулчдад маань тухгүй байна” гэлээ. Тэгсэн нэг нь нэг шил виски гаргаж ирснээ “ май чи энийг авч яваад тэр гомдол гаргаад байгаа ахдаа аваачаад өг. Өөрөө насаараа зүтгээд ч ууж чадахгүй юм болохоор худлаа жаахан хатуу юмны бараа харахаараа хуцаж байгаан” гээд зүтгүүлэв. Би ч “наадхыг чинь авч чадахгүээ зүгээр жаахан чимээгүй байцгаагаад өг бусдад битгий саад бол май энэ тараг сүүгээ ав“ гээд ширээн дээр нь шидэх аятай тавьж ширэв татчихаад гараад явлаа тэгсэн араас “ямар овоо муу бацаан бэ" гээд нэг эгч нь хэлээд л байх шиг байсан. Орой боллоо харанхуй шөнө ч боллоо болих шинж алга. Аав ихэд уурлан, очоод хэдэн үг хэлтэл нэг юм дуртай дургүй больцгоов. Тэр үед бараг шөнийн хоёр өнгөрч байсан байхаа. Ашгүй нэг юм больцгоосонд бид тухтай гэгч нь унтав. Тэгсэн дуг хийгээд сэрсэн гадаа...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ