Хүүхэдтэй хүн бүр энэ захиаг уншаасай гэж хүсэж байна. Би 22 настай айлын ганц охин. Ээж минь залуудаа намайг төрүүлээд удалгүй ааваас маань салж хөөрхий ээж минь залуу насны сайхныг мэдрэх ч завгүй миний төлөө л зүтгэсэн. Өдөр хоног өнгөрсөөр би танихгүй ахыг аав гэж дуудах ёстой боллоо. Эхэндээ бүх зүйл гоё байсан ч цаг хугацаа өнгөрөх хэрээр би ээжийгээ харамлаж эхэлсэн. Хойд аав минь надад сайн хандаж хүссэн зүйлийг минь авч өгдөг ч гэсэн цаанаа л хөндий, хүйтэн мэдрэмж. Хичнээн хүссэн бүхнийг нь авч өгсөн ч хүүхдэд хайр халамж л хэрэгтэй шүү дээ. Хамаатны ах нар охидуудаа эрхлүүлэхэд, үнсэхэд би атаархаж ганц удаа ч болов аавдаа үнсүүлж үзэх юмсан, эрхэлж үзэх юмсан гэж дотроо атаархаж гуниглан суудаг байсан. Ухаан суугаад том болохын хэрээр хойд аавтайгаа үзэл бодол зөрчилддөг боллоо тэгэх болгонд хөөрхий ээж минь л дунд нь зовно. Удалгүй ээж маань уурлахдаа надад хатуу үг хэлдэг болсон. Эцэгрүүгээ яв, хүний амьдралд лай боллоо, чамаас болж би ингэж зовж байна, алцганаж ангалзахаас өөр юм чадахгүй, г*чий, нoвш, үxвэл таарна гэх мэт аймшигтай үгнүүдийг урсгадаг болсон. Одоо ч гэсэн хэлдэг. Хэлсэн үгнүүдэд нь гомдоод сэтгэл минь хутгаар сийчүүлсэн мэт болж нээрээ би л үxээд өгвөл амьдрал нь сайхан болох юм болов уу гэж бодоод aмиa xopлox гэж оролдсон боловч ээж минь ганцаараа зовох байхдаа гэж бодоод үxэж чадаагүй. Надад уурлах, гомдох, өвдөх ёс байхгүй. Алдсан бүхнийг минь үxмээр санагдтал хараадаг хэрнээ гаргасан амжилтыг минь хэзээ ч магтдаггүй. Тэгсэн ч би...
Өгүүллэг
2025.12.24
Огт танихгүй ахыг ааваа гэж дуудах ёстой болсон...
negdeh
Зохиогч
•
5 мин
Үргэлжлэлийг унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
3 months ago
Жаргалаа 40 дөхсөн гэхэд үнэхээр сайхан бүсгүй, бараг л миний үе гэж...
Өгүүллэг
negdeh
3 months ago
Траншейндаа тасарч унтаад Сан Франциско хотод сэрсэн эр...
Өгүүллэг
negdeh
1 month ago
Боссын эхнэр жoлooч Бaтaaгийн нөгөөхийг xapaaд шoк...
Altanzul
altanzul
6 days ago
“Бөө залуу манай хаалгыг тогшсон тэр өглөө…”
Altanzul
altanzul
4 days ago
Түүний үлдээсэн захидал....
Өгүүллэг
negdeh
4 weeks ago